”Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-аас хөөрхийлөлтэй бүсгүй захиа бичжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

БНХАУ-ын “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-т Монгол эмэгтэйчүүд ял эдэлж байна. Одоогоос арван жилийн өмнө эгч дүүс болох Ц, М гэгч хоёр эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдон харийн нутгийн шоронд хар тамаа эдэлж эхэлжээ. Энэ хоёр бүсгүйтэй хамт хоригдож байгаад ялын хугацаагаа дуусгаад ирсэн Монгол Улсын иргэн Т гэгч эмэгтэй манай сонинд хандсан юм. Тэрээр шоронд орхиод ирсэн элэг нэгт дүү нарынхаа эмгэнэлт байдлыг ийн өгүүлж байна.


-Та Ц, М хоёрыг төрсөн эгч дүүс гэлээ. Яагаад ийм хэрэгт хоёул, хоёулаа холбогдсон юм бол. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Ц-ийн эгч М нь анх 2006 онд Бээжин хотыг зорьсон юм билээ. Тэнд нэг Өвөрмонгол найз залуутай байсан гэсэн. Тэгээд дүүгээ мөн оны 11 дүгээр сард Бээжин рүү татаж ажил хийлгэхээр аваачсан гэсэн. Тэр хоёрыг ажилд оруулсан хүмүүс эхлээд эмийн худал-даа хийлгэнэ гэж байсан ч эцэст нь хар тамхи зөөлгөхөд хүрсэн гэнэ лээ. Буруу санаатны атганд орсон эгч, дүү хоёр аргагүйн эрхэнд хар тамхи биеэрээ зөөвөрлөхөд хүрчээ. Ингээд л явж байгаад Хятадын онгоцны буудал дээр баригдаж Хятад улсын хуулийн дагуу ял авсан юм байна билээ. 

Эгч нь насаараа хоригдох, дүү нь 15 жилийн ялыг шүүхээс сонсож, тус улсын Юнань хотын Күмэн мужийн шоронд хоригдож байгаад хоёр жилийн өмнөөс “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар” шилжин ирсэн юм. Тэнд л би энэ хоёр охинтой танилцсан даа. Эгч, дүү хоёр энд ирэхдээ эх орон, ээж, аав дээрээ амьд мэнд очих эрмэлзэлтэй байсан. Гэвч жил зургаан сарын өмнөөс эгч нь хоолноос гарч, одоо бүр гуурсаар амь зогоож байгаа. Дүү нь эгчийгээ асарч, илүү дутуу ажил хийж мөнгө олох гэж явсаар байгаад бас л бие нь муудаж эхэлсэн. Энэ хоёр эмэгтэй үнэхээр хүнд байдалтай үлдсэн.

-Эгч дүү хоёр хэд орчим насны хүмүүс вэ. Хүнд байдалтай үлдсэн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Дүү нь 24 настай, эгч нь хоёр гурван насны л зөрүүтэй. Эгч нь хоолоо идэхээ больж, өлссөнөөс хойш эгч, дүү хоёрын амьдрал хүндэрсэн. Нэг л өглөө эгч нь дуугаа хураан, хоол идэхээ больж, бүр сүүлдээ ухаан санаа нь балартсан. Шоронд хоригдол нас барах ёсгүй, тэр тусмаа гадаадын иргэд дээр ийм асуудал гаргаж болохгүй болохоор эгчийг нь гуурсаар хооллох болсон гэсэн. Хамарт нь хоёр метрийн урттай гуурс шургуулж, 300 грамм шүүс, 3 грамм эм нэг удаад шахдаг. 

Амьд үлдээхийн тулд хийж байгаа энэ арга маш их өвтгөх нь мэдээж юм. Төрсөн эгчийгээ зовж байгааг хараад дүүгийнх нь сэтгэл ямар байх билээ. Бид шоронд хоорондоо ярих эрхгүй учраас дүү Ц нь надад нууцаар захиа бичиж сэтгэлээ онгойлгодог байсан юм. Тэрээр хамгийн сүүлд бичсэн захиандаа “Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа. Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс унаж байна. Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь. 

Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ". Зүгээр хоолоо идэж болохгүй л байсан юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ийм зүйл хийсэн юм болов уу. Т эгчээ дүү нь маш их ганцаардаж байна. Ганцаардсандаа зүрх минь багтарлаа. Шоронд ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм байна. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна. Таны явах өдөр дөхөж байна. Одоо би яана даа.” гэж захиа бичээд үлдсэн.


/Т түүний бичсэн захиаг уншаад, өөрийн эрхгүй хэсэг уйлав/

-Захианд эх орон тоохгүй байгаа тухай өгүүлжээ. Хөх хотод байгаа манай улсын консулын газраас та нартай холбогдсон уу?
-Уг нь гурван сард нэг удаа ирэх ёстой. Гэхдээ жилд нэгээс хоёр удаа ирдэг. 100 юань өгөх гэж л ирдэг юм шиг байгаа юм. Уг тэд ар гэрт нь бодит байдлыг дуул-гаж асуудал тавих ёстой. Гэвч тэгдэггүй. Ар гэрт нь хааяа нэг мэдээлэхдээ “Хүүхдүүд чинь хэвийн байгаа” гэж хэлдэг байсныг энд ирээд мэдлээ.   Шоронгоос сард зургаан юань таван мо өгдөг байсан. Тэр нь үнэндээ ариун цэврийн хэрэглэлээ ч авч хүрдэггүй. Тиймээс л бид бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү ажил хийж олсон мөнгөөрөө амиа зогоодог.

-Шоронд ажил хийж болдог хэрэг үү?

-Болдог. Ц-ийн хувьд бусад мөнгөтэй хоригдлуудынхаа ор хөнжлийн даавууг З0 юаниар угааж, хажуугаар нь алчуур оёдог ажил хийн эгчийгээ болон өөрийнхөө амийг борлуулдаг. Их ачаалалттай ажиллаж байгаад саяхан гэнэт ухаан алдаад уначихсан.

Шоронгийн Эмнэлгийн хороонд 10 хоночихоод ирсэн хойноо надад захиа бичихдээ “Дүүгийнх нь толгой дээр тэнгэр унах шиг л болж байна. Ээж, аав, эх орондоо эгчийгээ дагуулаад эсэн мэнд очих зорилго минь талаар өнгөрөх шиг боллоо. Намайг нь элэгний вирустэй гэсэн. 

Шоронгийн хоригдлуудаас тусгаарлах юм шиг байна. Эгчийгээ одоо яах билээ. Болдог бол эх нутагтаа л очмоор байна. Т эгч ээ хармаандаа ч болов дүүгээ хийгээд аваад гараач дээ”
 гэж бичсэн. Шоронгийн сараалжин хашааны завсраар захиагаа өгөөд үлдсэн дээ хөөрхий. 

Харийн шоронд хар тамхины хэргээр хоригдсон эгч, дүү хоёрын талаар хамт хоригдож байгаад суллагдсан Т-аас дээрх яриаг авч байжээ. Хил дамнан хар тамхины худалдаа хийдэг бүлэглэлийн золиос болсон хөөрхий эгч, дүүсийн эмгэнэлтэй хувь тавиланг давтах тохиолдол өнөөдөр ч байсаар байгаа юм.

2016 оны байдлаар манай улсын 152 иргэн гадаадад ял эдэлж байгаагийн 36 хувь нь хар тамхины хэрэгт   холбогдсон байна. Монгол Улс хар тамхи “дамжуулагч” орны тоонд ордог байсан бол одоо “хэрэглэгч” орон болжээ. “Цагаан тахал” хэмээн нэрлэгдсэн хар тамхи Монголыг маань, монгол залуусыг минь аалзны тор шиг хэрэн наалдаж байгаа энэ цаг дор сэрэмжлүүлэг, санамж болгох үүднээс дээрх ярилцлагыг нэхэн нийтлэв.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.212.129) 2017 оны 10 сарын 09

Тэнд улсын нэрээр сууж байгаа консул гэж юу хийж байнаа.Монгол улсыг төлөөлж байгаа юм уу,хувийн безнесээ хийж байна уу.Тэр хар тамхинаас хол байгаачээ.Эгч нь дүүгээ дуудаж авчирсанаараа илүү их өөрийгөө буруутгаад хүнд байдалд орсон байна.Элчин,консул энэ хүмүүсийн талаар анхаараач.

0  |  0
зочин(202.21.109.14) 2017 оны 10 сарын 08

Хар тамхи мэдсээр байж яах гэж зөөгөө вэ.манайхны хөөрхийлөөд байдаг өвөрмонголчууд ингэж л хөөднө дөө

0  |  0
azaa(103.229.120.191) 2017 оны 10 сарын 07

мэдсээр байж зоогоод байгаа шуналыг яаандаа тэнэг монголчууд гэж бээжинд л миний мэдэх хулгай булэг байж байна тэнд байгаа биеэ унэлэгч кармани хулгайч нар утгаа алдаж байна даа

0  |  0
аймаараа(103.229.123.217) 2017 оны 10 сарын 07

хар тамхи зарсан хүмүүс үйлийн үр ээ л эдэлж байгаа,үүнд өөрсдийнх буруу маш их байгаа,хар тамхийг татсан хэдэн 1000 хүн хордоод үхэж л байгаа

0  |  0
Чулуун(202.70.46.213) 2017 оны 10 сарын 07

Монголоос гэдаадад суугаа элчин нэртэй хувалзуудыг татахыг нь татаж хариуцлагыг нь дээшлүүлэх хэрэгтэй тэд шоронд байгаа бүү хэл жирийн иргэнээ ч хүн гэж тоодгүй юм 2016 онд БНСАУ сууж байсан элчингийхэнд Осол ороод хандаж үзсэн тэр малууд нохойн чинээ ч тоохгүй байна лээ дахиж тэднийг гуйгаагүй өөрийн зүтгэл түмний буянаар давж гарсан

0  |  0
solongo(150.129.141.34) 2017 оны 10 сарын 07

uneheer buruu zuil hiisen ni unen bolowch eh oron ni uzej haraach ee

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 10 сарын 06

Iim l evd elchingiinhen yah gege ulsiig tuluulge suugaagaa uhaarmaar um eh oron l gege bna yg hudulmuriin chadvartai hvmvvsee tatvaraar daramtalge kompaniud ni tsalingaa uguhgvi novshirch ard tvmniig doroituulge bgaa tur zasagtai luivarchidl bgaa bidend guilanchlahaas uur u ugsiin hvnii gazar ajillage bolood bhad eh orondoo ajillahad munch ih daramttai bsan daa hamag. Uhamsartai zaluus hvnii nutagt ajillage bna shvv dee

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 10 сарын 06

Iim l evd elchingiinhen yah gege ulsiig tuluulge suugaagaa uhaarmaar um eh oron l gege bna yg hudulmuriin chadvartai hvmvvsee tatvaraar daramtalge kompaniud ni tsalingaa uguhgvi novshirch ard tvmniig doroituulge bgaa tur zasagtai luivarchidl bgaa bidend guilanchlahaas uur u ugsiin hvnii gazar ajillage bolood bhad eh orondoo ajillahad munch ih daramttai bsan daa hamag. Uhamsartai zaluus hvnii nutagt ajillage bna shvv dee

0  |  0
xc(188.166.67.33) 2017 оны 10 сарын 06

iim baidliig buteesen MAN ba AN-ii uls turchdiin huuhduud ba ach nar n uunees dor tamlagdaj uhne dee!!!!

0  |  0
V(103.212.119.217) 2017 оны 10 сарын 06

Yaandaa har tamhi unendee l har mortei um bn daa. Hecuu um boljee zailuul

0  |  0
Монгол(66.181.177.56) 2017 оны 10 сарын 06

Хохь нь л гэдэг байхдаа монгол эрчүүдээ муу муухай гээд голоод хужаагийн шээстэй амьдрана гэж явсан байлгүй наанаа тэгээд сайхан амьдараад бай

0  |  0
Zochin(27.123.214.91) 2017 оны 10 сарын 06

Ekh orongui um shig aashilchihaad odoo ekh oron mini gd yadarhaaraa avaraach bhda yahav dee!! Hichneen yadarch bsan ch ekh ornoo tseverlegch hgd amidrahgui yasiin!! Mongold shan ajillaj amidraad baih bmjuud bga... Amidraliig amarjilsan archaagui , unen shuuhed yalaa edlevel taarna!!!

0  |  0
zochbin(27.123.214.88) 2017 оны 10 сарын 06

tendee uh har tamhichin hujaagiin awgai naraar dutaa yu bas eh oron gechij uhej daldarene udaad hyataduudad bayarlalaa buzaruudiig buu iruuleerei

0  |  0
Bitgii avchir(108.218.234.108) 2017 оны 10 сарын 06

Yu gej huuli bus yum hiisen humuusiig mongoliin shorond avchirch ard tumnii tatvaraar tejeeh ve dee, tertei tergui bid nart chini huuli yostnii shiidverleh olon asuudluud bhad chini. Huuli bus uildel hiisen humuus zohih yalaa hurteh l yostoi

0  |  0
buu avchir(108.218.234.108) 2017 оны 10 сарын 06

Ted nar anhnaasaa buruu zamaar yavsan yum chini odoo ungursun hoino ni uursdiiguu zuvtguh geed yahav dee, tendee tegeed % zayataigaa evlereed l baihaas uur argagui bolj dee. Yadraad ireheeree l Mongoloo sanadag bolj gene. Herev ted nar barigdahgui har tamhia zuusuur bsan bol yu gj mongold ireh, bur amtshaad tendee amidraad bj bh bsan biz. Umur Mongol naiz zaluutai bsan gene, yas yum deeree uvur mongolchuud chini hujaagaasaa dor amitad baidgiin, ingej ashiglasan bhgui yu. Odoo ungursun hoino ni uhaaraad ch oirtson bna. Tendee zohih shiitgelee edleed l baihaas uur zamgui.

0  |  0
зочин (202.72.242.5) 2017 оны 10 сарын 06

яршиг байнаа хар тамхичингуудыг өрөвдөж эх орноо бузарлуулахгүй

0  |  0
уншигч(66.181.183.249) 2017 оны 10 сарын 06

дүү нь одоо 24 настай гэхээр 2006 онд 13-тай байсан байж таарна насанд хүрээгүй хүүхдийг хилээр хэн батлан дааж гарсан хэрэг вэ? Манай улсын консулынхан юу хийж байдаг байнаа

0  |  0
Энэ(122.201.31.10) 2017 оны 10 сарын 06

Хохино.

0  |  0
unshigch(66.181.187.134) 2017 оны 10 сарын 06

medeej har tamhind orootsoldsn humuusig zuwtguj blohgui. Gehdee konsuliin gazraas 3 sardaa ergeed jahn ch gsen anhaaral tawij boldoggui l yum bhda. Tsuuhn mongolchuud bid neg negniige gehgui bol uur hen bidniig gehewde

0  |  0
vl bvteh(202.70.46.232) 2017 оны 10 сарын 06

Er ni bol sanaatai l bsan ni deer bhda

0  |  0
vl bvteh(202.70.46.232) 2017 оны 10 сарын 06

Er ni bol sanaatai l bsan ni deer bhda

0  |  0
Adiyabat(202.70.46.232) 2017 оны 10 сарын 06

Mongolruuga bvh horigdloo tataj bolohgvi gejvv yamar negen arga bj l bga da eronhiilogcho erh barih geshvvde

0  |  0
zochin(66.181.187.14) 2017 оны 10 сарын 06

Har tamhi zoohoo medej bailgui yahav dee em zooh hun Hujaad oldohgui baiv l gej. Amar hyalbar argaar mongo oloh arga iim baidald hurgedgiim daa busad ni anhaar...

0  |  0
Нина(202.9.41.73) 2017 оны 10 сарын 06

Монголчууд өрөвч юм аа харийн нутагт эх орноо огт боддоггүй новшнуудыг юуг нь боддог юм Мөнгө олоод ирэхээрээ Монгол гэж хэлэхээсээ ичдэг гэсэн Ер нь Монгол хүний зан юм уу ядархаараа эх орон ах дүүгээ санадаг ийм хүмүүсийг золиослоход яах вэ дээ ХАР ТАМХИНЫ хэрэгт орооцолдсон новшнуудад эх орон ямар хэрэгтэй юм бэ

0  |  0
zochin(202.9.42.26) 2017 оны 10 сарын 06

huurhii 2 amitniig eh orond ni abchiraache

0  |  0
ах(66.181.177.120) 2017 оны 10 сарын 06

ухаантай байцгаа л даа.хар тамхинаас хол бай л даа.харь газар зовоод ирэхээр эх орон ч бодогдоно шүү.

0  |  0
зочин(112.72.9.86) 2017 оны 10 сарын 06

Төр засаг минь ард иргэдээ ажилтай амьдралтай байлгаач.

0  |  0
Зочин(66.181.191.44) 2017 оны 10 сарын 06

Төр, улс байгаа бол иргэдээ бодмоор байна

0  |  0
Top