45 жилийн өмнө барьсан худаг одоо ч янзаараа

"Өвөрхангай аймгийн Сант сумын "Гүн худаг" нэртэй газар Баянгийн нурууны ар дээр бий. Энд 1972 онд барьсан моторт худаг 45 жилийн турш тасралтгүй ажиллаж хүн малыг ундны усаар хангаж байдаг юм. Анх баригдсан яг л тэр янзаараа. Мотор асч буй нь ч бидний үзэх дуртай "Моторын дуу" киноныхтой ижил" хэмээн тус аймгаас УИХ-д суусан С.Чинзориг гишүүн цахим хуудсаараа өгүүлжээ.

Социализмын үед ийм моторт худгийг олон газарт барьсан. Гэхдээ тэдгээрээс ажиллаж байгаа нь цөөн, устаад үгүй болсон гэдэг. Гэтэл тэнд өнөө хэр үүргээ гүйцэтгэсээр байгаагийн гол гавьяа нь энэ худгийг анхнаас нь хариуцаж ажилласан хүмүүстэй нь холбоотой аж.

Энэ худаг Сантын гуравдугаар багийн малчин н.Батлутын нэр дээр байдаг. Түүнийг нутгийнхан нь Төр гэцгээдэг бөгөөд түүний аав анх худгийг ажиллуулдаг байж. Одоо Төрөөс гадна Тулга гэх залуугийнх энд нутаглаж, залуус худгаа нүдний цөцгий мэт хайрлан арчилж ашигладаг байна.

Үүнээс аливаа зүйлийг хариуцсан эзэнтэй, арчилгаатай байлгахын чухлыг харж болох юм.

Image may contain: sky, cloud and outdoor

No automatic alt text available.

Image may contain: 5 people, people standing, sky and outdoor

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

зочин [ 203.91.119.102 ]      |     9-р сарын 28 -нд, 20:28 минутанд

ямарваа нэг юманд чин сэтгэлээсэ хандвал ийм л байдаг шүү дээ

Зочин [ 103.14.36.6 ]      |     9-р сарын 27 -нд, 00:25 минутанд

Хүний хуучин нь дээлийн шинэ нь дээр гэж ардын үг яасан үнэн бэ. Одоо үеийн хүмүүсийн хүн чанар муудаж, дандаа л хулгай зэлгий хийх, хууран мэхлэх, хүний ар худрага руу хутга шаах гээд олон зүйлийн буруу зүйлийг гадны хүнээс сурсан байна даа. эртний вмны чанар гэдэг шиг энэ худаг олон жил ажиллана аа. Усны эх нь цэвэр бол ... бүх зүйл сайхан байна даа.

зочин [ 66.181.185.113 ]      |     9-р сарын 26 -нд, 18:38 минутанд

90 оноос эхэлж бүх л хөрөнгийг эзэнгүүдүүлж хувьчлал нэрийн дор устгаж хулгайлж сүйтгэсэн

ард малчин [ 139.5.218.183 ]      |     9-р сарын 26 -нд, 03:54 минутанд

олон газрын худгыг төмөр тушаах нэрийн дор монгол даяар устгажээ, нийтдээ 15-20000 худаг, байшингаар нь өвөлжөө, хаваржаа, барьсан

Буриад [ 94.191.135.162 ]      |     9-р сарын 26 -нд, 03:15 минутанд

Эзэн байнаа гэж үүнийг хэлдэг байхдаа.