Германд монгол айраг ”Био кумыс” нэрээр брэнд болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 30

“Гүүний айраг” хэмээх тансаг ундааг Төв Азийн Монгол, Казах, Киргиз зэрэг цөөн үндэстнүүд л хэрэглэдэг. Тэгвэл удахгүй Төв Азиас хальж, дэлхийн брэнд болох цаг мөд ирэх нь. Германы Майн дахь Франкфурт хотын иргэн Гудрун Цольман гэх овсгоотой фермер айраг исгэж “Био кумыс” гэдэг нэрээр брэнд болгож чаджээ. Тэрээр өөрийн фермдээ жил бүр “Айрагны фестиваль” зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн баярт ирсэн зочид 1.5 тонн айраг ууж, мөн төдий хэмжээнийхийг худалдаж авсан нь урьд өмнө байгаагүй дээд амжилт болжээ. 1.5 тонн гэдэг монголчуудын хувьд бага тоо мэт боловч эм маягаар хэрэглэдэг германчуудад багагүй хэмжээ юм. 200 граммаар савласан эмчилгээний зориулалттай био айраг 4.9 евро, 25 ширхэгтэй нэг хайрцаг буюу таван литр нь 109 еврогийн үнэтэй гэхээр багагүй орлого ашигтай бизнес гэдэг нь ойлгогдох биз ээ. Европчуудад эмчилгээний ач холбогдлыг нь ойлгуулж чадвал багагүй валют олох экспортын чухал бүтээгдэхүүн болох боломжтой нь харагдана.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СС(202.9.42.182) 2017 оны 10 сарын 01

Бид нар л юм болгож чадахгүй байгаа болохоос европт аль дундад зууны үед л Марко,Рубрук,Карпини нар брэнд болгочихсон шүү дээ.

0  |  0
ард(202.179.11.10) 2017 оны 09 сарын 30

монголын брэндийг патентжуулаад зараач

0  |  0
Top