Сэрэмжлүүлэг: Вакум цонх эвдэж, хулгай хийдэг этгээдүүд ихэсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Вакум цонхоор дамжин хулгай хийхийг оролджээ

Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжийн мэдээлснээр  өнгөрсөн шөнө хулгайн гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороонд суух 47 настай эрэгтэй М-ийн сууцны  вакум цонхны салхивчийг эвдэж Чингэлтэй дүүргийн 18 дугаар  хороонд суух 21 настай эрэгтэй А-нь хулгай хийх гэж байхад нь үйлдэл дээр нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн илрүүлж, шалгаж эхэлжээ. 

Хулгайлсан эд зүйлээ ломбарданд тавих гэж байжээ

Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороололд байрлах “...” ломбарданд зурагт тавьж байсан сэжиг бүхий хоёр хүнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад тус дүүргийн гуравдугаар хороонд суух 26 настай эмэгтэй  О-гийн  гэрийн хаалганы цоожыг эвдлэж, “Samsung” /42*/ инчийн зурагт, 2х1 хэмжээтэй “Эрдэнэт” хивс 1ш, марк тодорхойгүй улбар шар өнгийн цахилгаан мотор зэрэг эд зүйлийг насанд хүрээгүй хоёр хүүхэд хулгайлсныг илрүүлжээ.

Энэ мэтчилэн ахуй хүрээний хулгайн хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.130.50.14) 2017 оны 10 сарын 03

Mongolchuudijg asiagijn tsygaanuud gej nereldeg gesen, hulgai hurtel tsyganuud shig hijh jum aa

0  |  0
Top