МСҮТ-д магистрын боловсрол эзэмшиж болох гэнэ

Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ магистрын сургалтанд элсэгчид хамруулж, хичээлээ эхэлжээ. Тодруулбал МСҮТ, ШУТИС хооронд байгуулсан гэрээний дагуу гурван төрлийн мэргэжлээр нэг жилийн хугацаатай магистрын боловсрол олгож байгаа юм байна.

Иргэд, залуучууд орон нутагтаа боловсрол эзэмших, боловсролын түвшингээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах талаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг аж. Үүний дагуу МСҮТ нь анх удаа орон нутагтаа магистрын сургалтыг явуулж эхэлсэн аж. Эхний ээлжинд Төрийн захиргаа удирдлагын менежмент, Санхүүгийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент гэсэн гурван ангид элсэлт авчээ. Одоогоор тус ангиудад нийт 43 оюутан суралцаж байна. Тэдний хувьд нийт 34 цагийн кредит судлах бөгөөд танхимын болон онлайн хэлбэрээр сургалтаа авч байгаа гэнэ.

Энэ талаар МСҮТ-ийн захирал Д. Гантулгаас тодруулахад: “Анх удаа эхлүүлсэн ажил маань маш үр дүнтэй болсон. Магистрын ангид элсэгчид маш сэтгэл хангалуун байгаа. Учир нь залуучууд маань ажил, ар гэртээ уягдаад өөр тийш явж боловсролоо дээшлүүлэх боломж үнэндээ хомс байдаг. Харин аймагтаа энэ сургалтыг нэвтрүүлсэнээр тэд цаг зав, хөрөнгө мөнгөө гээд маш их зүйлийг хэмнэж байна. Хичээлийг дандаа мэргэжлийн, зэрэгтэй багш нар зааж байгаа. Бид эхний ээлжинд гурван ангид элсэлт авсан. Ер нь хүмүүс маш их асууж, судалж байна. Ирэх жилээс судалж байгаад анги, элсэгчдийн тоогоо нэмэх төлөвлөгөөтэй байгаа...” гэв.  

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

23 [ 103.212.118.104 ]      |     9-р сарын 26 -нд, 07:44 минутанд

Юманд эрэмбэ дараа гэж байх хэрэгтэй .Эс бөгөөс утга учираа алдар бус уу.

зочин [ 182.160.0.246 ]      |     9-р сарын 25 -нд, 19:24 минутанд

боловсролн шатлал гэж байдгийг мартаа юу. мэргэжлийн сургалт шүү дээ.