Сургалтын иж бүрэн шинэ ”амьд” полигоныг бий болгож чаджээ

2017 оны 09 сарын 27

УБТЗ" ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч ТДС, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ "амьд" полигоныг бий болгож чаджээ. Уг сургалтын "амьд" шинэ полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Үүний үр дүнд төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзэж байна. Төмөр замчны мэргэжил нь хором бүрээр хөдөлгөөний аюулгүй байдал хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой онцгой хариуцлагатай ажил үүргийн нэг юм.

Өнөөдөр ТДС болон УБТЗ-ын МСҮТ-ийн оюутнуудын дадлага хийх уг сургалтын иж бүрэн полигоны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, замын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар Р.Рааш зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top