Баян-Өлгийнхөн дундаж наслалтаараа тэргүүлж байна

Казах түмний өлгий Баян-Өлгий аймгийн иргэдийн дундаж наслалт улсын дунджаас 3,5 насаар илүү байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистикийн эмхтгэлд дурджээ.

Судалгаанаас харахад хүн амын улсын дундаж наслалт 2015 онд 2010 онтой харьцуулахад 1.8 насаар, 2014 онтой харьцуулахад 0.32 насаар уртассан аж. Харин Баян-Өлгий аймгийн иргэдийн дундаж наслалт илүү эрчимтэй нэмэгдэж,  2015 онд 2010 оныхоос 3.5 насаар, 2014 оноос 0.6 насаар өсжээ. 2016 оны статистик мэдээгээр Баян-Өлгийчүүд дунджаар 73,3 насалж, энэ үзүүлэлтээрээ Дундговь /73.8/, Говьсүмбэр /73,4/ аймгуудын дараа орж байна.

Ийнхүү хүн амын дундаж наслалт нэмэгдэхэд орон нутгийн байгаль, цаг агаарын онцлог, амьдралын зөв хэвшил, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, амьжиргааны түвшин  зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Монгол [ 95.46.234.249 ]      |     9-р сарын 28 -нд, 02:22 минутанд

зов шуу дээ Хасагууд зов хооллож , еруул амьдардаг ард тумэн шуу.

болат [ 182.160.34.194 ]      |     9-р сарын 27 -нд, 16:55 минутанд

өмхий хасгуудыг хөөж гарга

Жак [ 202.9.42.78 ]      |     9-р сарын 27 -нд, 09:22 минутанд

Урт наслаарай хурдан үхэж болохгүй шүү

зочин [ 103.242.44.7 ]      |     9-р сарын 26 -нд, 20:49 минутанд

ээ мэдэхгүй, гэр бүл төлөвлөлтгүй жирэмслэлтээс хамгаалахыг нүгэл гэж үздэг жил дараалсан төрөлтөөс төрөх эхийн эрүүл мэнд, төрж байгаа хүүхдийн эрүүл мэнд маш муу, эхийн эндэгдэл айл бүрт шахуу байдаг гэж сонсож байсан юм байна.

иргэн [ 103.10.20.58 ]      |     9-р сарын 26 -нд, 20:39 минутанд

аргагүй шүү дээ....... нэлээд хэдэн жилийн өмнө насаа дараад тэтгэвэрт гарцгаасан юм чинь