Азийн аварга шатарчинд хүндэтгэл үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 01

Киргизийн Бишкек хотноо болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13 орны 110 шатарчин өрсөлдсөн. “Сонсголын бэрхшээлтэй” төрөлд 46 шатарчин оролцож, Монгол Улсын тамирчин Дорнод аймгийн “Цагаан барс” шатрын клубын багш Цэрэнжавын Түмэнбаяр  алтан медаль хүртсэн. Түүнийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Ц.Түмэнбаяр энэ сарын 10 дугаар сарын 05-13-ны өдрүүдэд ХБНГУ-ын Дрезден хотод болох Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авчээ.

 Д.Амар

www.zindaa.mn 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батмаа(122.201.25.46) 2017 оны 10 сарын 02

Сайн байна. Амжилт хүсье

0  |  0
G(188.171.246.120) 2017 оны 10 сарын 01

Hvleej avch hvndetgel vzvvllee gedgiig wu gej oilgoh ve?hvndetgel vzvvlne gedeg bol gert ch wm uu ajil ,alban tasalgand ni ter hvnii zav zaitaai ved ni tusgailan ochij beleg dursgal,bayarlasan talarhsanaa ilerhiilehiig heldeg bolov uu gej bodoh wm.Hvleej avaad hvndetel vzvvlne gedeg bol chamaig uuriinhuu tasalgaand hvleej avch bi chamtai tavan vg solij bna gedeg chinii huvid tengeriin umdag atgalaa gesentei agaar neg sonsogdoj bh wm

0  |  0
Top