Мансууруулагч өвсний нэрийг нийтэд зарлах нь зөв үү?

2017 оны 09 сарын 30

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутагт цагдаагийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болсон.

Үүний дүнд Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Улаанбаатар хотод оршин суух хаягтай 18-20 насны таван залуу “Тоёото спасио” маркийн автомашинд мансууруулах төрлийн өвсийг тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээлэхдээ мансууруулагч өвсний нэрийг олон нийтийн цахим хуудсандаа зарласан байгаа нь зохисгүй юм. Учир нь фэйсбүүк орчинд найман настай балчраас наян настай буурал хүртэл байгаа нь тодорхой. Ингэж нэрийг ил мэдээлснээр сэрэмжлүүлэх гэснээс илүүтэй сониуч нэгэнд нь "боломж" олгож байж болох юм.

Тиймээс холбогдох албаны хүмүүс энэ мэт зүйл дээр анхаарах биз ээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.76) 2017 оны 09 сарын 30

harin ch esregeer n sain helj oilguulj taniltsuulj bh heregtei sh de, harin ch nuuts bh tusam ulam shunan durlah bolno medev u za

0  |  0
Top