Хотын дарга хүчингийн хэргээсээ болж 20 жилийн ял сонсож магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Францын Засгийн газарт Дотоод хэргийн сайдын алба хашиж байсан Жорж Трон бусдыг хүчирхийлсэн хэрэгт орооцолдсон шуугиан дахин сөхөгджээ. Түүнийг хоёр ч эмэгтэйг хичирхийлсэн хэмээн буруутгасан билээ.   

Древе хотын захиргаанд ажилладаг байсан хоёр бүсгүй Жорж Троныг өөрсдийг нь хүчирхийлсэн тул шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг хуулийн байгууллагад өгсний дараа сайд асныг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн юм байна. Улмаар Жорж Трон нь 1995 оноос Древей хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд 2007, 2010 онд дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэнэ. Үүнээс гадна бас нэг бүсгүй хохирогч болсон гэж баталж байгаа ч гомдлоо албан ёсоор гаргаагүй байгаа аж.  

Хотын дарга Жорж Трон эмэгтэйчүүдэд эхлээд массаж хийх санал тавиад, дараа нь гэмт үйлдлээ хийдэг байжээ. Хохирогчид эхлээд төрийн өндөр албан тушаалтантай тэрсэлдээд ажлаа алдана гэж айгаад гомдол гаргаагүй гэнэ. Харин Францын Сангийн сайд асан, ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс Кан Нью Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хичирхийлэхийг оролдоод албан тушаалаасаа салсан явдал тэдэнд өргдөл бичих урам зориг хайрлажээ. Жорж Трон өөрт нь тохсон хэргийг эрс эсэргүүцэж байсан ч хэрэг нь ийнхүү нотлогджээ. Одоогоор тэрээр барьцаа төлөөд гадуур байцаагдаж байгаа юм. Шүүхээс түүнд 20 хүртэл жил хоригдох ял оноож магадгүй байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хошин шог(66.181.183.225) 2017 оны 10 сарын 03

манайд ч яаж ч болдог юм шиг, бандаашгаа мартсан билүү, яалаа ....., монгол дарга босс хүнийг бол яг тавьж байхад нь........ нийг нь гялгар уутанд, гондомтой аваад , бичлэгийг нь шууд Ютюб дээр тавихгүй бол мөнгөн ус шиг л бултчих агуу авьяастай болой

0  |  0
zochin(46.125.249.117) 2017 оны 10 сарын 02

Gantulga bandaash 20 jil yal avah estoi yum bna. Yun Ih Hurlin Gishuun Be

0  |  0
zochin(43.242.243.224) 2017 оны 10 сарын 02

gaihlaa sh de garchgaas ni bas sy bambold yum bol uu gj bodloo kk

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 02

Энэ сэтгүүлчид арай хэтэрнээ. Францын хулгайчууд хүүхнээ хүчиндэнэ үү?, хүүрээ иднэ үү? Бидэнд ямар хам аа байнаа. Ухаандаа С.Батболд даргад дургүй хүмүүсийн л хатгаасаар хийсэн мэдээлэл юм байхдаа. Ядруу сэтгэцтэй хүмүүсээр Монгол дүүрчээ.

0  |  0
Хүчирхиилэгч(122.201.22.236) 2017 оны 10 сарын 02

Хүчирхиилэгч гэж хаашаа харсан эд вэ Манай монголд тохирсон төнгөө юм уу өөр зүйлээ өгөөгүй бол шууд л хүчирхиилэгч болно, гадаад хүүхэн ,,хүчирхиилж,, байгаагүй тул даанч мэдэхгүй юм даа

0  |  0
ккккк(103.10.23.190) 2017 оны 10 сарын 02

шал худлаа мэдээлэл тавих юм ОУВСангийн тэргүүн асанг шууд сонгуулиас болж гүтгэсэн нь баригдсан шүү дэ

0  |  0
БОЛД(182.160.37.188) 2017 оны 10 сарын 02

ӨӨ СУ БАТБОЛДЫН ХЭРЭГ ИЛЭРСЭН ЮМ БАЙХ ГЭЖ ГОРЬДЛОО Ш ДЭЭ

0  |  0
т(150.129.140.143) 2017 оны 10 сарын 02

Хоёр ч эмэгтэйг хичирхийлнэ гэж яг яадийм бол Төгөлдөрөө

0  |  0
Top