Монголын Зохиолчдын Эвлэлийн ээлжит 16-р их хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

  Монголын Зохиолчдын Эвлэлийн 16-р Их хурал өнөөдөр хуралдаж байна. Их хурлаар Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх юм.

Мөн дөрвөн жилд нэг удаа болдог тус хурлаар МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг шинээр томилно. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар Ц.Буянзаяа, гүйцэтгэх захирлаар М.Саруулдалай ажиллаж байгаа. Тэдний хувьд их хурлаар ажлаа тайлагнаж, шинэ удирдлагууддаа ажлаа хүлээлгэн өгөх юм. Зохиолчдын Эвлэлийн 16-р Их хуралд ахмад зохиолчид, дунд болон залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top