Оюутнуудад тэтгэлэг гардуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2017-2018 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багуудын харьяа амжилттай суралцаж буй 20 оюутанд тэтгэлэг олгохоор болсон.

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Компанийн удирдлагууд эхний ээлжийн 10 оюутанд сургалтын тэтгэлгийн батламж гардууллаа. Энэ үеэр оюутан зарим оюутны сэтгэгдлийн сонслоо. Оюутан Б.Мягмарсүрэн: “Би ээж , хоёр  дүүгийн хамт амьдардаг. Манай гэр бүлд маш их  дэмжлэг боллоо. Цаашид амжилттай суралцах  урам зориг өгч байна”. Оюутан  О.Хонгорзул: “ Энэхүү сургалтын тэтгэлэг амжилттай сурах хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлж урам өглөө. Та бүхний итгэлийг алдахгүй сурч, нутаг орныхоо цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах шилдэг боловсон хүчин болж чадна” гэв.

 Д.Дорж

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top