Азийг доргиосон аймшигт газар хөдлөлт тохиолдож болзошгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

Азийг тэр чигт нь хамарсан хүчтэй газар хөдлөлт болж магадгүй талаар газар зүйн нийгэмлэгүүд таамаг дэвшүүлэх боллоо. Нэг жил гаруйн өмнө баруун Азийг доргиож байсан газар хөдлөлтийн доргилт одоо ч газрын гүнд үүсч, хуримтлагдсаар байгаа гэж тэд үзэж байна. Тэрхүү гамшигт Пакистан, Афганистан, Энэтхэг улс илүү өртөж, их хохирол үзсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо 311-т хүрсэн билээ. Афганистанд 74 хүн амь үрэгдсэний дотор охидын сургуулийн 12 сурагч байна. Харамсалтай нь, тэдний зарим нь сургуулиас гүйж гарсан бусад сурагчдынхаа хөлд гишгэгдэж нас баржээ. 

Газар хөдлөлийн төвд хамгийн ойрхон байсан Пакистаны Хайбер Пахтунхва муж хамгийн их хохирол амссан. Тус мужид 275 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл гарч байв. Афганистаны Ерөнхий сайд Абдулла Абдулла сүүлийн 10 жилд хамгийн хүчтэй нь байсан гэж мэдэгдсэн бол үүнээс хэд дахин илүү хүчтэй газар хөдлөлт дахин тохиож магадгүй гэнэ. Газар хөдлөлтийн хүчийг  7.5 - 8.1,  магнитуд байх болно гэж зарим нь баталж байна. АНУ-ын Газар судлалын нийгэмлэг газар хөдлөлийн төв нь Афганистан, Пакистан, Узбекистан, Казахстан, цаашлаад ОХУ-ын Новосибирскт хүртэл өргөн тэлэлт бүхий доргилтыг үзүүлж магадгүй аж.

Газар хөдлөлийн хүчийг балл, магнитуд, рихтерийн шаталбар гэхчлэн өөр, өөр нэгжээр хэмждэг. Манайхны голчлон хэрэглэдэг 12 шатлалтай балл (Медведев‑Шпонхойер‑Карникын) нь газрын гадарга дээр мэдрэгдэх доргилтыг хэмждэг бол магнитуд нь тухайн газар хөдлөлтийн төвд үүссэн хүчийг хэмждэг юм.

Хэрвээ газар хөдлөлт гадаргатай ойр, 100-гаас дотогш км-т байвал гамшгийн хэмжээ үлэмж их байдгийг АНУ-ын Газар судлалын нийгэмлэг мэдэгдэлдээ онцолжээ. 

Өнгөрсөн онд болсон олон улсыг хамарсан газар хөдлөлт

-IV.25, IV.28, V.12. Төв Азийн өндөрлөгт 7.9 магнитудын хүчтэй ойр, ойрхон болсон гурван удаагийн газар хөдлөлтийн улмаас Балбад 8699, Энэтхэгт 69, БНХАУ-д 25, Бангладешд дөрвөн хүн амь үрэгдэж, нийтдээ 23 000 хүн гэмтэж бэртсэн. Газар хөдлөлтийн улмаас дэлхийн хамгийн өндөр оргил Эверест 2.54 см-ээр намсч, аннапурна оргил 20 см-ээр нэмэгджээ.

-IX.17 Чили. 8.3 магнитудын газар хөдөлснөөс Кукуимбо хот усанд автаж, таван хүн амь үрэгдсэн. Цунами Чилиэс гадна Перу, Калифорнийн эрэг, Шинэ Зеландад хүрсэн ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар хохирол гараагүй.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.139.83) 2017 оны 10 сарын 09

hytad dayar gazar hodolno

0  |  0
Yuio(66.181.190.70) 2017 оны 10 сарын 07

Xuuchni 9.5 davxruud l uldex bho huurhii. Trged une ni usux biz. Xudlaa baishinguud nurax bho. Yana daa. Xyatadin nutag devsgert l boloosoi.

0  |  0
Гое(27.123.212.132) 2017 оны 10 сарын 07

Ашгvй ашгvй

0  |  0
иргэн(66.181.186.14) 2017 оны 10 сарын 07

маш аюултай. Барилга байшин маань шаардлага хангаж байгаа эсэхэд шалгаж байгаа газар байдаг үгүй бүү мэд

0  |  0
Top