”Өсвөрийн сэргийлэгч нарын анхдугаар уулзалт” арга хэмжээ боллоо

2017 оны 09 сарын 30

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсээс санаачлан Дүүргийн Засаг даргын тамгын газарт “Өсвөрийн сэргийлэгч” бүлгийг ерөнхий боловсролын сургууль бүрт байгуулах ажлын санал хүргүүлж шийдвэрлүүлэн Дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн А/449 тоот захирамж гаргуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 ерөнхий боловсролын сургуульд “Өсвөрийн сэргийлэгч” бүлэг байгуулан бүлгийн гишүүн, дарга, багшийг сонгосон.

Өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт “Өсвөрийн сэргийлэгч нарын анхдугаар уулзалт” арга хэмжээг хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж, ерөнхий боловсролын 17 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгийн 255 сурагч оролцон тангараг өргөж, батламж, таних тэмдэгээ гардан авлаа.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаатар хүрэлцэн ирж, 102 төвд хүүхдүүдээс ирж байгаа дуудлагын талаар болон онцгой тохиолдолд ямар дугаарын утсанд хандах, хуурамч мэдээллийн хор уршгийн тухай мэдээлэл өгч ажиллалаа.

Image may contain: 21 people, people sitting, crowd and indoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top