МҮЭХ, Багш нарын тэмцлийг дэмжиж байгаа гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан нийт гишүүддээ хандан Сонордуулга хүргүүлжээ.  Сонордуулгад: “МҮЭХ-ны зүгээс энэ сарын 19-ны өдөр хөдөлмөрийн хамтын маргааныг үүсгэх шийдвэр гаргасан. Багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлэх зорилгоор МҮЭХ болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс “Багшийн цалин нэмүүлэх Түр хороо”-г үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор ханган, зарим арга хэмжээг хуулийн хүрээнд хамтран зохион байгуулж байна.” гэжээ.

Мөн “Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тодорхой заалтуудаа зөрчсөн хэмээн үзэж, нэмэлт хэлэлцээрийг эхлүүлсэн боловч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор хэлэлцээр удааширч байгаа”-г Сонордуулгад дурдсан байна.

 

Д.Дорж 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эсэргүүцэл(139.5.218.114) 2017 оны 09 сарын 28

Шударга татвар төлөгчийн хувьд бидний төлдөг татвараар чанаргүй хичээл заасан нэр зүүдэг багш нар, өвчтөнөө гэсэн сэтгэлгүй эмч нарын цалинг нэмэхийг эсэргүүцэж байна.

0  |  0
Top