Хятад генералуудыг байлдагчтай нэг зиндаанд байхыг тушаажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

БНХАУ-ын дарга Си Зиньпин армийнхаа дээд тушаалын офицеруудыг хоёр долоо хоногийн турш жирийн байлдагчтай адил байх тушаал гаргалаа. Ингэснээр дэд хурандаагаас дээш цолтой бүх офицерууд хоёр долоо хоногийн турш жирийн байлдагчтай адил дасгал сургууль хийх болж байна. Генералууд байлдагчтай нэг ижил зиндаанд аваачсан ийм тушаалыг хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө Мао Зэдун гаргаж байсан аж.

Мао Зэдун 1958 онд дээд тушаалын офицерууд жил нэг сарын турш жирийн байлдагч шиг байх тушаал гаргаж байжээ. Ингэснээрээ тэрбээр зэвсэгт хүчнээ чадваржуулж чадсан бөгөөд олон генерал тэтгэвэрт гарч, түүнээс олон офицер хилийн чанад руу одсон гэдэг. “Сахилга батгүй, биеийн бэлтгэл султай байх нь авлига, эмх замбараагүй байдлыг үүсгэж, армийн байлдах чадварыг бууруулдаг” гэж Мао Зэдун хэлж байсан аж.

ВВС агентлагийн Хятад дахь салбарын эрхлэгч Шижун Чэнь “Си Зиньпин Маогийн аргаар армийг шинэчлэх санаа агуулж байгаа бололтой” хэмээн мэдээлсэн байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.201) 2017 оны 10 сарын 01

Манай хууль хүчний байгууллагуудын дарга нарыг бүгдийг ийм байдлаар бэлтгэл сургуулилт хийлгээсэй. Арын хаалгаар орсон, чадваргүй нөхдүүд амархан алга болно доо.

0  |  0
Уншигч (112.72.11.111) 2017 оны 09 сарын 27

7 хоногийн дараа бүгд суурь өвчтэй болох биз. Хятадууд армийн офицерууд даа цомхотгол сэлгээ хийх. Шинэ залуу боловсон хүчнээр армиа шинэчлэх гэж байгаа юм байна. Манайд нөгөө томчуул нь ширээнээсээ тас зуурчаад хөдлөхгүй шүү.

0  |  0
Зочин(103.26.194.46) 2017 оны 09 сарын 27

Манай Генералууд шууд жирэмсний амралтаа авна. Ха ха ха

0  |  0
Том гүзээ(139.5.216.55) 2017 оны 09 сарын 27

Манай Том гүзээтэнгүүд яана даа

0  |  0
Zochin(112.226.170.40) 2017 оны 09 сарын 27

Komunizm bhaar yadgiin ingejil ene olon huniig emh zambaraatai avch yavj bgaa sh dee,mundag udirdagchtai ulsuud oodoo yavaal uivaigui heden mgoliin ene dargantsruudiig harahgui yu 3saya hun amaa iim yaduu amidruulaad tegeed bas boon nam.teghed ene hyatadiig harahgui yu negel namtai uls ornon hogjood ard tumnen hurtel saihan amgalan bna sh dee.

0  |  0
Гэдэс (36.87.39.205) 2017 оны 09 сарын 27

Манай том гэдэстэй бvдvvн офицерууд болох хоолны савнуудыг 1км гvйлгэхэд л багтарч vхнэ дээ,

0  |  0
uner(59.153.115.140) 2017 оны 09 сарын 27

KOMUNIZM

0  |  0
ах(66.181.177.120) 2017 оны 09 сарын 27

манай усан гүзээнүүд юм бодно байгаа

0  |  0
Top