Нутгийн иргэд сумандаа түргэний машин авч өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

Сэлэнгэ аймгийн Сант сумын Эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машинтай болжээ.
Энэхүү түргэн тусламжийн авто машиныг тус сумын уугуул өндөр настан н.Шагдаагийн гэр бүл, үр хүүхдүүд, зээ хүү Б.Ганхуяг болон н.Цэвээндаваа захиралтай "GO HELP" төрийн бус байгууллагын хамт олон, Б.Буянзаяа даргатай Сант сумын нутгийн зөвлөлөөс бэлэг болгон өгчээ.

 Энэ нь нутгийнхаа эрүүл мэндийн салбарт том хөрөнгө оруулалт хийсэн буянт ажил болж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Сант сумын түүхт 90 жилийн ой ирэх 2018 онд тохиох аж. Иймээс түүхт ойгоо угтан сум орон нутаг, нутгийн зөвлөл, Сант сумтай ажил амьдралын холбоотой олон хүмүүс сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагийн нэгэн тод жишээ энэхүү үйл явдал болсон байна. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hg(202.72.245.165) 2017 оны 09 сарын 29

yostoi zuv yum hiijee, yamar ch hereggui shashnii shavar yum barisnaas ain

0  |  0
зочин(103.229.123.11) 2017 оны 09 сарын 29

Нутгийн зөвлөллүүд ингэж ажиллавал болж байна шүү амжилт хүсэе.

0  |  0
Top