Дэлхийн иргэний боловсролын сургалтаас олсон мэдлэгээ хэрэгжүүлнэ

Олон улсын ойлголцлын төлөөх боловсролын Ази, Номхон далайн төв /APCEIU/ болон ЮНЕСКО-гоос саяхан БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан дэлхийн иргэний боловсролын талаарх багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг бэхжүүлэх Олон Улсын хоёр дахь удаагийн сургалтад Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирал Б.Бахытгүл эх орноо төлөөлөн оролцжээ.

Уг сургалтад дэлхийн 32 орноос 49 хүн хамрагдсан байна. Сургалтын үеэр Мянганы болон Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, ядуурлыг багасгах, дэлхийг хайрлан хамгаалах, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, ногоон хөгжил, бүх нийтэд чанартай боловсрол олгох чиглэлээр мэдлэг олгож, оролцогчид харилцан туршлага солилцжээ.

Одоо дээрх сургалтаас олж мэдсэн зарим зүйлийг аймгийн Насан туршийн боловсролын төвийн зүгээс орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )