Хэрлэн голыг тахиж, лус баясгажээ

Энэ сарын 24-ний билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Хошуу бургас” хэмээх газарт зүүн гурван аймгийн удирдлагууд ард иргэдийн хамтаар Хэрлэн голоо тахилаа.

Энэхүү тахилганд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Усны бодлого хариуцсан зөвлөх, Байгаль орчны гавъяат ажилтан, доктор Ц.Балдандорж, Хэрлэн голын сав газрын зөвлөлийн гишүүн, Урлаг судлалын ухааны доктор, зураач, яруу найрагч, соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ-ын дарга Г.Энхбат, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга Н.Ганхуяг нар оролцлоо. 

Өнгөрсөн хавар Хэрлэн голын сав газрын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, энэ үеэр Хэрлэн голын тахилгыг гурванаймгийн заагт зохион байгуулж байх санал санаачлага гарган дэмжигдсэн юм.

Тахилгын үеэр Ардын дуу бүжгийн Хан Хэнтий Чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, Хэнтий аймгийн Гүндүгаварлин хийдийн лам нар ном хурж газар лусаа баясгав. Дараа жилийн тахилга Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болохоор тогтсон байна.

Л.Зул

www.zindaa.mn 


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )