Ази, Европын орнуудын цагаачлалын албаны удирдлагууд чуулж байна

2017 оны 09 сарын 29

Ази, Европын орнуудын цагаачлал болон шилжилт хөдөлгөөнийг зохицуулах албаны удирдлагуудын ээлжит XIV хурал энэ сарын 27-29-ний өдрүүдэд Камбожийн Вант Улсын Сием Рип хотноо зохион байгуулагдаж байна.

Хуралд Ази, Европын 27 орны 58 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн, газрын дарга Я. Эрдэнэсайхан нар оролцож байна.

Энэ удаагийн хурал “Цагаачлалын Менежментийн Стратеги” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд уг сэдэвтэй холбогдуулан “Цагаачлалын хандлага- Асуудал ба шийдэл”,  “Үйл ажиллагааг хялбарчлах технологи- Шилдэг туршлага”,“Хүний нөөцийн хөгжил-цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдаж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ази, Европын орнуудын цагаачлалын албадын удирдлагын хурал нь хоёр жил тутамд нэг удаа гишүүн орнуудын дунд зохион байгуулагддаг бөгөөд Ази, Европын ижил чиг үүрэг бүхий албаны удирдлагууд нэг дор цуглан дэлхий нийтийн цагаачлал, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах чиг хандлага, шилдэг туршлага, үйл ажиллагааны талаархи мэдээлэл, мэдлэгээ хуваалцаж, өнөөгийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцдэг чухал ач холбогдолтой юм.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top