Булган аймагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурчээ

Булган аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны гуравдугаар улиралд 294,5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 8,7 тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооны албаны ёсны мэдээнд дурджээ.
Энэ нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 61,5 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбоотой гэж аймгийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байна.

 Тус аймагт энэ жилийн тухайд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ тариалалт буурсан, ган гачгийн улмаас ургац алдсан зэргээс өмнөх жилийнхээс нэлээд хэмжээгээр буурах хандлагатай байгаа аж.
Тус аймгийн хувьд 2017 онд дотоод нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 337,6 тэрбум төгрөгт хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5,4 сая төгрөг байхаар төлөвлөж байгаа юм.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

bulgan [ 202.9.41.1 ]      |     10-р сарын 05 -нд, 00:27 минутанд

Bitgii dongos yu gej negtgej baidgiin

зочин [ 122.201.28.7 ]      |     10-р сарын 04 -нд, 23:09 минутанд

Хажууханд нь Эрдэнэт байхад Булган яг хөгжиж харагдаач, Эрдэнэтээр аймгийн төвийг нь хийгээд нэгтгэчихвэл уг нь хэн хэндээ амар л юм, дарга нарын сандал ширээний асуудал л байгаагаас иргэд, улс орноо бодвол нэгтгэсэн нь л зөв болох байх