Монгол охин ”Дэлхийн мисс”-ийн алтан титмийн эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Грек улсад 9 дүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийд ретингээрээ 1 дүгээрт эрэмблэгддэг “Little Miss & Mister United World” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон охид “Алтан”, “Хүрэл” титмийн эзэд боллоо.

Дэлхийн миссийн тус тэмцээнд нийт 80 орчим хүүхэд оролцсноос 4-6 насны ангиллын авьяас төрөлд өрсөлдсөн С.Амирлин “Алтан” титэм, тууз, диплом, 10-12 насны ангиллын авьяас төрөлд Э.Мичидмаа “Хүрэл” титэм, тууз, диплом болон “Шилдэг Үндэсний хувцас” номинацийн цом, “Fashion Star” номинацийн титэм зэрэг нийт 3 шагнал хүртсэн бол 13-15 насны ангиллын модель төрөлд өрсөлдсөн Э.Сансармаа “Fashion Star” номинацид түрүүлэн титмийн эзэн болсон юм. Дэлхийн 60 гаруй улсын хүүхдүүд жил бүр оролцдог “Little Miss & Mister United World” тэмцээнд манай улс анх 2015 онд албан ёсны эрхтэйгээр оролцож байсан. Байгаль эх дэлхийгээ хайрлахын сацуу эв найрамдлыг бэлэгддэг тус тэмцээний энэ оны монгол оролцогчид 2 үе шаттай “Princess Miss Mongolia-2017” тэмцээнд 70 гаруй охидтой авьяас, ур чадврараа уралдуулан түрүүлж, насны ангилал тус бүртээ үндэсний ялагч болсон юм. Тус тэмцээний Монгол улс дахь албан ёсны зохион байгуулагч Ч.Энхжаргал 3 дахь жилдээ олон улсын шүүгчээр ажиллалаа.


 

Ш.Алтжин

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.12) 2017 оны 10 сарын 06

Amjilt

0  |  0
цолмон(122.201.31.12) 2017 оны 10 сарын 06

Алтан титэм авсан хүүхдийнхээ зургийг тавиачээ.Хачин 2 юм нь л авцийм шиг ярзайгаад хаа сайгүй одроод байхийн.

0  |  0
9б анги ...……………(202.9.42.20) 2017 оны 10 сарын 03

Найздаа Амжилт хүсий Мундаг шүү чи Чи Чаднаа Сансармаадаа

0  |  0
zochin(66.181.178.189) 2017 оны 10 сарын 02

uursduu yu ch hiihgui uils buteehgui baij hunii hyalh huuhdiig ch zugeer bailgahgui eldveer heldgee bolimoor yum.Delkhii niiteeree huleen zuvshuurchihsun iim ner hundtei temtseend orj aviyas chadvar ur uhaanaa sorrih n buruu gejuu.nuur amaa budaagui bn edgeer ohiduud yagaaad bagaasaa demii gej eiireed bgaan.yasan muuhai yum boddog humuus ve.uuchlaarai

0  |  0
Zochin(150.129.140.119) 2017 оны 10 сарын 02

Amjilt mundag bn. Mongoliinhoo neriig gargasan ohiduuddaa bayar hurgey

0  |  0
zochin(66.181.178.189) 2017 оны 10 сарын 02

Mongol gedeg neriig delkhiin tavtsand duuduulna gedeg ter tusmaa altan titemiig n avna gedeg uneheer baharhmaar mundag bna.er n manaih altan titem avch bsiimuu.Altan,khurel titem avsan mundag khuuhduuded bayar hurgie

0  |  0
зочин(202.131.233.174) 2017 оны 10 сарын 02

Ямар хэрэгтэй гэж ийм юм зохион байгуулдаг байнаа.Нялх хүүхдийг багаас нь дэмий шд

0  |  0
gan chimeg(202.179.24.251) 2017 оны 10 сарын 02

Goy uyma oshoo ih amjilt

0  |  0
zoch(77.150.245.7) 2017 оны 10 сарын 02

kkkkk iim aimaar tsaraitnuud dotor . araggvi shvvdee .kk

0  |  0
Tseku(203.91.115.42) 2017 оны 10 сарын 02

Bayar hurgie

0  |  0
Tseku(203.91.115.42) 2017 оны 10 сарын 02

Bayar hurgie

0  |  0
Top