Ази, Европын цагаачлалын албаны хуралд оролцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 01

 Ази, Европын орнуудын цагаачлал болон шилжилт хөдөлгөөнийг зохицуулах албаны удирдлагуудын ээлжит XIV хурал  Камбожийн Сием Рип хотноо зохион байгуулагджээ. Хуралд Ази, Европын 27 орны төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд манай улсаас Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Д.Мөрөн оролцсон байна.

Энэ удаагийн хурал “Цагаачлалын менежментийн стратеги” сэдвийн хүрээнд “Цагаачлалын хандлага- Асуудал ба шийдэл”,  “Үйл ажиллагааг хялбарчлах технологи- Шилдэг туршлага”,“Хүний нөөцийн хөгжил-цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”  сэдвээр  хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ази, Европын орнуудын цагаачлалын албадын удирдлагын хурал нь хоёр жил тутамд нэг удаа гишүүн орнуудын дунд зохион байгуулагддаг юм. 

Д.Амар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.183) 2017 оны 10 сарын 01

ИЙШЭЭ НЭГ ИХ СҮЖРЭХ ХЭРЭГГҮЙ ЗӨВ БАЙР СУУРЬТАЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Top