150 гаруй иргэнд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

2017 оны 09 сарын 27

Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тамгын газрын Хуулийн тасаг, Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан уг арга хэмжээгээр иргэдэд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн танилцуулга хийж, тус хуулийн онцлог, ач холбогдол, иргэнд ямар эрх олгож, үүрэг хүлээлгэж байгаа талаарх ерөнхий ойлголтыг өгсөн юм.

Уг өдөрлөгт нийт 150 гаруй иргэн хамрагдаж эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ. Энэ үеэр иргэд газар эзэмших эрх хэрхэн авах түүнд ямар материал бүрдүүлэх, газар давхардуулан олгосон тохиолдолд хэрхэх , мөн хууль бусаар ажлаас халсан тохиолдолд хаана хандах, насанд хүрээгүй хүүхдэд тэтгэмж хэрхэн тогтоолгох талаар асуултуудыг түгээмэл тавьж зөвлөгөө авсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top