С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах болоогүй юу

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Дэд бүтцийн сайд, Ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын энэ өдөр бусдын гарт амиа алдсанаас хойш 19 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ олон жилүүдэд талийгаачийг хөнөөсөн хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоохыг Монголын ард түмэн хүлээлт тавьсаар ирсэн юм. Түүнийг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  буруутгаж гурвууланд нь Улсын Дээд шүүх 20 жилийн хорих ял оноолоо. Гэвч хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал, үнэхээр энэ хүмүүс гэмт хэргийг үйлдсэн гэдэг итгэл үнэмшил олон нийтэд төрөхгүй байгаа билээ. Ард түмэн хэргийг үнэн бодитой шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж байгаа юм. Гэхдээ бид Төрийн өмнө тангараг өргөсөн шүүхийн байгууллага, шүүгч нарт итгэх ёстой. Тэдний шийдвэрт үл итгэх, буруутгах нь хуулийн хараат бус байдлыг бий болгох учиртай. Тиймээс тангараг өргөсөн шүүгч нарт итгэхээс өөр аргагүй юм.

Харин одоо олон нийтийн зүгээс нэг зүйлийг хүсч байна. Энэ хүмүүс С.Зориг агсаныг хөнөөсөн бол захиалагч нь  хэн бэ. Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “захиалагчтай хэрэг” гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр УИХ-д өгсөн мэдээлэлдээ “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амийг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэсэн тайлбар өгсөн юм. Гэвч өнөөдөр захиалагчийг яагаад зарлахгүй байна вэ?

С.Зоригийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээр эцэслэн хэлэлцэж дуусаад даруй бараг хагас жилийн хугацаа өнгөрлөө. Захиалагчийн сураг алдарч байна. Угтаа бол хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж, шүүхээр гэм буруутайг нь тогтоосон бол захиалагч мөн хамт тодорхой болох ёстой. Энэ талаар хуульч О.Алтангэрэл “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн асуудалд эргэлзээ алга. Харин захиалагчийг яагаад зарлахгүй байна гэдэг дээр эргэлзээ байгаа. Хэрэв улс төрийн нөлөөлөл байна уу. Үнэхээр захиалагч нь улс төрд том нөлөөтэй хүн байгаа юм уу. Тэгээд захиалагч нь үлдчихээд гүйцэтгэгч нь шоронд явж байгаа бол болохгүй”  гэсэн байр суурь илэрхийллээ. 

Энэ хэрэг эхнээсээ л ээдрээтэй, төвөгтэй олон асуудалтай нүүр тулж үнэн бодитой шийдэгдэхэд бэрх замаар туулж ирсэн. Хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, баримт нотолгоо хэр зэрэг бүрдсэн гэдэг нь тун эргэлзээтэй хэвээр бий. Хүний амь хөнөөсөн хэрэг улсын нууцад хамаарч хаалттай явж ирсэн нь хамгийн их асуудал, хардлагыг дагуулж байгаа юм. Энэ хэргийг ил тод нээлттэй хэлэлцэх ёстой байлаа. Учир нь хэргийн үнэн мөнийг олохыг Монголын ард түмэн 19 жил хүлээв. МАН УИХ-ын 2000 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүртэл “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж амлалт хүртэл өгч байлаа. Нам толгойлж явсан тэр хүмүүс өнөөдөр яагаад чимээгүй байна вэ. Энэ хэрэг цөөн хэдэн хуульч, прокурор, цагдаагийн албан хаагч нарын дунд шийдэгдэж, үнэн бодитой мэдээлэл хүссэн ард түмэнд хаалттай үлдэж байна.

С.Зориг агсны ах С.Баяраа “С.Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн.Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй. Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой” гэдгээ илэрхийлж байлаа. Үнэхээр С.Зориг бол Монголын ард түмний хүү. Тиймээс түүний амийг бүрэлгэсэн хийгээд түүнийг захиалсан хүмүүсийг  Монголын ард түмэн мэдэх эрхтэй юм. “Захиалгаар хүний амийг хөнөөснийг тогтоосон” гэж мэдэгдэж байсан  Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та захиалагчийг зарлах болоогүй юу.

 

Т.Түвшин

ZINDAA.MN   

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Зориг найз чинь(202.21.101.130) 2017 оны 10 сарын 04

Элбэгдорж оо эрлэгт хүрээд ир хоёулаа сайн ярилцъяа. Монголд эхлүүлсэн АРДЧИЛАЛ маань юу болсон бэ???????

0  |  0
Баяр(202.21.101.130) 2017 оны 10 сарын 04

Зоригийг алсан гэх 3 гүйгээд Эрдэнэт ороогүй байлгүй хэн гэдэг жолооч ямар машинаар хүргэж өгсөн юм бэ Элбэгдорж оо хэлчих л дээ.

0  |  0
зочин(202.9.40.9) 2017 оны 10 сарын 04

ЗАХИАЛАГЧ НЬ МАЖИЙГААД ЕГСЕН БАЙХАА ЭЛБЭГЭЭ БАТУУЛ 2 ИЙГ АЛУУРЧИН ГЭЖ 20 ЖИЛ ЯРИСАН УЛСУУД Л ЖИНХЭНЭ ЗАХИАЛАГЧ НАРЫН ХАМСААТНУУД БАЙГАА ТЭГЭХ ТУСАМ ЗАХИАЛАГЧИЙГ ГАРГАЖ ИРЭХ ЁСТОЙ

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 10 сарын 03

60тэр бумын хэрэг дээр ,, Энэ хэргийг илчэлсэн Доржзодовыг Зоригыг хэрэг шиг болгоно гэж хэлэж зансан гээд байгааг хархад Зоригыг алсан гээд байгаа хүмүүс хэрмэгдсэн болуу Ц Нямдоржийн хэлээд байгаа бол хуулийн дагуу хэлсэн үнэн үг

0  |  0
Сорогжоо(122.201.22.161) 2017 оны 10 сарын 03

Асуудал дэндүү тодорхой Хэрэв хүндрээд ирвэл Ээбээ Үүл баатарлуугаа бүгдийг чихчихээд өөрөө зүгээр л дуу аялаад ордны цагаан туг гурав тойрчихоод гарч алга болно тэгээд Вашингтонд конторлож суух болно

0  |  0
зочин(66.181.184.42) 2017 оны 10 сарын 03

үнэн шүү элбэгээ алсан

0  |  0
ИРГЭН БАЙНА (66.181.184.42) 2017 оны 10 сарын 03

ТОДОРХОЙ ЮМЫГ НУУЦЛААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ЭНЭ ГУРВАН ИРГЭНД ЯМАРЧ БУРУУ БАЙХГҮЙ АНХААР ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ХОЁР Л АЛСАН ҮНЭН СО ГАВЪЯАТ ХЭЛЖ БАЙСАН ШДЭЭ С-1ЭЭР ОЛОН ТҮМЭН БИД ХАРСАН ҮҮЛД БААТАР ӨГСӨН Ч УЧИРТАЙ НУУЦАА САЙН НУУСАН ГЭЖ ӨГСӨН ТЭГЭЭГҮЙ БОЛ БАТҮҮЛ БИД ХОЁРЫН БААТАР ГЭЖ ЮУ? БАЙХАВ ШУДАРГА ШҮҮЖ СУР ЛУЙВАРЧИДИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОД МӨНГӨ АЛБАН ТУШААЛ ГОРИДОГСОД ОО ИЧ ЛАЛАРУУД ЭЛБЭГДОРЖИЙГ Л ШОРОНД ХИЙЖ БҮХ ЗҮЙЛ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛНО ЯЛТАН БОЛОХ ЁСТОЙ ХОШИГРУУЛАГЧ ЭЛБЭГДОРЖ ХУЛГААЧ ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭЛДЭГ

0  |  0
ИРГЭН БАЙНА (66.181.184.42) 2017 оны 10 сарын 03

ТОДОРХОЙ ЮМЫГ НУУЦЛААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ЭНЭ ГУРВАН ИРГЭНД ЯМАРЧ БУРУУ БАЙХГҮЙ АНХААР ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ХОЁР Л АЛСАН ҮНЭН СО ГАВЪЯАТ ХЭЛЖ БАЙСАН ШДЭЭ С-1ЭЭР ОЛОН ТҮМЭН БИД ХАРСАН ҮҮЛД БААТАР ӨГСӨН Ч УЧИРТАЙ НУУЦАА САЙН НУУСАН ГЭЖ ӨГСӨН ТЭГЭЭГҮЙ БОЛ БАТҮҮЛ БИД ХОЁРЫН БААТАР ГЭЖ ЮУ? БАЙХАВ ШУДАРГА ШҮҮЖ СУР ЛУЙВАРЧИДИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОД МӨНГӨ АЛБАН ТУШААЛ ГОРИДОГСОД ОО ИЧ ЛАЛАРУУД ЭЛБЭГДОРЖИЙГ Л ШОРОНД ХИЙЖ БҮХ ЗҮЙЛ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛНО ЯЛТАН БОЛОХ ЁСТОЙ ХОШИГРУУЛАГЧ ЭЛБЭГДОРЖ ХУЛГААЧ ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭЛДЭГ

0  |  0
UNEN UG(59.153.87.218) 2017 оны 10 сарын 03

HUN GUTGEJ CHOROND HIISEN SHUUHD HEN ITGEH UM ENE BOL ARD TUMNII TARHIIG UGAAH ZORILGOTOI ZAHIALGAT MEDEE BNA SODNOMDARJAA CHIMGEE HOER BOL HAMAAGUI UM SHUU AMGALANBAATAR BOL ALUUCHIN BAS BUUNII NOHOI GUTGEGCH UM

0  |  0
Нүгэлт үйлийн үр(99.57.26.34) 2017 оны 10 сарын 02

Ойлгомжтой. ШО-оос өөр хэн байх бэ дээ? Тэр үед хүн захиалж алуулах ганц чадалтай хүн нь ШО л бсан. Сайн сайн гэж бодож байсан хүн болгон үнэн хэрэг дээрээ тийм сайн байдаггүй. Багабанди бол найдвартай энэ аллагыг халхавчилж мэдэж бсан. Үйлийн үрээрээ хүний амь бүрэлгэсэн нүглээс хуваалцах л бно. Хүний амь нас хөнөөсөн хүмүүс богино настай бдаг.ШО-г хар. Цаг бусаар явлаа. Балдорж бас л цаг бусаар явлаа. Бас л мэдэж байсан. Одоо багабанди үлдсэн. Үхэх болоогүй. Хэрэг олон нийтэд ил болж бүх зүйл илрэхийг харуулах гэж амьд бгаа юм. Нэг үгээр амьдын там эдлүүлэх гэж үлдсэн бөлгөө

0  |  0
unen(93.219.154.142) 2017 оны 10 сарын 02

urd zugiig barimtlagtsid l asuudal bgaa ,,, Zorig,Zenee,Dachbalbar, O.Enhsaihan geed Mongoloo gesen humuus bituulgeer nas barsan.... teghed suuguuluud baijil bna ebii,da ganbold,bajrtsogt,lu gansuh,m zorigt ,m enhbold,badamjunai,erdenebat geed...!!!!!!!!!!

0  |  0
Зочин (65.19.167.132) 2017 оны 10 сарын 02

захиалагч нар нь МАНАН бүлэглэлээс гарцаагүй. ойлгомжтой ш дээ

0  |  0
Зочин (103.212.118.144) 2017 оны 10 сарын 02

Америкийн гар хөл орсон байж магадгүй.

0  |  0
Зочин(176.10.104.243) 2017 оны 10 сарын 02

илэрхий хэрэг ш дээ. Тухайн үеийн МАХН-ын толгойнууд л ийм хэрэг хийсэн ш дээ

0  |  0
Дашдондог(85.93.218.204) 2017 оны 10 сарын 02

ТУХАЙН УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НЭГ САНА. БАГАБАНДИ БАЯР ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААСАН НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАРИГДАХ ШАХСАН ҮЕ. ЭНЭ ҮЕД ДА ГАНБОЛД БОЛОН ЗОРИГ ЕРӨНХИЙ САЙД БОЛВОЛ ТЭДНИЙ ТӨГСГӨЛ ИРЭХ БАЙЛАА. ТЭГЭЭД Л ОЙЛГО

0  |  0
ард түмэн(66.181.160.88) 2017 оны 10 сарын 02

Шүүхийн шийдвэр шудрага бус гэдгийг илэрхийлсэнБаттулга ерөнхийлөгчид талархал илэрхийлэе

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

mongoliin ard tymnii ganz hysej baigaa zuil shyy, hen gemt hergiin zahialagch ve ????!!!! yagaad heregtengyyd ni yalaa avchihaad baihad shyyh odoo boltol zahialagchiig nuusaar baina ve ???? Ene chin shudarga shyyh mon yy ??????????

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

mongoliin ard tymnii ganz hysej baigaa zuil shyy, hen gemt hergiin zahialagch ve ????!!!! yagaad heregtengyyd ni yalaa avchihaad baihad shyyh odoo boltol zahialagchiig nuusaar baina ve ???? Ene chin shudarga shyyh mon yy ??????????

0  |  0
oogii(66.181.164.235) 2017 оны 10 сарын 02

ЭнхАмгалан ерөнхий прокурор бол мэргэжлийн өндөр ур чадвартай мөрдөгч, шударга, цэвэр хүн.

0  |  0
зочин(66.181.160.43) 2017 оны 10 сарын 02

МАНАН ОДОО Ч БНА. МАНАН БАЙГАА ЦАГТ ИЛРЭХГҮЙ. ХЭРЭВ ЗАРЛАВАЛ 2 НАМ 2УУЛАА ЭВГҮЙ БАЙДАЛД ОРОХ УЧРААС ЭНЭ ТАЛ ДЭЭР САНАЛ НЭГДЭЭД ХАВ ДАРААД БНА ГЭЖ ОЙЛГОЖ БНА. БАТҮҮЛ, Ш.ОТГОНБИЛЭГ, БАГАБАНДИ ГЭЭД ХҮМҮҮС ХАМААТАЙ ГЭСЭН БИЗ ДЭЭ. ТЭХЭЭР ЯАЖ ЗАРЛАХ ЮМ БЭ

0  |  0
Нинж(202.9.43.83) 2017 оны 10 сарын 02

Захиалагч нь ц.элбэгдорж АН .энэ тодорхой ш дээ.нинж гэрчилнэ

0  |  0
Ganbold(202.9.42.163) 2017 оны 10 сарын 02

Багабанди, ШО гэж шалгаж багйаа байх

0  |  0
ИРГЭН(202.179.24.7) 2017 оны 10 сарын 02

ҮХСЭНИЙ ЧИНЬ ТАНГАРАГА ӨРГӨСӨН ШҮҮГЧИД ИТГЭХ ГЭЖ ЮУ ХУЦААД БАЙГАА БӨГС ДОЛООГЧ ВЭ? ЧИ ӨӨРӨӨ Л ОЧИЖ БӨГСИЙ НЬ ДОЛООЖ БААСЫ НЬ ЦЭВЭРЛЭЖ ЯВ.МУУ БЯЛДУУЧ.ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МАН-ЫН ТӨР ЗАСАГ ШҮҮХ ЗАСАГЛАЛД АРД ТҮМЭН ИТГЭХЭЭ АЛЬ ЭРТ БОЛЬСОН.ТЭД ХАРЫГ ЦАГААН ЦАГААНЫГ ХАР БОЛГОЖ ӨӨРТӨӨ АШИГТАЙ БОЛГОДОГ ХУЛГАЙЧУУД.ТООЦОО БОДОХ ЦАГ ИРЭХЭЭР МАН-ЫГ ХУЛГАЙЧУУДТАЙ НЬ БАРИХ БОЛНО ДОО.ТЭГЭЭД МӨНХБАТ ШИГЭЭ АМЬД ГАРЧ ИРВЭЛ АЛАЛЦААРАЙ ДАА.ТА НАРЫГ МАН-ЫГ ЯАСАН ИХ ҮЗЭН ЯДДАГ БОЛЧИХВОО.АМЬДРАЛ ТАМ БОЛЖ БАЙНА.ХУЛГАЙЧУУДААС 2-ЫГ Ч ГЭСЭН ДАЛД ОРУУЛЧИХААД ЭНЭ АМИА ӨГӨХСӨН. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧУУДТАЙ АЛ

0  |  0
даанчдээ(202.70.37.34) 2017 оны 10 сарын 02

амьд гэрчитэй 60 тэрбумыг хэрэгсэхгүй болгож байгаа прокуор шүүхийнхэн шудрага байж чадахуу

0  |  0
Иргэн(202.9.43.125) 2017 оны 10 сарын 02

Ардчилагчид төр барьж бсан илрүүлэх чинь яав!!!!!!!!”

0  |  0
мөрдөгч(119.40.103.186) 2017 оны 10 сарын 02

Одоогоор золиослох хүн олдохгүй л байна шүү

0  |  0
Oogii(73.239.110.215) 2017 оны 10 сарын 02

Zshislagch ni ene aluurchdaas hund yal avah yostoi herev amid bsigaa bol.

0  |  0
tuul(202.179.31.101) 2017 оны 10 сарын 02

Battulgig erunhiilegch bolohoor unen ilerne l geed baisan odoo iljuulj baigaa bailgui dee

0  |  0
иргэн(202.179.27.92) 2017 оны 10 сарын 02

Х.Баттулга ерөнхийлөгч үнэн мөнөөр нь шийвдэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаа шүү

0  |  0
БОЛД(182.160.37.188) 2017 оны 10 сарын 02

ЗАХИАЛАГЧ НЬ ГАДААДАД АМЬД СЭРҮҮН ТАРВАЛЗАЖ БАЙГАА .

0  |  0
Очир (59.153.115.161) 2017 оны 10 сарын 02

Захиалагч н хэн бэ бид мэдэх эрхтэй бас шаардаж бна

0  |  0
Top