НАС БОЛ ТОО

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

91 настай эмээ их сургууль төгслөө, 100 настай хөгшин дунд сургуулиа дүүргэлээ, 102 насандаа докторын дипломоо гардан авлаа... 

Тиймээ, "Эрдэм сурахад оройтохгүй" гэдэг үнэхээр үнэн аж. Хэдий өндөр насыг зооглосон ч сурч боловсрох хүсэл эрмэлзэлдээ эзэн нь болсон эрхмүүдийн талаар одоо өгүүлье.

91 нас ба бакалаврын диплом

Тайландын иргэн, 91 настай Кимлан Жинакул бүтэн 10 жил сурсны эцэст Бакалаврын дипломоо гарджээ. Амьдралын шаардлагаар сургуульд сурч чадаагүй тэрээр насаараа их сургуульд сурахыг мөрөөдсөн аж.

Багадаа Тайландын хойд хэсэгт байрлан Лампан мужид амьдарч байсан тэрээр мужийнхаа хамгийн шилдэг сургуулийн нэгт сурдаг байсан боловч Бангкок руу нүүж, тэндээ гэр бүл болсноор их сургуульд сурч чадаагүй юм байна.

Тиймээс тэрээр үргэлж хүүхдүүдээ сайн сургуульд сургахыг хүсэж, их сургуульд явахыг нь дэмжсээр дөрвөн хүүхэд нь магистрын зэрэг хамгаалсан бол нэг нь АНУ-д докторын зэрэг хамгаалсан аж. Хүүхдүүдээ их сургуульд сургаж, гарыг нь ганзганд хүргэсэн тэрээр өөрөө сургуульд сурахад болохгүй зүйл байхгүй гэж бодсоноор анх 72 настайдаа их сургуульд элсэн оржээ. Харамсалтай нь нэг охин нь түүнийг сургуульд ороод удаагүй байхад нас барснаар хэсэг хугацаанд сургуулиа орхих хэрэгтэй болсон байна.

Харин 85 настайдаа тэрээр хоёр дахь удаагаа их сургуульд элсэн орж “Хүн, орчин” чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Килман “Хэзээ ч оройтлоо гэж бодож болохгүй. Дэлхий эргэхээ болихгүй учраас шийдэх ёстой асуудал үргэлж гарч ирж байдаг” гэсэн байна.

102 нас ба "Докторын диплом"

Герман улсын эргэн Ингэборг Рапопорт 102 насандаа докторын зэргийн дипломоо гардан авчээ. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн хөгшин оюутан болсон байна. Тэрээр Германы Хамбург Их сургуульд анагаахын чиглэлээр суралцаж байсан аж. Угтаа судалгаагаа 1937 онд дуусгаж, тухайн үеийн Германы хамгийн ноцтой өвчинд тооцогдож байсан сахуу өвчнөөр докторын дипломын ажлаа бичжээ.

Түүний ээж Еврей төгөлдөр хуурч байснаас болж тухайн үед Адольф Гитлер тэргүүтэй нацистууд түүнийг эцсийн аман шалгалтад нь оруулаагүй аж. Гэсэн ч ИнгэборгРапопортыг хууль эрхзүйн хувьд докторын зэргээ хүртэх бүрэн эрхтэй болох үед нь түүнээс шалгалт авалгүй олгож өгөх баталгааг Хамбург Их сургуулиас бичиж өгсөн байжээ.

100 нас ба бүрэн дунд боловсрол

100 настай Clare 10 жилийн сургуулиа төгсөж дипломоо авчээ. Их хямралын үе буюу 1930-аад онд Clare-ийн гэр бүлд мөнгө хэрэгтэй байсан тул тэрээр сургуулиасаа гарч ажил хийжээ. Clare-ийн охин "North reading" улсын сургуультай холбоо барьсны үр дүнд тус сургууль Clare-т хүндэт дипломоо гардуулсан байна.

Сэтгүүлчийн дүгнэлт-Амжилт оройтдоггүй юм

Кимлан Жинакул, Ингэборг Рапопорт, Clare нар бол "Нас бол тоо" гэсэн мэргэн үгийг амьдралд амилуулсан хүмүүс юм. Сурч мэдэхэд оройтохгүй, гагцхүү зорилгодоо хүрэх чин хүсэл байх хэрэгтэйг сануулах зорилготойгоор дээрх мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Хүн хөгширлөө гээд өөрийгөө зөнд нь хаях бус харин ч хөгшрөх тусмаа улам хичээж, илүү ихийг хийж чадвал "Амжилт"-ын оргилд аяндаа хүрдгийг олон хүний амьдралаас харж болно. Жишээ нь,  зохиолч Лаура Ингалс Вилдер 40 насандаа ном бичиж эхэлжээ. Түүний бичсэн “Гэрийн бяцхан номнууд” 60 насанд нь хэвлэгдэж, дэлхий нийтэд түгэж байв. "Kentucky" шарсан тахианы бизнесийн эзэн Харлан Сандерс 66 насандаа шарсан тахианы бизнес эрхэлж эхэлсэн гэдэг.

Америкт нэлээд алдартай хүмүүсийн нэг Анна Мэри Робертсон Мосес 76 нас хүртлээ уран зураг зурах ажлаа эхлүүлээгүй л байсан аж. Тэрээр Мэйдмоссел сэтгүүлийн “Оны шилдэг залуу эмэгтэй” гэсэн шагналыг 88 настайдаа авч байв. Тэр уран хатгамал хийх хоббитой байсан бөгөөд 76 насандаа уран бүтээлийн ажлаа хийж эхэлжээ. 

Нелсан Мандела бараг 76 настайдаа Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэрээр шоронд 27 жилийг өнгөрүүлж, 1990 онд суллагдаж байжээ. Түүнээс хойш 4 жилийн дараа Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Амжилтын жагсаалт энэ мэтчилэн үргэлжилсээр л байх болно. Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй гэдгийг сана. Хүн бүрт хүсэл мөрөөдөл бий. Хэрэв та түүндээ хүрэх үйлдэл хийхгүй л бол хүрч чадахгүй. Тиймээс нас ярьж хойш суухын оронд шинийг санаачилж, шилдгийг бүтээж, урагшаа харж амьдар. Дахин хэлье. Нас бол зүгээр л тоо.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оройтойгүй(203.169.50.252) 2017 оны 12 сарын 08

55 настай, анагаахын сургуульд сурмаар санагдаад байх боллоо

0  |  0
Bi(139.5.218.160) 2017 оны 12 сарын 07

Unen shuu. Bi bs zurj sury gj bodoj bg. 45 bol zaluu l um bn

0  |  0
Top