ОХУ гадны дугаартай автомашины зөрчилтэй тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

ОХУ-ын Дотоод явдлын яам замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа гадны дугаартай автомашинуудыг журамлахаар эрс шийдвэртэй ажиллахаа мэдэгдлээ. Автомат камерууд гадны улсын дугаартай автомашиныг бүртгэж чаддаггүй учир дүрэм зөрчсөн ч сул чөлөөтэй явах нөхцөл бүрдээд байгаа юм байна. Тиймээс энэ байдлыг арилгаж, эмх цэгцэнд нь оруулах цаг болсон гэж ДЯЯ үзжээ.

Одоо мөрдөж байгаа журмаар бол гадны улс оронд бүртгэлтэй машинууд ОХУ-д зургаан сар байх эрх эдэлдэг. Эдгээрийг дотоодод бүртгэлжүүлддэггүй учраас ийнхүү гадны дугаартай машинаар үйлдсэн гэмт хэрэг мэдэгдэхгүй өнгөрөөд байгаа юм байна. Энэ байдлыг цэгцлэхийн тулд техникийн шинэчлэл хийх шаардлагатай юм байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B.tsog-oshir(103.229.121.163) 2017 оны 09 сарын 27

2 uls olon jiliin harirsaatai billee gehej manai irged teevriin heregsel hil nevtreh gej daramt ih gurni uzel zereg uzeh buh zuiliig uzej bn darga daamal bolhoor tusgai baodlasr nevtreed ard tumni zovlol medehgui bas deer ni manai hiliin ajiltan nar jadhaaraa deelelhej uzuuleegui uiljilgeenii tuluu mungu nevej ogtonii uur shig iumand suuj olon gazarluu guilgene huurhii mongol hun

0  |  0
Top