Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 Б.Батзаяа нарт холбогдох хэргийг тусгаарлажээ

Төмөр замтай холбоотой хэргүүд дээр Нийслэлийн Прокурорын газраас АТГ-д албан ёсоор мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, Төмөр замтай холбоотой хэргээр Зам Тээврийн сайд асан А.Гансүх, Солонгосын Самсунг компанийн холбогдох хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн байгаа  аж. Харин одоо Монголын төмөр замын гүйцэтгэх захирал Б.Батзаяа нарт холбогдох хэргийг тусгаарлан, мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа юм байна. А.Гансүхийн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгчөөр өнгөрсөн сард томилогдон ажиллах болсон билээ. 

60 тэрбумын хэрэг юу болов?

АТГ-ын албаны эх сурвалж энэ хэргийн талаар "60 тэрбум гэх тодотголтой энэ хэрэг дээр ЦЕГ, ТЕГ болон манайхаас хамтарсан  ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсгүүд өөр өөрсдийн мөрдөн шалгах ажлыг хийж Нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас тус хэргийн материалуудыг хянаад шийдвэрийг гаргасан. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл Нийслэлийн Прокурорын газраас өгөгдсөн байгаа" гэсэн байна.

Оффшорчдыг шалгаж байна

АТГ-аас өгч буй мэдээллэр бол оффшор бүсийн хэргийг шалгах явц ид дундаа үргэлжилж байгаа гэнэ. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдийн тухай мэдээллийг өгөх юм байна. .

Гэхдээ энэ талаарх мэдээлэл нь аль хэдийн нийтэд зарлагдсан билээ. Хэргийг сөхвөл, 2016 оны дөрөвдүгээр сарын 3-нд Олон Улсын сэтгүүлчдийн консорциумаас мэдээлсэн байдаг. Тус мэдээлэлд, төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон тухай дурдсан байдаг. Иймээс хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаагүй этгээдүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.42.202) 2017 оны 09 сарын 25

gancuhiig helmegduuleh bii de ulc turiin zorilgo hetsuu shde elbegeegiin huulichid bgaa shuu

0  |  0
Top