Ахмад багш нар сурлагын хоцрогдлыг арилгаж байна

Тэтгэвэрт суусан гээд зүгээр суулгүй ахмад багш нар  хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгахаар ажиллаж  байгаа сайн жишээ Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байна гэнэ. Бага ангийн болон монгол хэл, математикийн зургаан багш хамтран ХХҮГ- ын ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслөөр үйл ажиллагаагаа дэмжүүлэн ийнхүү ажиллаж байгаа аж.
 
 Сурлагын хоцрогдол арилгах сургалтыг тэд өнгөрсөн жил эхлүүлсэн байна. Хичээлээ ойлгоогүй хоцорч яваа хүүхдүүдэд монгол хэл, математикийн хичээлээр давтлага өгдөг, энэ нь ч хүүхэд, эцэг эхчүүдийн талархлыг  багагүй хүлээжээ. Харин энэ жил зөвхөн хүүхдэд биш залуу багш нартаа зөвлөж туслахад анхаарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдэд сурлагын хоцрогдол үүсгэхгүйн тулд  багшийн сургах арга барил чухал гэж үзжээ.
 
 Ахмад багш Б. Тунгалаг,  “Хичээлээ ойлгож, сурах чадвар хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Тиймээс нийт дунд нь 40 минутын хичээл заагаад орхих биш заасан хичээлийг нь хэдэн хүүхэд ойлгож, хэд нь ойлгоогүй хоцорч вэ гэдгийг багш тухай бүрт нь шалгаж байх тун чухал байдаг. Тэгээд ойлгоогүй хоцорсон хүүхдүүддээ заавал цаг гарган давтан зааж, бүрэн ойлгосны нь дараа шинэ хичээлээ үргэлжлүүлдэг байвал хүүхдэд сурлагын хоцрогдол гарахгүй гэж үздэг. Би ч өөрөө ийм аргаар ажилладаг байсан. Хүүхэд нэг бүртэй тулж ажиллах, хичээлийн цагаас гадна хүүхдийг сургах нөхцөл  ялангуяа хөдөөгийн сумын багш нарт илүүтэй бий гэж боддог” хэмээн ярилаа.
Ахмад багш нар хүүхдүүдтэй хамт хичээлд суудаг байна. Энэ явцад хичээл зааж байгаа багшийн сургах арга зүйн юу нь давуу талтай байна, юун дээр анхаарвал зохилтой байна вэ гэдгийг ажиж, залуу багш нартаа зөвлөн тусалдаг болжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Өлзийжарга [ 103.57.92.99 ]      |     9-р сарын 28 -нд, 05:31 минутанд

ргэе. Дундговийн Дэлгэрхангайн сургуулийн захирал Ж.Өлзийжаргал, хичээлийн эрхлэгч Б.Оюунбилэг нар бол ахмад багш нараа үздэггүй хөгшчүүлийг хурдан халж шинэ залуу боловсон хүчнээр сургуулиа дүүргэх нэрийдлээр сургалтаа шороонд хутгасан хүмүүс бий. Сургууль ямар бна сум тийм л бдаг. Тэр чинээгээрээ сурагчдын боловсрол, ёс суртахуун авах юмгүй болсон. Залуу хүн л бол мэргэжил хамаагүй ажиллуулдаг тийм сургууль болоод олон жил болж бна. Өчнөөн олон сайхан ахмад багш нараа хөөж явуулж гомдоосондоо.

Өлзийжаргал [ 103.57.92.99 ]      |     9-р сарын 28 -нд, 05:27 минутанд

Мэдээж сайхан л сонсогдож бна баяр хүргэе. Дундговийн Дэлгэрхангайн сургуулийн захирал Ж.Өлзийжаргал, хичээлийн эрхлэгч Б.Оюунбилэг нар бол ахмад багш нараа үздэггүй хөгшчүүлийг хурдан халж шинэ залуу боловсон хүчнээр сургуулиа дүүргэх нэрийдлээр сургалтаа шороонд хутгасан хүмүүс бий. Сургууль ямар бна сум тийм л бдаг. Тэр чинээгээрээ сурагчдын боловсрол, ёс суртахуун авах юмгүй болсон. Залуу хүн л бол мэргэжил хамаагүй ажиллуулдаг тийм сургууль болоод олон жил болж бна. Өчнөөн олон сайхан ахмад багш нараа хөөж явуулж гомдоосондоо.