Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 01

Орхон аймгийн төр, захиргааны байгууллагаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Ш.Сүрэнжав, Г.Дугаржав нарыг аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар, ахмад дайчин Ж.Донормаа, Д.Дамдинсүрэн, Ж.Дамба, Д,Пүрэвжав нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ. Тус аймагт Чөлөөлөх дайнд оролцсон зургаан ахмад дайчин байдаг. Мөн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тэтгэвэр, чөлөөнд гарсан нийт 200 гаруй ахмадад хүндэтгэл үзүүлжээ. Энэүеэр батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан бэлтгэл офицер, ахлагч нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан байна.

 

Д.Дорж 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(89.12.232.195) 2017 оны 10 сарын 01

Helheetei tumur engert n zuuj baihaar heden tugrug uguusei. Yadaj amidrald n hereg boloh baih da. Hedheen ahmad daichid uldsen shuu de. Bid buhnii tuluu buleen tsus, haluun amia hairlaagui daisantai tulaldaj gazar shoroo, eh nutag erh chuluuguu hamgaalj yavsan ahmaduud shuu. Gazar gishguulehgui avaad yavsan ch yaah ve de. Huurhiis.

0  |  0
Top