Сүхбаатарын талбайн урд хэсэг хятадуудын мэдэлд очсон уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 05

 

Иргэдээ ингэж мэхэлж болох уу?

Саяхан даа, "Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га талбайг Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамжаар засаж, 200 машины зогсоолыг ашиглалтад орууллаа" гэх мэдээлэл гарч байв. Улаан тууз хайчилж, "Энэ зогсоол иргэдэд үнэ төлбөргүй" хэмээн ярьж байсан Су даргын үгийг иргэд мартаагүй. Мартах нь бүү хэл, маш сайн санаж байгаа. Гэвч хэлсэн үгийнх нь шүлс хатаж амжаагүй байхад эл зогсоол төлбөртэй болж, иргэдийн бухимыг ихэд хүргэсэн. Сонгуулийн өмнө үнэгүй байсан машины зогсоол сонгууль, наадмын дараа үнэтэй болж, долдугаар сарын 31-нээс эхлэн нэг цагийн 1000 төгрөгийн тарифтай иргэдэд үйлчилсээр бүтэн хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. 

“Сарын өмнө иргэдэд үнэгүй үйлчилнэ гэж байсан зогсоол яагаад үнэтэй болсон”-ыг зогсоолын ажилтнаас лавлахад “Би юу ч мэдэхгүй, дээрээс ирсэн тушаалыг л биелүүлж байна” гэж нэлээд уцаартай хэлэв. Ингээд энэ зогсоолыг барьж гүйцэтгэсэн компанийн эх сурвалжаас тодруулахад 

“Энэ чинь хувийн зогсоол. Хувийн аж ахуйн нэгжийн газар байхгүй юу. Нийслэлийнхэн сонгуулийн үеэр үнэгүй гэж ярьсан байх. Манай компани тэгж яриагүй. 2017.08.01-нээс төлбөртэй болно гэж хотын захиргаатай гэрээ хийсэн юм билээ” гэв.

Харин энэ талаар нийслэлийн ЗДТГ-аас тайлбарлахдаа “Зогсоол үнэгүй байвал арчилгаа, хамгаалалт байдаггүй. Иргэд машинаа тавьчихаад өдөржингөө алга болчихдог” гэх нь тэр.

Дээрх эх сурвалжуудын өгсөн мэдээллээс дүгнэхэд, яалт ч үгүй, нийслэлийн удирдлагууд иргэдээ мэхэлсэн нь тодорхой байгаа юм. Тухайн үед /2017 оны 6 сарын 29-нд Зогсоолын нээлт хийгдсэн өдөр/ нийслэлийн удирдлагууд “Үнэгүй зогсоолтой боллоо” гэж иргэдийг хууран мэхлэхээсээ өмнө эхний нэг сар иргэдэд үнэгүй үйлчилнэ. Цаашид талбайн арчлалт, хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцах тул машины зогсоол төлбөртэй болно гэж хэлсэн бол ард түмэн ойлгох л байсан. Гэвч ард түмнээ ой санамжгүй мэтээр басамжилсан хотын удирдлагуудын энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ? 

Үүнээс гадна зогсоол баригдсан Сүхбаатарын талбайн энэ хэсэг хэний өмч вэ гэдаг маш их сонирхол татаж буй юм. 

Энэ хоёр "эрхэм"-ийн хийсэн хэргийн улбаа юу?

Related image

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд НИТХ-ын дарга асан Н.Болормаа 26 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолдоо, "Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорхи үйлчилгээний барилгын зориулалттай 2,5 га гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай" гэж заажээ.

Н.Болормаа даргын тогтоол гаргасан өдрийн маргааш нь Нийслэлийн Засаг дарга асан Ц. Батбаярын захирамж гарч, "Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэхь Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэлэг усан оргилуур, газар доорх үйлчилгээний зориулалттай 2,5 га газрыг эзэмшүүлэх эрхийн төсөлд сонгон шалгаруулалтыг явуулсугай" гэсэн захирамж гарчээ.

Ийнхүү уг сонгон шалгаруулалтад "Ю Би констракшн" гэдэг компани шалгарч, тус компанийн захирал Ч.Орхон гэгч Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан байдаг. Энэ цагаас хойш Сүхбаатарын талбайн урд хэсэг /одоо автомашины төлбөртэй зогсоол болсон/ хувийн хэвшилд очсон байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Н.Болормаа, Ц.Батбаяр нар нийслэлийг удирдаж байх үед Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар хувийн хэвшилд зарагдаж, улмаар өдгөө тэр хэсэг нь автомашины зогсоол болчихоод иргэдээс төлбөр авдаг газар болон хувирав. Хамгийн ноцтой нь сонгон шалгарч гарч ирсэн гэх "Ю Би констракшн" компани нь гадны хөрөнгө оруулалттай гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Бүр тодруулбал, тус компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтай талаар эх сурвалж өгүүлсэн юм. 

Төв талбайгаа төлбөртэй зогсоол болгодог нийслэл Улаанбаатараас өөр байхгүй

Үе, үеийн нийслэлийн удирдлагууд газрын наймааны хэрэгтэй холбогдож байсан удаатай. Гэхдээ Ц.Батбаяр, Н.Болормаа нарын үед энэ байдал хэрээс хэтэрч, улсынхаа нийслэлийн төв талбайгаас таслаад "зарчихсан" нь арай л дэндмээр. Цаасан дээр гаргасан захирамж, тогтоолоор бол "Орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорхи үйлчилгээний барилга баригдана" гэж тунхагласан ч бүтэн арван нэгэн жилийн дараа бөртийх ч бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Одоо байгаа төлбөртэй авто зогсоол бол бүтээн байгуулалт гэхээсээ илүү ашиг орлого хайгчдын талбар болсон гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Ер нь тэгээд нийслэлийнхээ төв талбайг төлбөртэй зогсоол болгочихдог манайх шиг улс хаана ч байхгүй биз ээ. 

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bulga(103.26.194.110) 2017 оны 10 сарын 07

Hurim nairiin udur tag haasan bn lee yadaj unuudur neechih j boldoggui uym uu

0  |  0
ambrosia(58.123.139.83) 2017 оны 10 сарын 06

mongolchuud gadaadad shal ugaaj hund huchir bohir zavaan ajil hiihees oor yum setgej buteej chadah bish tegj l taaraa. t5eneg yum chin mongol sonoh baihoo

0  |  0
Бурзай(66.181.160.61) 2017 оны 10 сарын 06

Дарга нар газраа зараад бурзай бурзай үр хойч нь нүгэлийг нь үүрэг хойчоо боддогүй хувиа бодсон дарга нар сонгосон бидний буруу

0  |  0
хакердуулсан fb.(122.201.31.156) 2017 оны 10 сарын 05

Сэтгэгдэл бичээд гарахгүй бна. Маны хакер үнэн юм бна

0  |  0
хийх хүнд арга олдон(122.201.31.156) 2017 оны 10 сарын 05

Бүх барилгуудыг хамрах хүрээнийхээ хүний хэмжээгээр зогсоолтой болгох хэрэгтэй. Хажуудаа, урдаа, зайдуухан бнуу хамаагүй нүх ухаад газар доогуур ч болов зогсоолуудаа барьж хүмүүст зориулсан орчноо бүрдүүлэх естой. Емарт шиг дээрээ давхарлаад барьсан ч болно. Гол аюулгүй бдал талаасаа чанар стандартад нийцсэн зогсоолтой байхыг л шаардах хэрэгтэй.

0  |  0
Даргын хүүхэд(59.153.112.106) 2017 оны 10 сарын 05

Чадаж байгаа юманд та нар яахы. Чацага царайлаад сууж бай муусайн гуйлгачингууд хохь нь . Сүртэйшдэ таван цаас идээл биз

0  |  0
эзэд нь төлбөрийг бу(122.201.31.156) 2017 оны 10 сарын 05

Тэгээд буруу гэж үзэж бга юмыг буцаагаад засаж залруулж болдоггүй яацын? Тэр Н.Болормаа, Ц. Батбаяр нараас нь зарсан мөнгийг нь буцааж төлүүлээд тэр газрыг нь буцаад нийслэлийн өмчид нь авч болдоггүй юмуу. Тарьсан хэргийг нь залруулах арга сүвэгчилж олж чадахгүй бну. Нийслэлд орсон тэр мөнгийг нь юунд зарцуулсныг хянаад ямар ямар үр ашиг авчирсан, юунд үргүй зардал гаргасан, байх естой стандартад хэр ойр юм хийлгэсэн, тэр чанарын шаардлага шалгууртаа хүрээгүй дутуу юм хийлгэсэн бол дутуу хэсгийг завшсан гэж үзэж хариуцсан хүмүүсээс нөхөн төлбөрийг гаргуулах гм. Тэгвэл цаад компанидаа ч хяналт

0  |  0
баяр(27.123.212.139) 2017 оны 10 сарын 05

надад бол зөв гэж бодогдож байна. Үнэгүй бол хотын захиргааныхан ч юм уу хавь ойр ажилладаг гарууд өглөө ажилдаа ирэхдээ машинаа тавьчихаад орой авч байгаа ш д. Тэдэнд л зогсоол бэлдсэн хэрэг болно.

0  |  0
shaa (59.153.113.222) 2017 оны 10 сарын 05

salga bat-uuliin ued shiidsen yumshdee

0  |  0
м(103.26.194.234) 2017 оны 10 сарын 05

яах гэж ийм балай юм бичдэг бна

0  |  0
ухаант хүмүүн(202.131.230.162) 2017 оны 10 сарын 05

хүн үнэмшмээргүй тэнэг юм бичихээ болио тэнэг дагз минь

0  |  0
ulgeree bolimoor bai(219.142.145.124) 2017 оны 10 сарын 05

Mashinii zogsool ali ch ulsad tolboptei l baidag. huviin baina uu huvisgaliinh baina uu irgeded niitssenuilchilgee l uzuulj baival boloo yum bish uu.Bas neg ulger zohioj niigmiig hyamraah ni dutaad baigaa yum uu.Solongosiin olon angit kino shig savangiin hoos hoorgoj baih hereg yum baigaa yum .Ter hyatadtai hamtarch bai hamtraagui bai uilchilgee sain baival boloh.Ter kompani ni hyatad humuustei Uurd naaldchihaagui ni lavtai

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Ordnii orchin toirond dyr torhond ni tohiroogui eldev zuil, barulga baishin barihaa zogsoo !!!!!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

Ordnii orchin toirond dyr torhond ni tohiroogui eldev zuil, barulga baishin barihaa zogsoo !!!!!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 05

busad oron zugeer l ajlaa hiij baina, soliotoi um shig ulaan tuuj haichilaahaa bolioch,,,!!!! yneheer tom byteen baiguulalt bolj baigaa bishdee yamar, ta nar tuuj haichilj baihiin orond oor haana zasvar uilchilgee, gudamj talbai tohijuulmaar baina teriigee sudalj zasah heregtei,,,

0  |  0
pkxny(203.91.118.180) 2017 оны 10 сарын 05

хүчингүй болго

0  |  0
zochin(27.123.212.141) 2017 оны 10 сарын 05

Irgediig nohoi gahai gej bodoh yumda gomdmoor gedeg n

0  |  0
М. Энхболдыг огцоруу(103.26.195.188) 2017 оны 10 сарын 05

60 тэрбумынханы балаг энэ дээ цаана нь М. Энхболд байгаа

0  |  0
zocin(112.72.11.123) 2017 оны 10 сарын 05

S.batond bolorma sundui nariig shalga

0  |  0
Иргэн(122.201.22.129) 2017 оны 10 сарын 05

НААД ТАЛБАЙ ЧИНЬ 60ТЭРБУМЫН МАФИЙН ЭЗНИЙ ТАЛБАЙ Ш ДЭЭ 2 ТОМ ЗОЧИД БУУДАЛ БАРИХ САНААТАЙ БАЙГАА

0  |  0
Top