Прагийн Үндэсний музейд амьдаар нь өвчсөн Монгол хүний арьс байдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

Чех улсын Прага хотын үндэсний музейн хамгийн аймшигтай үзмэр нь, амьдаар нь өвчиж авсан Монгол хүний арьс, яснууд байдаг ажээ. Энэ талаар 2002 онд "Өдрийн сонин"-д хэвлэгдэж байсан нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе. 

Прагийн Үндэсний музей
Амьдаар нь өвчсөн хүний арьс

"Прага хотын үндэсний музей 1981 онд нэгэн өвөрмөц гайхалтай үзмэрээр баяжсан нь амьдаар нь өвчиж хатаасан хүний арьс байлаа. Энэ нь Жа ламын хамаатан бөгөөд муудалцсаны улмаас түүнд баригдаж тамлуулсан Хайсан хэмээх ноён хүний арьс ажээ. Үзмэрт хамаатай баримтуудыг дурдвал:

Аймшигт үзмэрийн түүх

 
Ахмад Булатовын Эрхүүд авчирсан Хайсан ноёны арьсыг 1920 онд Вацлав Копэцки хэмээх чех хүн бичиг баримтын хамт өөрийн болгож авчээ. В. Копэцки Сибирьт ажиллаж байсан хугацаандаа яг Булатовын гэрт амьдарч байсан бөгөөд 1920 онд тэрхүү арьсыг Прагад авчирчээ. В. Копэцкийг нас барсаны дараа энэ нь Прагийн Үндэсний музейд шилжсэн юм.
Жа лам өөрийн хамаатан ноён Хайсантай маргалдан муудалцсанаас уурсан хилэгнэж түүнийг баривчлах тушаал өгчээ. Хайсан ноёны эх Жа ламын зэрлэг догшинг мэдэх учраас тэр даруй түүн дээр ирж хүүгийнх нь амийг өршөөхийг гуйж, өөрийнхөө бүхий л хөрөнгө, алт мөнгөн эдлэл, үнэт чулуу, арьс ширийг амалж байдаг бүх малаа тууж авчиржээ. Жа лам нүүрэн дээр нь зөвшөөрсөн дүр үзүүлэн амласан бүхнийг нь авч буцаасан ч золгүй ноён Хайсангийн арьсыг амьдаар нь өвчих тушаал өгсөн байна. Уг ажлыг туршлагатай алуурч киргиз хүнд даалгахдаа Хайсанг амьд үлдээж арьсыг нь өвчихийг тушаажээ. Яргачин хөлийн улнаас нь эхлэн, дараа нь нурууг нь ярж, сүүлд нь ар дагзыг нь гэх мэтээр өвчиж дуусгажээ. Хайсан ноён ийм тамлалыг даалгүй үхсэн байна. Энэ бүхнийг удирдан хажууд нь харж зогссон Жа лам, арьсыг нь өвчсөн амьд хүүг нь эхэд нь өгөх гэсэн санаа нь бүтээгүйд уурсан хилэгнэсэндээ Хайсангийн толгой руу бууджээ. Дараа нь түүний арьсыг эхэд нь илгээж үзүүлсэн байна. Хөөрхий эх тэр дороо галзуурсан гэдэг.

Энэ арьсыг модон хүрээнд тэлж хатаасан байдаг. Уг үзмэр садизм буюу тарчлаан жаргагч явдалд хамаарах аймшигт баримт юм. Жа ламын үйл ажиллагаа нь нацистуудын бөөнөөр хорих лагеруудад хэрэглэж байсан аргаас ч давж гарсан юм. Тухайлбал Дахаугийн хорих лагерьт хүний арьсыг авдаг байсан боловч үхсэнийх нь дараа л салгадаг байжээ. Юуны өмнө хүзүү, нуруу, дараа нь биеийн бусад хэсгийн арьсыг авдаг байж. Хамгийн үнэтэй нь нурууны арьс байсан байна. Арьсаар эмээл, бээлий, гэрийн шаахай, эмэгтэй хүний цүнх, чийдэнгийн бүрхүүл зэргийг хийдэг байсан гэдэг. Үүнээс гадна угсаатны зүй судлалын олон жишээ байгаа боловч мөн л үхсэн хүний арьсыг ашигладаг байсан байна. Францын хатан хаан Евгения, цаазаар авахуулсан хар арьстан хүний арьсаар хийсэн бээлий өмсдөг байсан тухай ч баримт байдаг юм. Хүний арьсыг бүтнээр нь өвчиж хатааж хадгалсан үүнээс өөр ямар ч баримтыг бид одоо хүртэл олоогүй байгаа билээ. Жа ламын энэхүү харгис хэрцгий үйл ажиллагааны үндсийг бид буддын ертөнцөд л хайх хэрэгтэй юм” хэмээн Эмануэл Влчэк гуай бичжээ.
Дашрамд сонирхуулахад уг музейн антропологич эрдэмтэн Витэзслав Кужэлка гуай намайг монгол хүний хувьд энэ үзмэрийг үзэхийг урьсны дагуу би сониуч зандаа хөтлөгдөн үзсэн билээ.
Ноён Кужэлка намайг дагуулан музейн үзмэрийн танхимуудыг өнгөрөөд өөрийнхөө ажлын өрөөний дэргэдэх их л нууцлагдмал нэгэн өрөөнд оруулсан юм. Энд ороод би эмэгтэй хүний хувьд ч сэтгэлд эвгүй байсан ч түүнээ ил гаргасангүй. Хүний араг яснууд шилэн хоргонуудаар дүүрэн байх бөгөөд 90 см одой хүнээс эхлээд 230 см өндөртэй хүний араг яс ч байна. Үзмэр болгон өөр өөрийн онцлог түүхтэйг энд багтааж бичих аргагүй юм. Дээрх арьснаас гадна Монголд хамаатай бас нэгэн үзмэр байсан нь, дээрх нийтлэлийг бичигч Влчэк гуай 1958 онд манай оронд хүн судлалын ажлаар судалгаа шинжилгээ хийж яваад ирэхдээ авчирсан, тэмбүү өвчнөөр үхсэн монгол хүмүүсийн яснууд байлаа. Кужэлка гуай энэ бүхнийг тайлбарласаар өрөөний мухарт очоод босоо хүний дайтай шүүгээг нээвэл дотор нь өнөөх золгүй ноёны бүтэн арьс дэлгээстэй байх нь тэр. Би айсан гайхсандаа өөрийн эрхгүй маань уншиж эхэлсэн. Яалт ч үгүй л бидний мах цусны тасархай гэдэг нь нүүрнийх нь хэлбэр төрхөөс илт нэгэн монгол эр, ийнхүү гаж харгис донтны гайгаар хорвоод ховор, аймшигт үзмэр болчихсон холын Чех орны музейд хадалгагдаж байдаг юм байна. 

 


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2023 оны 12 сарын 14

золбин хасгуудыг тамлаж алах нь зөв тэд нар тэгж л үхэх тавилантай хүмүүс

1  |  0
Zochin(64.119.20.248) 2024 оны 02 сарын 26

naadah chn mongol hunii aris bishee kazqh hunii aris tuuhee sain unsh. Baruun hyazgaart hil zurchin orj irj mongolchuudiig deeremdej bsan kazakuudiin tolgoilogchiig ja lam barij avaad arisiig ni amidaar ni uvchsun gedeg yum.

2  |  1
Зочин (202.9.44.78) 2024 оны 02 сарын 26

Сэтгүүлч нь түүхээ судалж бичмээр юм. Жа лам баруун монгол ялангуяа казахуудыг яаж тарчлан зовоож байсныг түүх мартахгүй. Амьдаар өвчүүлсэн хүн казах хүн.

4  |  2
Mongol(27.123.212.142) 2017 оны 10 сарын 05

Shar lam nar shariin shashintaigaa horvoogoos tonil!!! Ugaasaa shashind durgui. Muusain shar huvalzuud hezee l neg yadarsan hund tusalj blaa. Lam nariig tatvar tuldug bolgoh heregtei!!! Shariin shashin Mongold neg ch sain zuil avchirch bgaagui. Mongoliin Ezent Gurniig muhuusun zevseg shuu dee!!!!!

0  |  0
Mongol(27.123.212.142) 2017 оны 10 сарын 05

Shar lam nar shariin shashintaigaa horvoogoos tonil!!! Ugaasaa shashind durgui. Muusain shar huvalzuud hezee l neg yadarsan hund tusalj blaa. Lam nariig tatvar tuldug bolgoh heregtei!!! Shariin shashin Mongold neg ch sain zuil avchirch bgaagui. Mongoliin Ezent Gurniig muhuusun zevseg shuu dee!!!!!

0  |  0
Mongol(27.123.212.142) 2017 оны 10 сарын 05

Shar lam nar shariin shashintaigaa horvoogoos tonil!!! Ugaasaa shashind durgui. Muusain shar huvalzuud hezee l neg yadarsan hund tusalj blaa. Lam nariig tatvar tuldug bolgoh heregtei!!! Shariin shashin Mongold neg ch sain zuil avchirch bgaagui. Mongoliin Ezent Gurniig muhuusun zevseg shuu dee!!!!!

0  |  0
ганаа(103.229.123.36) 2024 оны 02 сарын 26

Тухайн үеэдээ хиргисүүд гэж дуудагддаг байсан казак ноёны арьс. Жа лам өөрөө ч Астраханий халимаг эр бөгөөд энэ тухай Бурдуковын В новой и старой Монголий номонд тодорхой өгүүлсэн нь бий. Түүхийн шоглоом болж өвчсөн хүний арьс болон өөрийнхөн толгой монгол хүний эд эрхтэн нэртэйгээр музейн үзмэр болж өнөөг хүртэл оршино байна даа.

1  |  0
wwww(182.160.32.227) 2017 оны 10 сарын 05

yu ch gemeer ymde heleh muu vg oldohguin

0  |  0
lam nar zail(202.179.27.204) 2017 оны 10 сарын 05

Hogiin muu shar huwalznuud l iim ym hj bgaa ymda.vhsen ter gegeerel oyunii doroitol n tuilda hvrsen adguus ymdaa

0  |  0
аймшиг(27.123.214.89) 2017 оны 10 сарын 05

энгийн шарын шашны зан үйл шүү дээ сүмийн суурь тавихдаа 13 настай амьд хөвүүнийг авдарт хийгээд сууринд нь булдаг нарийн сайхан зан уламжлалтай улс даа бас онгон охиныг амьдаар нь хөлийг нь салгаж аваад дунд чөмгөөр нь уянгалаг сайхан гандан бишгүүр хийдэг уламжлалтай түвдийн гэлэгбаа далан уулын цаадруугаа тонилморууд

0  |  0
naran(80.110.104.18) 2017 оны 10 сарын 05

Ceh oroniig Mongold haalttai oron bolgohiig husc bna.Dor bicsenee zalruulaj bna.

0  |  0
naran(80.110.104.18) 2017 оны 10 сарын 05

Ceh oroniig Mongold haalttai oron bolgohiig husc bna.Dor bicsenee zalruulaj bna.

0  |  0
naran(80.110.104.18) 2017 оны 10 сарын 05

Ceh ugaasaa huiten muu oron.Yamar neg bodlogotoi c baij boloh yum medehgu.Yamarc Cehd negen restoraniihaa uudend ih zevuun Mongold hund uilcelehgui gej hayg hadsan baisan gesen shuu neg iim yavuuliin ug sonsoj baisan shuu.Humuusee buu Ceh oronruu zugeleeree tend orlogo mongoo buu tsatsaarai.Mongol hun Mongol oronii huzid haalttai oron bolgohiig husc bna.Ard irgediinhee ugiig sonsoj medej baih heregtei shuu.

0  |  0
бат(202.21.106.120) 2022 оны 04 сарын 18

Үр удам нь нутагтаа авчирвал дээр юм доо хөөрхий

1  |  0
Зочин(27.123.214.89) 2017 оны 10 сарын 05

Хүмүүн бус явсан адгуус юмдаа. Хүний үйл гэдэг 1 насанд багтахгүй хойд насанд ч үрээ эдэлнэ, энэ төрөлд үр хойчид үлддэг юм шүү дээ. АНУ-д автоматаар шүршигч олон арван хүний амийг авдаг нөхөр бол бас л ялгаагүй юмдаа

0  |  0
Ja lam(27.123.214.88) 2017 оны 10 сарын 05

Buruu hunteige l orootsoldhoor iimel yum bolj baigaamda

0  |  0
жа лам(125.183.234.224) 2017 оны 10 сарын 05

Надад хамаатан б.хгүйээ би 2тэмээ унаж ирсэн шаарах б.аээ

0  |  0
LAM(172.113.218.138) 2017 оны 10 сарын 05

Lam hunii l hiih uildel baina. Ja Lam

0  |  0
Top