Та “21 мянга” реалити шоунд оролцоорой

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

MN 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21 мянга” реалити шоу үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон. Хамгийн сүүлийн дугаарт Эмоци продакшны жүжигчин Д.Түвшинтөр (Төөтөө), дуучин М.Нарантуяа (Нара) нар оролцож, хэрхэн 21 мянган төгрөгийг 10 хоногт хэмнэлттэй зарцуулж чадсан нь нэвтрүүлгийн шагнал болох гурван сая төгрөгийн эзнээр тодрох байсан юм. Нэвтрүүлгийн ялагчаар Нара тодорсон. Дараагийн дугаарт оролцогчоо тус телевизийнхэн хайж эхэлсэн байна. Энэ удаагийн шинэ дугаарт хэн нэгэн авъяаслаг дуучин, жүжигчин гэхээсээ илүүтэй энгийн нэгнийг оролцуулах ажээ. Тодруулбал, олны танил од биш жирийн нэгнийг “21 мянга” реалити шоуны шинэ дугаарт оруулахаар болжээ.

 


Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top