Өмнөговьд ширэм хайлуулна

 Өмнөговь аймгийн "Даланзадгад ДЦС" ТӨХК-ийн ширэм хайлуулах үйлдвэр энэ сарын 27-нд ашиглалтад оржээ. Уг үйлдвэрийг байгуулснаар гадны байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг Өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх юм.
Даланзадгад ДЦС нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг бөгөөд ийнхүү өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулж, өөрсдөө үйлдвэрлэх боломжийг бүрдүүллээ.
 Цаашид хэрэглээгээ хангахаас гадна бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай юм байна. Эхний ээлжинд өөрийнхөө хэрэгцээг хангах бөгөөд цаашлаад үйлдвэрийн ажил жигдрэхээр бусад аймаг сумдад нийлүүлэх ажээ.
 Тус үйлдвэрийг байгуулснаар 15-20 байнгын ажлын байр бий болж байгаа аж. 
Үйлдвэрийн хувьд түүхий эдээ хаягдал төмрөөс 80 хувийг, нь үлдсэнийг нь Эрдэнэтээс авах юм байна. 
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20-оос доошгүй үйлдвэр байгуулах, 5000-аас доошгүй ажлын байр бий болгох заалтуудыг тусгасан бөгөөд ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байна.
Л.Зул
www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

ура [ 202.70.37.34 ]      |     9-р сарын 27 -нд, 21:30 минутанд

ура