Танилц: Ханиадны эм бэлдмэлийг үнэгүй тараах эмийн сангууд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг  100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг 800 гаруй эмийн сангаас авах боломжтой.

Хөнгөлөлттэй үнээр олгох 10 нэр төрлийн 30 эм болон Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудын жагсаалтыг дараах хүснэгтээр танилцуулж байна.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

1111 [ 202.9.40.149 ]      |     10-р сарын 07 -нд, 00:24 минутанд

Яах гэж ингэж худлаа мэдээлэл тараадаг байнаа. Эрүүл мэнд Нийгмийн Даатгалын газраас ийм ямар ч мэдээлэл гараагүй шдээ. мэдээлэл олдохгүй болохоор иргэдийг бухимдуулах гэж ийм худлаа мэдээлэл тавьдаг юмуу. мэдээгээ зөв олж тавимаар юм. өнгөрсөн жилийн юм тэр үедээ болоод дууссан. шинээр журам гарвал угаасаа тв-ээр эхлээд зарладаг юм ойлгов уу? мөн антибиотикийг зөв зохистой хэрэглэмээр юм. ингэж хэдэн эм үнэгүй тараахаа ч болих хэрэгтэй шд. төсөв мөнгө нь хүрэлцэхгүй даж байгаа улс байж

Хүүхдийн эмч [ 150.129.141.250 ]      |     10-р сарын 06 -нд, 15:50 минутанд

Ханиад томуу ихэвчлэн вирүсийн шалтгаантай байдаг. Гэтэл эдгээр 30 эмийн 13 нь уух антибиотик (вирүст огт үйлчлэхгүй), 2 нь антибиотиктай тос, өөрөөр хэлвэл тал нь антибиотик; 6 нь халуун бууруулж өвчин намдаах эм, 3 нь цэр шингэлэх химийн найрлагатай бэлдмэл; 4 нь гуурсан хоолой тэлэх эм, 2 нь шингэн нөхөх уусмал байх юм. Антибиотикийг ханиадны эм гэж иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр байна. Эмч нар минь антибиотикийг зөвхөн нянгийн халдварт бичээрэй. Салбутамолыг зөвхөн гуурсан хоолойн бачуурлын үед хэрэглэдэг. Цэр ховхлох эмийг 6 сараас дээш насны хүүхдэд зөвлөнө.

enhneren [ 27.123.212.140 ]      |     10-р сарын 06 -нд, 03:31 минутанд

Bid negch awj vzeegviee manai nutagt nodlingoos l ogood bsan yag yamar hvmvvst ogdog yum bee

зсссс [ 202.179.24.251 ] 10-р сарын 06 -нд, 04:33 минутанд

Өвдсөн хүмүүс эм уудаг зүгээр бол уухгүй ойлгож байна уу . Элий юмуу чи

125 [ 202.179.24.251 ] 10-р сарын 06 -нд, 04:35 минутанд

Тэгээд ч энэ өнгөрсөн жилийн 1-3 сард өгч байсан эмийн жагсаалт байна

1111 [ 202.9.40.149 ] 10-р сарын 07 -нд, 00:22 минутанд

Яах гэж ингэж худлаа мэдээлэл тараадаг байнаа. Эрүүл мэнд Нийгмийн Даатгалын газраас ийм ямар ч мэдээлэл гараагүй шдээ. мэдээлэл олдохгүй болохоор иргэдийг бухимдуулах гэж ийм худлаа мэдээлэл тавьдаг юмуу. мэдээгээ зөв олж тавимаар юм. өнгөрсөн жилийн юм тэр үедээ болоод дууссан. шинээр журам гарвал угаасаа тв-ээр эхлээд зарладаг юм ойлгов уу?