Булганы зарим сумынхан хадлангаа нөөцөлж амжаагүй байна

Булган аймгийн малчид өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хангахад зориулж, 39513 тонн өвс нөөцөлсөн байна. Энэ жил гандуу болон гантай байсан зарим сумын малчид гаднаас өвснийхээ хэрэгцээг хангаж, худалдан авч нөөцөлсөн байна. Тухайлбал, зуншилга  тааруу байсан Могод сумынхан 1750 тонн өвс авч хэрэгцээт өвснийхээ 87,5 хувийг аваад байна.
 

 Мөн хангайн бүсийн хадлангаа өөрсдөө хадаж байгаа Тэшиг, Сэлэнгэ, Хангал суманд малчид хэрэгцээт өвснийхээ 50-71,8 хувийг бэлтгэлээ гэж аймгийн Xүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Ганхуяг мэдээллээ. Баян-Агт, Баяннуур, Хишиг-Өндөр, Рашаант суманд өвс бэлтгэх, нөөцлөх ажил удаашралтай 10 хувьд ч хүрээгүй байгаа аж.

 

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )