Цагдаа ажлаасаа халагдсан уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг онцгой татсан нэгэн асуудал бол Замын цагдаа Отгонбаатар болон "Ланд-200" маркийн машин хөлөглөсөн иргэн Баярцогт нарын дунд үүссэн маргаан байлаа. Өнгөцхөн харвал энэ асуудал цагдаагийн алба хаагч, иргэн хоёрын дундах асуудал мэт харагдавч лавшруулан үзвэл, хүний ёс зүй, Монголын хууль, хяналтын байгууллагын өнөөгийн өрөвдөлтэй дүр төрхийг өнгөтөөр харуулж өгсөн үзэгдэл байлаа.

Иргэд бухимдаж байна

Замын цагдаа руу агсамнаж, "Салаавч" гарган аархах залуугийн үйлдлийг олон мянган хүн үзсэн бололтой. Сошиал орчинд бөөн бухимдал. "Арай ч дээ, хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрөөж байгаа юм уу", "Хуульзүйн сайдын хатуу арга хэмжээ авна гэдэг нь ердөө энэ үү", "Торгууль тавьсан 300 мянган төгрөг бол сагасан баяны нэг оройны л хоолны мөнгө", "Ийм хэмжээний мөнгө өгчихөөд төрийн цагдаа руу, "Түй май" гэж салаавч гаргаж болох нь ээ", "Энгийн нэг приустэй иргэнийг бол өдийд шоронд аваачаад хийчихсэн байгаа даа"... гээд л бухимдсан пост, сэтгэгдэл дүүрэн байна. Иргэдийн хувьд ийм илт ёс зүйгүй, хууль бус үйлдлийн эзнийг 330 мянгаар торгоод өнгөрөөж байгаа Монголын хуулийн тогтолцоог буруушааж байгаа нь энэ юм. Бүр "Хууль иргэн бүрт тэгш үйлчилж чадаж байна уу" гэсэн сошиал санал асуулга хүртэл яваад амжжээ. Олон нийт ингэтлээ бухимджээ.

В.Отгонбаатарыг ажлаас нь халаагүй

Тусгай дуут дохиотой "Ланд-200" маркийн машиныг дохисон биш доромжлуулж дууссан замын цагдаа В.Отгонбаатарыг ажлаас нь халсан тухай албан бус мэдээлэл түгээд байна. Тэгвэл энэ хэр бодитой мэдээлэл болохыг Замын цагдаагийн газрын албаны эх сурвалжаас лавлахад "Замын цагдаа В.Отгонбаатарыг ажлаас нь халсан, арга хэмжээ авсан гэх худлаа мэдээлэл тархаад байна. Тийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэсэн юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asd(66.181.160.92) 2017 оны 10 сарын 02

ene landtai taarwal ard irged mini mashiniig ni zuraad tsohiod ungurch bgaarai. turn ni iimhen hariutslaga tootsoj bgaa bol bvdeeree huwidaa tootsoo bodii

0  |  0
зочин(103.229.123.113) 2017 оны 10 сарын 02

Арай ч Отгонбаатар халагдаагүй байлгүй дээ. Хэрэв халсан байвал ёстой халсан хүнийг нь өөрийг нь бас дээрээс тушаал өгсөн хүнтэй нь хамт нэртэй устай нь ард түмэнд мэдээлэх хэрэгтэй.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

er ni ch zagdaagiin baiguullaga zoohon zagdaagaa yanz byriin ayulaas hamgaalah heregsel dutmag baina shyydee anhaar, tonog tohooromj biee bolon irgediig hamgaalah bolomj baina uu????

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

ene asuudliig anhaaraldaa bailgah heregtei um baina, herev haldag um bol estoi ard tymen zagdaagaa hamgaalah bolno, huuli busaar halval halsan haluulsan etgeedyyded huuliin haariuzlaga toozoh bolno,,,

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 02

ene asuudliig anhaaraldaa bailgah heregtei um baina, herev haldag um bol estoi ard tymen zagdaagaa hamgaalah bolno, huuli busaar halval halsan haluulsan etgeedyyded huuliin haariuzlaga toozoh bolno,,,

0  |  0
Sarnai(94.234.32.140) 2017 оны 10 сарын 02

Tsagdaa, bolon irged uursduu ch shudarga baih yostoi! Tegj baij niigem togtvortoi taivan baih jolno! Shudarga bus uildeliin esreg bat zogsoh heregtei! Deed, doodgui niigmeeree temtsej baij ene shudarga bus uildeluudiig arilgaj chadna.

0  |  0
gaangii(202.9.42.156) 2017 оны 10 сарын 02

200 zogsoodog saihan zorigtoi tsagdaa bna manai erdenetiin tsadaa nar land markiin mashin harhaaraaa bvgded ni esloj ongoroodog yum shv herew zosoowol zoduulana shvv

0  |  0
михал(124.158.107.106) 2017 оны 10 сарын 02

Баасан балай авгайн балаг мөрдөсийг нь хуулаад хаяхад мөчийг нь хуга бороодсон бол

0  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2017 оны 10 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗОХИОГЧИД УИХ-ЫН ГИШҮҮД ЯМАР ЮМ ХИЙГЭЭД БАЙГААГАА ОДОО ХАРАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ САЛААВЧ ГАРГАЖ БАЙГАА ЭТГЭЭД ГАНЦХАН ЭНЭ ЦАГДААГ ДОРОМЖЛООД БАЙГАА ЮМ БИШ 76 ГИШҮҮН УИХ-ЫГ САЛААВЧ ГАРГАН ДОРОМЖЛООД ТОРГУУЛИА ТӨЛӨӨД ИНЭЭГЭЭД ЯВЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГО ТЭР 76 ҮҮНИЙГ ХАРААД СЭТГЭЛ НЬ ЗОВОХГҮЙ Л БАЙХ Л ДАА ХУВИЙНХ НЬ МАШИНЫГ ИНГЭЖ ЗОГСООВОЛ МӨН БООЖ ҮХЭХ БАЙЛГҮЙ.

0  |  0
Зочин(66.181.191.153) 2017 оны 10 сарын 02

Ном ёсоороо бол энэ цагдаа ингэсэн этгээдэд мэх, тусгай хэрэгсэл шууд хэрэглэх эрхтэй, гэтэл тийм техник хэрэгсэл байсан уу, тэгж сургасан уу энэ бол цэвэр удирдлагын буруу шүү

0  |  0
УЦЙ(202.55.191.102) 2017 оны 10 сарын 02

ЦАГДАА НАРЫГ МАЙ ГЭЖ САЛААВЧ ҮЗҮҮЛЖ БОЛОХ ЮМ БАЙНА.

0  |  0
h(150.129.143.53) 2017 оны 10 сарын 02

muu har atsiig yaaya daa bz

0  |  0
Зочиш(85.17.24.66) 2017 оны 10 сарын 02

Шалаавчны эзэн Баярцогт гэгчийн утас нь 99114181 99085156. Эрдэнэс таван толгой Албаны дарга. Нөгөө толгойгоос чинь гөвдөг гаруудын нэг л байна л даа.

0  |  0
BI(103.229.122.89) 2017 оны 10 сарын 02

Ийм л хууль өөрсдөдөө зориулаад гаргаад бдаг шүү дээ! Хуучиницагт нэг товч тасалбал эрүү үүсдэг бсан гэсэн! Одоо гөлөөг ч гэсэн тоохооргүй хаягдаж дээ Монгол төрийн цагдаа! Дарга нар нь жлс төржөөд сайдаа унагааж бхад цагдаа нар хоногийн хоолны төлөө авилга авч ажил хийсэн нэр зүүх нь их болж! Орон байрны хулгай бол илрэх ч үгүй болсон цаг. Хүний сайн ховордож дээ. Хууль хэрэгжүүлэгч нь томилгоотой дарга нар нь хууль бус тоглоомын газар дэлгүүр баар ажиллуулж утгаа алдаж байна. Гарцаар гарсан хүн торгож байгаа цагдаа харсан уу та нар?

0  |  0
Top