БХЯ-ны удирдлагуудын хууль зөрчсөн үйлдлийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өчигдөр  хэлэлцүүлжээ.

Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлжээ.

Тус яамны 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгав. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болголоо. Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэж хэллээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sek(180.222.143.253) 2017 оны 09 сарын 26

Olon ulsiin tsergiin bolon enhiig sahiulahch nariin tomiloltiin mongonii talaar shalgawal ih ym garch irne dee tednii hols huchiig shawhaj oldson mongonoos buduun darga nariin halaasand hed ni ordog boldoo

0  |  0
хэт(202.70.46.214) 2017 оны 09 сарын 26

Мажиг шиг юмнууд алба хааж үзээгүй, Орос хятадыг унгах төдийд хийснэ гээд байвал тэндээ очиж амьдараач.. батлан хамгаалах яамыг буруу хүнд өгсний гай болохоос зүгээр ажлаа хийж халуун хүйтэн хөрч яваа олон мянган офицер ахлагч, цэрэг түрүүчийн буруу байхгүй..монголд байтугай дэлхийд нэртэй данстай хийморьлог хүмүүс шүү. Гадны давуу хүч орж ирлээ ч гэсэн сүүлийн сумаа дайсандаа илгээхэд бэлэн. Азийн чечень болоход бэлэн.. Өөрийн цэргийг тэжээж чадахгүй бол хүний цэргийг тэжээдэг гэж үг байдаг шүү.

0  |  0
хэт(202.70.46.214) 2017 оны 09 сарын 26

Мажигаа чамд монгол хүний дусал цус ч алга

0  |  0
мажиг(202.9.42.242) 2017 оны 09 сарын 26

2 их гүрнээр хамгаалууж байж БХЯ гэж татвар төлөгчдийн мөнгбний мангасыг устгавал таарна. Хятад,Орос 2 унгах төдийд хийсэх байж цэргээсээ олон генералтай, бөөн хангамжтай,олон мян оциер цэрэг хоолны савнууд өндөр үнэтэй дүрэмт хувцас өмсч эгэл иргдийн татвараар гараа угаана. Хийх ажилгүй, байж ядсан энэ яамныхан бие биеэ дэглэх, цааш харуулсаар ирлээ. Хүрэлсүхээ энэяамныхныг төмөр замын бүтээн байгуулалтын хороо болгож ажилтай болговол чиний ЕС- байсны хэрэг гарна шүү. Эгэл иргдийн татврыг дэмий үрж байна шүү гэдсээ даахаа больсон бүдүүн архийчин офицерүүд чинь

0  |  0
sda(103.229.120.248) 2017 оны 09 сарын 26

Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. gene vv hariutslagaas multrah geed bgaarai

0  |  0
Амар(202.179.24.2) 2017 оны 09 сарын 26

Хуулиа мэддэггүй Төрийн нарийн гэж байдаг гэнээ. Б.Бат-Эрдэнээр удирдуулахаар ийм л юм болно шүү дээ.

0  |  0
Top