Багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлага цагаа олсон уу?

Багш нарын араас эмч нар Засгийн газраас цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэллээ. 2014 оноос хойш  төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй байдаг. Манай улсын эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч, асрагч нийт 49000 орчим хүн ажилладаг. Үүнээс 10000 нь их эмч бөгөөд 7000 гаруй нь эмэгтэйчүүд ажээ. Зөвтгөж хэлэхэд эмч нарын цалингаа нэмэгдүүлэх болзол багш нарынхаас арай зөөлөн гэмээр. Тэд цалингаа шууд 1.6 сая төгрөг биш 50 хувиар нэмүүлье гэж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин өөрсдийнх нь тооцооллоор 420 мянга юмуу даа. Багш нараас худлаа мэдээлэл гаргадаг гэсэн шүүмжлэл хүртсэн Үндэсний статистикийн хорооны гаргалгаагаар эмч нарын цалин 720 мянга, түүнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөөд 600 мянга гаруй төгрөгийн цалин авдаг байна. Багш нартай адилхан нь бүгдээрээ зээлтэй гэсэн. Монголд зээлгүй хүн гэж байхгүй л болов уу. Эмч нарын зохион байгуулсан жагсаалд орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл цөөнгүй иржээ.

Хөгжилтэй орны эмч нарын цалин 9000 доллараас эхэлдэг

Хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын цалин өндөр байдаг ажээ. АНУ, Голланд, Австрали зэрэг улс нэрлэгдэнэ. Эмч нарынх нь  цалин 9000 ам.доллараас эхэлнэ. Эмнэлгийн ачаалал бага, ажиллах орчин сайн гэдэг нь тодорхой. Цалингаа дагаад үйлчилгээ сайн байх нь тодорхой. Харин Монгол эмч нарын цалин дунджаар 200-350 ам. доллар байна. Эрүүл мэндийн байгууллагад хувийн эмнэлэгтэй эмч цөөнгүй бий. Зөвлөх  эмч нар голдуу л хувийн эмнэлгээрээ өвчтөнд үдээс хойш  үйлчилдэг нь нууц биш. Өглөөгүүр төрийн байгууллагын эмнэлэгт зөвлөхийн ажлаа хийдэг гэсэн үг.

 

Куба эмч 30-60 ам.долларын цалинтай

Дэлхийд ур чадвар, мэргэжлээрээ гайхагддаг Куба эмч нарын цалин багадаа тооцогддог ажээ. Эмч нарын сарын дундаж цалин 30-60 ам.доллар. 60 долларын цалинг олон жил ажилласан, туршлагажсан сайн эмч нар л авдаг. Үүний араас Унгар, Румын зэрэг орны эмч нар бага цалинтайгаараа жагсдаг ажээ. Манай өмнөд хөршийн эмч нарын дундаж цалин 400 ам.доллар гэнэ. Куба эмч нарын ажлын ачааллыг  бага гэж болохоор бололтой. Нэг Куба эмчид 150 өвчтөн ногдоно.

Гадаадын эмч нар цалингаа нэмэгдүүлэхээр тэмцдэг үү

Ийм асуулт гарна. Түгээмэл үзэгдэл. Хамгийн алдартай нь 48 сая хүн амтай Кени улсын эмч нарын ажил хаялт гэж  нэрлэгддэг юм билээ. Эмч нарын цалин нь 400-800 ам.доллар аж. Тэд цалингаа 300 хувиар нэмүүлэхээр тэмцэж, 100 өдрийн ажил хаялт зохион байгуулжээ. Үр дүнгээ өгч тус улсын Засгийн газар эрүүлмэндийн  салбарын ажилтнуудынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлжээ. Тус улсын эмч нарын ажиллах орчин муугийн дээр ачаалал их аж. Нэг Кени эмчид 24000 өвчтөн ногддог гээд бод доо. Кени эмч нар өндөр цалинтай ажил хайж АНУ, Англи, ӨАБНУ-д цагаачлах нь энгийн үзэгдэл болжээ.

Төгсгөлд нь

Манай улсын багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь цаг үеийн шаардлага гэлтэй. Зөвхөн тохироо бүрдсэн үү гэдэг байна. Улс орны эдийн засгийн байдал сэхээнээс энгийн тасагт шилжсэн гэдэг. Ямар сайндаа оффшороос мөнгө оруулж ирээд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх тухай мөрөөдлийн яриа ч гарах билээ. Багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлага цагаа олсон уу гэдэг асуулт хариулт нэхэж байна. Нуршин давтахад  Монгол улсын  гурван сая хүнд 11357 сувилагч, 9563 эмч үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлдэг  бөгөөд их эмч 558000-634000, сувилагч 405000-471000 төгрөгийн цалин авдаг. Эмч нарын цалин нэмэгдүүлээгүй тохиолдолд ажил хаяна гэж айлгаж байгаа нь багш нарын шаардлагатай адилхан ч дэлхийн хөгжилтэй орны эмч нар шиг 9000 долларын цалин авна гэж шаардаагүй нь арай өөр харагдаж байна. 

Д.Дорж

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 32 )

зочин [ 103.26.195.236 ]      |     10-р сарын 06 -нд, 06:12 минутанд

ажлынхаа чанарыг сайжруул дараа нь цалин энэ тэрээ ярьсан нь дээр байхо

Буруу Цолмон [ 103.10.23.123 ]      |     10-р сарын 06 -нд, 00:22 минутанд

Монгол төр хулгайч нарын төр болсон ард түмэн нийтээрээ 300 гаадхан эрх мэлэл бүхий хулгайч луйварчин гэр бүрийн дарамтанд ядуухан амьдарч байна Ганцхан эмч багш нар биш Багш эмч нар бол бусад иргэдийн дэргэд ажилтай тогтмол царинтай байгаа

Иргэн [ 202.21.96.134 ]      |     10-р сарын 05 -нд, 23:50 минутанд

Урлагийн салбарынхны цалин мөн л адил туйлын бага юм билээ. Энэ салбарынхан яагаад ингэж тэвчээртэй дуугуй байдаг юм бол доо. Сонгодог урлагийн үр нөлөө юм болов уу эсвэл жагсах завгүй гүйдэг юм болов уу.

Зочин [ 202.179.26.86 ]      |     10-р сарын 05 -нд, 21:55 минутанд

hicheelee oligtoihon zaachaad olon yum yariaval yasan yum be? ICHEE ICHEE!!!

irgen [ 202.21.106.169 ]      |     10-р сарын 05 -нд, 20:55 минутанд

uls mungu muutai bhad demii bhaa ajilgui bagsh. emch nar zunduu bn...

шшшш [ 203.91.118.254 ]      |     10-р сарын 05 -нд, 20:13 минутанд

олохоор барах уу баялагийг хувааж идсэн хүмүүсээс гаргуулна, баялгаа бид хүртэнэ, боолын хөдөлмөр эрхэлж байна. энэ тэмцэл арт түмний тэмцэл төр гэж байдаг бол одоо ажлаа хийх цаг нь болсон бодлогоноос гадуур хаясан боолууд юм

хүнхүн [ 103.10.23.123 ]      |     10-р сарын 05 -нд, 19:12 минутанд

Хөнжлийхөө хэрээр хөлөө жий гэдгийн багш нар мэдмээр дээ

зочин [ 66.181.160.20 ]      |     10-р сарын 05 -нд, 18:54 минутанд

Цагаа олсон,Одоо энэ 2 -Намыг буулгах хэрэгтэй б.наа..Ээлжилж гараад мөнгөө нуугаад,Хамт идээд,Ер Ард түмэн цалин гэж ярихгүй б.наа..Энэ 2 мэргэжил Хамгийн бага цалин авдаг шдээ..Цалинг нь нэмчвэл Арай Өөр сэтгэлээр ажиллах байлгүй дээ..Ер нь Бол энэ АРДЧИЛСАН намын буруу 27 жил Монголыг идэх гэж!!!!Ардчилсан нийгэм гэж!!!Бид Европчууд бишшүү...!!!!

gan [ 202.179.31.34 ]      |     10-р сарын 05 -нд, 17:55 минутанд

unuudur ajil hayaa uy bash nar

Иргэн [ 202.9.42.162 ]      |     10-р сарын 05 -нд, 12:48 минутанд

Ингэж хүч түрэмгийлэх алдаа завхралд . Хүргэнэ дээ. Анархизм

tsagaa oloogui [ 172.113.218.138 ]      |     10-р сарын 05 -нд, 11:36 минутанд

tsagaa oloogui ee. Hurelsuhed yadaj neg jiliin hugatsaa ug.

Зочин [ 202.9.42.235 ]      |     10-р сарын 05 -нд, 08:29 минутанд

Хувийн эмнэлэгтэй эмч нар цалин нэхэж улсын эмнэлэгт тоо беглеж суухаар ажлаасаа гараад хувийнхаа эмнэлэгээр тансаглан жаргаач ард тумэн мэдэхгуй юм шиг цалин нэхээд

Иргэн [ 202.70.46.220 ]      |     10-р сарын 05 -нд, 08:00 минутанд

Бүгдийг нэмж чадахгүй бол ганц нэг салбар онцлоод яах вэ улсаа хөгжүүл баян болтлоо тэвч эсвэл мөнгө бхйгаам бол бүгдийг нь адилхан нэм хувийн хэвшилийн татварыг бууруулаж дэмж

зочин [ 2.14.172.158 ]      |     10-р сарын 05 -нд, 06:42 минутанд

Үнэхээр цаг үеээ олсонгүй, манай ухамсарт сэхээтнүүд нэгийг бодмоор байна, нөгөөтэйгүүр шинээр ажлаа авч байгаа ерөнхий сайдаа анхны өдрөөс нь зовоомооргүй байна,энэ хүн монгол төрийн ялзралыг арилгаж төрийг төр болгохоор зориглон шийдэж байхад дэмжих хэрэгтэй, төр, ”засгийн луйварчдыг цэвэрлэе гээд” Г.Уянга жагсаал цуглаан зохион байгууулахад цугларч өгдөггүй биз дээ, ийм зоримог, Эх орноо хөгжүүлэх сэтгэлгээтэй хүмүүс өнөөдөр хуруу дарам цөөхөн байна.

Ёнзон [ 103.29.144.2 ]      |     10-р сарын 05 -нд, 06:21 минутанд

Дээгүүрээ хэт тансагласны гай юмуу даа. Огт цалингүй өчнөөн хүн яаядаа гэж байхад энэ шаардлагууд ёстой цагаа олоогүй л бн шүү. Машингүй багш эмч хуруу дарам цөөн. Дээрээс нь хөөрхөн хахууль авна.Шинэ засгийн газар нэг тийш нь шийдэх байхаа. Дээрээс чулуу шидээд ухамсар муутай багш нар юугаа ч мэдэхгүй хөөрцөглөх.Монголд хүний эрх арай хэтрээд байгаа юм биш үү

ёсми [ 103.26.195.206 ]      |     10-р сарын 05 -нд, 05:37 минутанд

Дээгүүрээ дэндүү өндөр цалин авч байгаа. Гнацхан жишээ авахад Төрийн банкны захирал сард 18 сая, орлогчууд нь 15 саяыг авдаг. Энэ мэтийн хэт өндөр цалингууд болон тэдний гадаад томилолт мэтийн тансаглалыг бууруулахад л эмч, багш нарын цалинг нэмэх бүрэн бололцоотой шдээ

иргэн [ 66.181.160.68 ]      |     10-р сарын 05 -нд, 05:11 минутанд

сувилагчийн цалинг нь нэмэх хэрэггүй эмч нар нь бол авилгаараа тэртэй тэргүй сард хэдэн саяыг авчихдан хүмүүс ш дээ тэдэнд цалин ямар хэрэгтэй юм. муу бүгдийн сувилагч хийдэг тэдэнд авилга өгдөггүй ш дээ

иргэн [ 202.9.43.150 ]      |     10-р сарын 05 -нд, 04:51 минутанд

энэ гишүүн нэртэй новшнууд идэж ууж эх орноо зарж байхад хэдэн эмч багш цалингаа нэмүүлэх юу ч биш задгай мөнгө гэсэн үг

зочин [ 150.129.142.92 ]      |     10-р сарын 05 -нд, 04:14 минутанд

улс орон чинь хэцүү байна гэдгийг ойлгомоор л улсууд юм сан бат үүл бид гудамжны тэмцэл хийж сурсан улс шүү гээд л томроод байсан тэд л ядарсан улсыг хатгаад зохион байгуулаад байна даа

ЗӨВЛӨГӨӨ [ 150.129.141.136 ]      |     10-р сарын 05 -нд, 04:11 минутанд

Өнөөдрийн чуулган дээр гишүүдийн ярихыг сонслоо. Төрийн албаны цалин хөлсний талаар тааруухан мэдлэг, мэдээлэлтэй байна шүү. МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ БАГТАЙ ҮЕД АСУУДАЛ ШИЙДЭХ ГАРЦаа зөв олдоггүй юм шүү дээ.Танай ОРДОНЫ баруун хойно байгаа Хууль зүйн хүрээлэнгийн номын худалдаанд ”Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуултын хариулт” гэсэн гарын авлага байна лээ. Тэнд багш, эмч нарын цалин хөлс, ямар төрлийн нэмэгдэл авдаг гэх мэт жишээн дээр байна лээ.Гадаад орны төрийн албан хаагчдад олгодог урамууллуудын талаар байна лээ. Жишээ нь, .bonus, Lump sum гэх мэт. Шинэ санаа өгнө дөө.

зочин [ 202.179.24.22 ]      |     10-р сарын 05 -нд, 03:59 минутанд

сонин юм даа, Хариуцлага, сахилга бат, Авилгал хээл хахуулиасаа салж чадаагүй Эмч эмнэлэгийн ажилтанууд Цалингаа нэмүүлнээ гээд жагсаад байдаг, Ард иргэдийн дунд Төрөхийн эмч нарын тухай ам дамжсан одоо ч хэвээрээ, Төрөх гэж буй Эхчүүдын ар гэр Эмчийн гарыг цайлгахгүй бол тэгээд л Эмчилгээ үйлчилгээ мөддөө авч чадахгүй Тарчилж тарчилж нэг юм төрөхчөөн аяддаг, Азгүй нэг нь тэгээд Бурханы оронлуу

zochin [ 122.201.21.177 ]      |     10-р сарын 05 -нд, 03:22 минутанд

2019 on garaad bagsh emch geltgui er ni tsalin nemne gesensh de huleej l baigaach, ehnii eeljind ahmaduudiin tetgeveriig 2018 onii 1-r sariin 1-nees nemne gesiinsh de TV-eer tegj bna le

зочин [ 122.201.21.177 ]      |     10-р сарын 05 -нд, 03:19 минутанд

эмч багш гээд ихэвчлэн гар харсан улсууд байдаг нь нууц биш эдний цалинг юугы нь нэмдэгийн ажлаа хийхгүй гээд иргэд хүүхдүүдийг хохироогоод байвал оронд нь ажилчих багш эмч олон л байна

зочин [ 122.201.21.177 ]      |     10-р сарын 05 -нд, 03:16 минутанд

Багш эмч нарын цалинг одоогоор нэмж болохгүй ээ, яагаад гэвэл нэн түрүүнд ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэх шаардлагатай байна. Ахмадууд сард ганцхан л удаа тэтгэвэр авч байна шүү дээ эм тариа хоол хүнс сувилал түлээ түлшний үнэ өссөн байхад ахмадуудаа яаж амьдар гэж байгаа юм бэ хэний ч ээж аав адилхан шүү дэ ахмадууд маань залуу халуун насаа улс эх орноо хөгжүүлэхэд ховиргүй сэтгэлээр ажиллаад тэтгэвэртээ гарсан улсууд шүү дээ. Эмч багш нар бол яахав бас ч гэж сард 2 удаа цалин аваад байна тэгээд ч залуу улс өөр шүү дээ. Төстйн байгууллага гэх юм бол цагдаа цэрэг хүчнийхэн урлаг соёлыхан бна

зочин [ 122.201.21.177 ]      |     10-р сарын 05 -нд, 03:16 минутанд

Багш эмч нарын цалинг одоогоор нэмж болохгүй ээ, яагаад гэвэл нэн түрүүнд ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэх шаардлагатай байна. Ахмадууд сард ганцхан л удаа тэтгэвэр авч байна шүү дээ эм тариа хоол хүнс сувилал түлээ түлшний үнэ өссөн байхад ахмадуудаа яаж амьдар гэж байгаа юм бэ хэний ч ээж аав адилхан шүү дэ ахмадууд маань залуу халуун насаа улс эх орноо хөгжүүлэхэд ховиргүй сэтгэлээр ажиллаад тэтгэвэртээ гарсан улсууд шүү дээ. Эмч багш нар бол яахав бас ч гэж сард 2 удаа цалин аваад байна тэгээд ч залуу улс өөр шүү дээ. Төстйн байгууллага гэх юм бол цагдаа цэрэг хүчнийхэн урлаг соёлыхан бна

зочин [ 202.72.242.5 ]      |     10-р сарын 05 -нд, 01:00 минутанд

эмч нар багш нарыг бодвол орлоготой хүн гэдэгт хэн ч маргахгүй.эхлээд багш нарын цалин нэмэх хэрэгтэй

zochin [ 49.0.213.161 ]      |     10-р сарын 04 -нд, 23:55 минутанд

2019.on garaad nemehuu

үүүү [ 203.91.118.254 ]      |     10-р сарын 04 -нд, 23:28 минутанд

багш эмч болоогүй хүмүүс үүнийг ойлгохгүй үнэхээр агуу тэвчээр гаргасан одоо алдарлаа

үүүү [ 203.91.118.254 ]      |     10-р сарын 04 -нд, 23:27 минутанд

олсон цаашид цаг байхгүй 27-н жил цаг харж суулаа даа даанч дээ

Зочин [ 103.26.194.34 ]      |     10-р сарын 04 -нд, 23:07 минутанд

Үнэхээр цагаа олоогүй ардаа улс төрийн туршилт байгаад харамсаж байна Багш нарын маань ухамсар хаачиваа энэ багш нар сурагчийн хаа өөдөөс яаж харнаа

иргэн [ 43.228.128.195 ]      |     10-р сарын 04 -нд, 20:40 минутанд

Авилга авдаггүй багш нартай барьцаад байх юм энэ эмч нар Ердийн нэг тасгийн эрхлэгч хүүхэн lexys унаагаар гангаараад л том хотхонд аьдраад л явж байдаг юм байсан Төрөхийн эх баригч нар гэхэд нэг эх төрүүлээд л 100000 төг авдаг гэсэн ТЭгээд хөдөлмөрөө үнэлүүлнэ гэх юм зовсон ядарсан яарсан хүмүүс үнэлүүлээд байхад даварч байна шүү эмч нараа

88 [ 150.129.140.207 ]      |     10-р сарын 04 -нд, 19:59 минутанд

HUN EHEES TOROHDOO ERH TEGSH BAIDAG TOM BOLOOD ERH TEGSH BAIH N BAIGALIIN HUULIIG ZORCHINO UUNTEI L EMCH NARIIN TSALING ADILTGAA TOONOOS HARIUTSLAGA