Төрийн цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтод оногдуулсан торгуулийг Монголын шүүх хүчингүй болголоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

Төрийн цагдаа руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Иргэн Ц.Баярцогт Зөрчлийн тухай хуулийн дагуу оноосон 250 мянган төгрөгийн торгуулийг төлөхийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргажээ. Энэ гомдлыг өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж хүчингүй болгосон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Хэргийг тодруулбал, 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлсэн байна. Харин прокурорын байгууллага хэргийг хянаад цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэлийг нотлох баримтгүй буюу торгуулийн хуудасгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн аж.  Тиймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах  эсэхийг тусад нь шалгахаар шүүх шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдлээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болохыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв. Нэмж хэлэхэд, олон нийтийн газар танхайрсан этгээд Ц.Баярцогтыг 48 цагийн хугацаанд хорьж, саатуулсан байна. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttttttttttt(66.181.160.50) 2017 оны 10 сарын 04

Yu ve mongoliin tor iim hulgaichuudiig hamgaaldag boljee jiriin neg irgen baisan bol odorton shiideed shorond hiitsen baigaa

0  |  0
zzz(202.70.46.230) 2017 оны 10 сарын 03

Hudlaa niitlel bichihee bolimoor yum lalriin sait.

0  |  0
Зочин(103.26.195.20) 2017 оны 10 сарын 03

Монголын шүүх засаглал ”ЗӨНӨСӨН БАНХАР ШИГ” болсонд харамсаж байна. Ар талдаа эрх мэдэлтэй тэнэгүүдээр хамгааоагдсан хууль зөрчиу танхай балмад этгээдүүд хууль журмыг уландаа гишгэж болдогийн тод жишээ... Салаавч гаргаж төрийн цагдаа руу агсарч байгаа нөхрийг шүүх яаж ХЭРЭГСЭХГҮЙ ӨМӨӨРЧ ЧАДАЖ БАЙНА АА... ”ШҮҮХ ҮНЭХЭЭР ШИВШИГ”

0  |  0
zochin(202.9.41.192) 2017 оны 10 сарын 03

novsh mini chi ard olniig ingej taltsuulj hudla medee bichihe bolioroi, zaaval humuusiin buhimdal turuuleh chamd ashigtai bh l malaa, zugeer l bga bdal bolson yavdaliig niited unen zuvuur n heleed tailbarlachij bolohgui yu erguu mini, prokuror torguuli n hungudsun bn gej uzeed barivchlah sanal oruulaad huchingui bolgosiim bishuu malaa

0  |  0
urtaa(202.9.42.123) 2017 оны 10 сарын 03

mongoliin shvvh tsagdaaga doromjlood ongorloo. salaawch ogch tanhairsan etgeed zuv zugeer ongordiin baina. mongoliin tsagda iim shvvgchdiig hamgaalah hereg yun!!! tsagdaa nar shudarga yosnii toloo ajil hayaachee. ard tvmen demjine shvv!!! gegeen tsagaan odor hiisen tiim bichleg mongoliin shvvhed barimt boldgvien baina. mongond hudaldagdsan ,ard tvmniig doromjlood bga shvvhiin baiguullaga shvvgchdiig soliod shudarga yosiig togtoomoor baina Battulga eronhiilogchoo! vvnii toloo ard tvmen songoltoo hiisen.

0  |  0
hg(202.72.245.165) 2017 оны 10 сарын 03

ii m teneguudiig sain hashraaj huuli medruul, zod devs

0  |  0
hushig(202.9.41.120) 2017 оны 10 сарын 03

Olni umnu ter tsagdaagaas uuchlalt guilga

0  |  0
Zochin(202.21.106.154) 2017 оны 10 сарын 03

Iim malnuudig horvoogoos tseverleed uguh burhan baidaggui yum baihda

0  |  0
Зочин(66.181.191.44) 2017 оны 10 сарын 03

Арай ч дээ.Мөнгөтэй хүний өмнө аль.ч хүч алгаа.нэг муу ядарсан ард авир гаргасан бол торгууль, хорих гээд аль аль авагдсан бгаа даа

0  |  0
Zochin(122.201.22.27) 2017 оны 10 сарын 03

Ene bol gutamshig. Unuugin mongoliin shuuh togtoltooni yalzral.I im shuuh zasaglaltai tur bid yaj ardchilal gej yarij chadaj bnaa. Bi engiin irgen. Bi odoo garaad zamiin tasgdaad salaawch uzuulie huuli hun bugded tegsh uilchleh estoi gej undsen huulid zaasan baidag biz dee.

0  |  0
иргэн(202.179.25.154) 2017 оны 10 сарын 03

Энэ тэнэгийг ивээн тэтгэдэг ”Том ах”-ыг нь олж хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
ХӨГИЙН МОНГОЛ ЦАГДАА(202.179.24.235) 2017 оны 10 сарын 03

МУУД ДЭЭРЭЛХҮҮ САЙНД ДОЛИГОНУУР ХӨГИЙН МОНГОЛ ЦАГДАА НАР МУНДРАА ХУТГАЖ БАЙНА ДАА.ЗӨРЧИЛ Ч ГЭХ ШИГ АРД ТҮМНИЙ ӨМНӨ НОЁДЫН БӨГС ДОЛООХДОО ЯДАЖ ИЧИЖ БОЛНОО ДОО.ЖИРИЙН ИРГЭН БАЙСАН БОЛ ХӨГИЙН ЦАГДАА ЗОДОЖ ЗАНЧААД ПРОКУРОР ЦАГДААГИЙН НЭР ТӨР ГУТААСАН ГЭЭД 10 ЖИЛ ШҮҮХ НЬ ОНООХ БАЙСАН ДАА.

0  |  0
Монгол хүн(202.21.100.210) 2017 оны 10 сарын 03

Хурандаа нар нь гаргаад авсан гээ биздээ. Муу луйварчинг хаа яваа газар нь шоглоцгооёо залуучуудаа.....

0  |  0
Top