Чөлөөнд гарсан хурандаа нартаа зориулж бөх барилдуулжээ

Өвөрхангай аймгийн ЗДТГ удирдлагын зүгээс аймгийн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавъяаны амралтандаа суусан бэлтгэл хурандаа цолтнуудыг хүлээн авч, шагнаж урамшуулжээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Цагдаагийн газрын удирдлага хамт олон Монгол Улсын гавъяат хуульч, үйлчилгээний гавъяат ажилтан тус цагдаагийн хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтаа эдэлж байгаа цагдаагийн бэлтгэл хурандаа нартаа хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.

 Барилдаанд Цагдаагийн газрын болон Зэвсэгт хүчний 256-р анги, ШШГА-ны залуу, сумын цолтой 32 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас Сант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч, сумын заан Ц.Бээжин түрүүлж, жижүүрийн туслах цагдаа, цагдаагийн ахлагч сумын заан Ц.Батзориг үзүүрлэжээ. Уянга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч сумын заан Э.Чойжил, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч О.Ганбат нар шөвгөрсөн байна.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын "Гавъяат үйлстэн", "Амар тайвны төлөө" медаль, "Баярын бичиг", Амгалан холбооны "Хүндэт тэмдэг"-ээр нэр бүхий 18 хүнийг шагналаа.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 182.160.0.246 ]      |     9-р сарын 25 -нд, 19:26 минутанд

өөр хийх ажил алгаа уу, хөдөө орон нутагт өдийд найр бөх бус өвөлжилтн бэлтгэл ажил хиймээр сэн