”Арваад жил эр нөхрийнхөө хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 07

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харгис хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн эмгэнэлт яриаг нийтэлж байна. Доорх эмэгтэйчүүд тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана өөрсдөө суусан байгаа юм. Өдгөө тэд Эмэгтэйчүүдийн хорих ангид ялаа эдэлцгээж байгаа аж.

Хүмүүжигч Х: Шоронгоос суллагдчихаад хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа

Image result for Уйлж буй эмэгтэй 

Ямар хэргээр хэдэн жилийн ял сонссон бэ

 -Нөхрийнхөө амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр 11 жилийн ял авсан

-Таван жил гаран болж байна даа. Одоо зургаан жил үлдсэн. 

-Яагаад ийм хэрэг үйлдчихсэн юм бэ?
-Талийгаач нөхөр маань байнга архи ууж, зодож нүддэг байсан. Архи битгий уугаач гэж олон удаа гуйж байсан л даа. Аргадаж, уйлж, загнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгөө хамт архи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр нөхрийнхөө дарамт шахалт, хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ. 

-Яг юу болсон юм бэ?
-Тухайн үед талийгаачтай 30-хан мянган төгрөгөөс болж хэрэлдэж улмаар зодоон болсон. Би нялх хүүхэдтэй, ажил хийдэггүй байсан. Яг өнөөдрийн хоолны мөнгөөр маань тэр хүн архи аваад уучихсан. 
Нөхөртөө зодуулаад хутгаар сийчүүлээд хэвтэж байхдаа ямар ч хамаагүй аргаар өөрийгөө, хүүгээ хамгаалах ёстой гэх бодол тэр мөчид бодогдсон. Тэгээд л хутгыг нь булааж аваад л... 

Дараа нь юу болсныг сана­даггүй юм. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт “Тараагуур судас нь зүсэгдсэний улмаас дотуур цус алдалт явагдаж нас барсан” гэж гарсан. 

-Талийгаачтай хэдэн жил ханилав. Хэзээнээс танд гар хүрдэг болсон юм бэ?
-Бид хоёр 1999 онд гэрлэсэн. Хоёр хүүхэдтэй. Сүүлийн 10-аад жил байнга архи ууж, агсам согтуу тавьдаг болсон. Үнэнийг хэлэхэд энэ олон жил би “Өнөөх чинь орой ирээд л зодно” гэх айдастай амьдарсан.

-Хоёр хүүхэд чинь хаана, хэн дээр байгаа вэ?
-Хүү маань хадмынд байгаа. Харин бага охиноо асрамжийн газарт өгсөн. 

-Танд охиныг тань өсгөчих ах, дүү хамаатан садан байдаггүй юм уу?
-Ээж маань нас өндөр гарсан. Охиныг маань “өөр дээрээ өсгөнө” гэсэн ч шүүх зөвшөөрөөгүй. Ээжийг хүүхэд асрах чадваргүй гэж үзсэн гэсэн. 

-Хоёр хүүхэдтэйгээ уул­заж байгаа биз дээ?
-Охинтойгоо жилд дөрвөн удаа уулздаг. Энд ирснээсээ хойш хүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Уулзалгүй таван жил болж байна. Одоо ч хүү маань том эр болсон доо. Шоронгоос суллагдчихаад хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа. 

-Ийм хэрэг үйлдэхээсээ өмнө цагдаад ч юм уу, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт хандаж болоогүй юм уу?
-Би олон удаа цагдаад мэдэгд­сэн. Гэхдээ ямар ч нэмэр болоогүй. Гэр бүлийн маргаан гээд тоодоггүй юм. Тэгээд ч тухайн үед надад хуулийн талаар ямар ч мэдлэг байгаагүй. Хэрэв жаахан ч гэсэн гадарладаг байсан бол ял маань хөнгөрөх байсан гэдгийг сүүлд мэдсэн.

-Яаж тэр вэ?
-Ганц миний гэлт­гүй эр нө­хөртөө зо­дуулж, дарамт­луулдаг эмэг­тэй­­чүү­дийн нийтлэг том алдаа байдаг юм билээ. Ямар ч эмэгтэй зодуулж нүдүүлэх болгондоо цагдаад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлж байх ёстой. 
Дараа нь ямарваа нэг зүйл боллоо гэхэд өмнө нь үзүүлж, харуулж байсан нь их хэрэг болдог юм байна лээ. Ядаж л ял хөнгөрдөг. Гэтэл бүх эмэгтэйчүүд зодуулснаа нууж хүнд хэлдэггүй. Энэ л бидний том алдаа юм билээ. 

Хүмүүжигч У: Архи уусан үедээ араатан болчихдог байсан

Image result for Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй

-Энд ирээд хэдэн жил болж байна?
- Ирээд таван жил болох гэж байна. Дархан-Уул аймгийн шүүхээс 11 жилийн ял сонссон. 

-Нөхрийнхөө аминд хү­рэх болсон шалтгаан нь?
-Талийгаач миний хоёр дахь амьдрал байсан. Гурван жил гаран хамт амьдарсан л даа. Анхнаасаа л архи уудаг, архинд донтчихсон хүн байсан. Архи уусан үедээ араатан болчихдог. Маш хэрцгий авир гаргана. Зодож нүднэ. Тэр болгонд нь цагдаа дуудаад өгчихдөг байлаа. Гэвч ямар ч нэмэр болоогүй. 

-Гэр бүлийн хүчир­хийллээс болж нөхрийнхөө аминд хүрсэн гэж хэлж байна гэж ойлголоо? 
-Тийм ээ. Гэхдээ би тухайн үед талийгаачийг хөнөөе гэж үнэхээр бодоогүй.

-Хэрэг гарах үед талий­гаачаас өөр хүн байсан уу? 
-Байгаагүй. Талийгаач нөхөр маань 2009 оны наймдугаар сарын 16-нд 08:00 цагт гэрээсээ гараад 22:00 цагийн үед ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд л агсам тавьж, зодож эхэлсэн. Тухайн үед ширээн дээр талх зүсэж байгаад орхисон хутга харагдсан.

-Тэгээд л хутгалчихсан хэрэг үү?
-Уг нь би хутгалья гэж бодоогүй. Нөхрийнхөө га­раас арай хийн мултарч гэрээсээ гарах гэж байсан юм. Архи уучихаараа юу ч хийж байгаагаа мэдэхгүй тасардаг болохоор нь би ширээн дээр байсан хутгыг нуух санаатай авсан. 

Гэтэл намайг хутга авах тэр­хэн хооронд араас ирээд бариад авсан. Би цочсондоо хойшоо эргэхдээ нөхрийгөө хутгалчихсан. Энэ хэ­рэг бол үнэхээр санам­саргүйгээр үйл­дэгдсэн. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн. 

Хүмүүжигч Б: Нэг дүү маань талийгаачид гар ч хүрээгүй 

Image result for Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй-Таныг хоёр дүүтэйгээ нийлж нөхрийнхөө амийг егүүтгэсэн хэргээр ял эдэлж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ. Хоригдоод таван жил болж байна. Хүний амь насыг санаа­тай­гаар хөнөөсөн хэргээр шүүхээс 15 жил нэг сарын ял сонссон. Хоёр дүү маань 17-20 жилтэй. 

-Туайн үед яг юу болсон юм бэ. Яагаад нэг айлын гурвын гурван хүүхэд ял эдэлж байгаа юм бэ?
-Талийгаач нөхөр маань согтуу ирээд намайг дөрвөн цагийн турш зодож тамласан. Тэгэхдээ хаалга үүдээ түгжиж байгаад их л зэрлэг балмад асуултуудыг тавьж үргэлжлүүлэн зод­соор байсан. 

Тэр хүнийг намайг алж байж л салах юм байна гэж бодоод хэн нэгнээс тусламж гуйх хэрэгтэй гэж бодоод дүү рүүгээ залгасан. 

Гэтэл дүү маань намайг зо­дуулж байгааг зөн совингоороо мэдсэн юм шиг ахыгаа дагуулаад ирсэн юм. Тухайн үед хоёр дүү маань 22, 23 настай байсан. Нэг дүү маань 17, нөгөө нь 20 жилийн ял авсан. 
Үнэндээ нэг дүү маань талийгаачид гар хүрээгүй. Зүгээр л хажууд байсан. Гэтэл түүнд 17 жилийн ял оноосон. 

Хэрэв шүүх үнэн зөвөөр нь шийдсэн бол нэг айлын гурван хүн яллагдахгүй байсан. Намайг өмгөөлж хамгаалсны төлөө бид гурав гурвуулаа өнөөдөр ялтан болж ирээд байгаа нь энэ. 

-Нөхөртэйгөө ханилаад хэдэн жил болсон бэ?
-Гурван жил гаран болсон. Эхэндээ амьдрал үнэ­хээр сайхан байсан. Гэтэл яваандаа намайг хөгшин, залуу гэлтгүй эр хүйстэй болгонтой харддаг болсон. Тэр ч битгий хэл төрсөн дүүтэйгээ хүртэл харддаг байсан. 

-Ингэхэд ам бүл хэ­дүүлээ вэ?
-Би эхээсээ дөрвүүлээ. Нэг охинтой. Охин маань энэ жил 10 нас хүрсэн. Ма­най ээж дээр байдаг. Гурвын гурван хүүхэд ял эдэлж байхад ямар л олиг байв гэж дээ. 

Нэг л өдөр ээж минь тал цус харвасан. Одоо хэвтэрт байдаг. Бага дүү маань ажил төрөл хийж, ээж охин хоёрыг минь харж хандаж байна даа. 

Хүмүүжигч О:Уйлахаас өөрийг хийж чадахгүй сууна

-Ямар зүйл ангиар хэдэн жилээр яллагдсан бэ?
-Эрүүгийн тухай хуулийн 91.1 гэх зүйл ангиар 20 жилийн ял сонссон. Эгч нь эрдэнэт хүний амь насаар тоглоод эдлэх ёстой ялаа эдлээд сууж байна. Хүний амь бүрэлгэсэндээ харамсаад ч барахгүй юм. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Уйлахаас өөрийг хийж чадахгүй сууна даа.

-Таныг төрсөн дүүгээ хөнөөсөн гэж байсан?
-Тийм ээ, хохирогч маань миний төрсөн дүү. 1973 онд төрсөн. Өндөр том биетэй, эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан л даа. Талийгаач дүү маань 1997 онд хулгайн хэрэгт холбогдоод хоригдсон юм. Тухайн оных нь арваннэгдүгээр сард надад хэл ирсэн.

Дүүгийн чинь бие муу байна. Ирж ав гэсэн байсан. Намайг очиход дүү маань ухаан муутай болчихсон байсан. Ял эдлэх чадваргүй гээд шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн юм.

Түүнээс хойш жил болгон шар хаданд очиж хэвтдэг болсон. Хэчнээн эм, тариа хэрэглэсэн ч огт дээрдээгүй. Түүнээсээ болоод ах дүү нараа зодож танхайрдаг болсон. Архи ууна. Эрүүл хүн уурлахаараа яаж хяналтаас гардаг билээ дээ. 

Тийм мэдрэл муутай хүн чинь архи уухаараа бүр ч харгис, хэрцгий болдог юм билээ. Сүүлдээ сум, орон нутгийнхны ажлыг хийлгэхгүй дарамталдаг болсон. Үнэхээр хэцүү байсан. /Уйлав/

-Тэр үед юу болсон юм бэ?
-Талийгаач 2010 оны зургаадугаар сард өвчин нь хөдлөөд эмнэлэгт хэвтээд тухайн оныхоо найман сард нутагтаа очсон. Тэгэхдээ өвчин нь улам сэдэрчихсэн байсан. Үнэнийг хэлэхэд эгч нь 2005 оноос хойш орондоо тухтай ч унтаж үзээгүй.

Нөгөөх чинь гадуур хашгирч, гудамжаар нэг орилоод л явна шүү дээ. Бүхэл бүтэн сум орон нутгийн амгалан тайвныг алдагдуулна. Ална хядна, гараад ир гэж сүрдүүлдэг. 

Нутгийн иргэдийг айлгаж, хүүхдүүдийг дээрэлхэж дээ­рэмддэг. Тэр битгий хэл 10 жилийн охидуудыг хөөж туугаад бие засуулдаггүй байсан юм. 

Иймэрхүү байдлаар бүхэл бүтэн 10 жил амьдарсан. Яг хэрэг гарах үед надтай хамт ял эдэлж байгаа эмэгтэй намайг дуудсан юм. Яваад очиход тэд гурвуулаа байсан. Үнэхээр би хорьж чадаагүй ээ. Дүүгийн минь битгий алаач гэж хэлж, гуйж чадаагүй. 

Хүчирхийлэл гэдэг чинь үнэхээр аймаар зүйл байдаг юм байна. Хүн өөрийн эрхгүй давчдаж бачуурдаг юм билээ. Арван хэдэн минут ч биш, арван хэдэн сар ч биш бүхэл бүтэн арван хэдэн жил дарамтлуулж, дээрэлхүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. 

-Эв эрүүл байсан хүн яагаад сэтгэцийн өвчтэй болчихсон юм бол оо?
-Ёстой мэдэхгүй. Хулгайн хэргээр хагас жил хоригдоод гарч ирэхдээ л тэнэг болчихсон байсан. Уг нь манай хэдээсээ хамгийн сэргэлэн, ухаантай хүүхэд байсан. Нэг өдөр шөнийн 04:00 цагт өнөөх чинь хашгираад л ирж байна. 

Тэгэхээр нь би босоод л суучихлаа. Шөнө ч байсан, өдөр ч байсан хоол нэхэж байдаг зантай хүн. Ороод ирэхээр эгч нь бие засчихаад хоол хийж өгье гэж хэлээд гарсан. Бие засчихаад гартал жорлонгийн гадаа намайг бариад авсан. Тэгээд намайг хүчиндсэн. Тэгэхэд л энэ чинь ёстой араатан болчихсон байна гэж бодсон. Өнчин хэдэн дүү нараа бүгдийг нь өсгөж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Тухайн үед арай ч дээ л гэж бодогдсон. Үнэхээр хэлэх үг олдоогүй ээ. Ёстой л нүхэнд орчихсон юм шиг л санагдаж байсан. /уйлав/

-Цагдаад хандаж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Ямар ч нэмэр болохгүй. Гэхдээ тэр хүнийг зүгээр хүмүүжүүлээд гаргачихсан байсан бол өчнөөн олон хүний амьдрал үрэн таран болохгүй байсан. Жаран нас хүрч яваа над шиг хүн энд ингээд сууж байх ёстой ч юм уу. 

-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би есөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг охин маань тахир дутуу гэртээ байдаг. Сая бага хүү маань бөөрний хагалгаанд орж гуурс суулгасан. Бусад нь бүгдээрээ тусдаа гарчихсан.

-Хүүхдүүд тань эргэлтээр ирж байгаа биз дээ?
-Ирж байгаа. Эгч нь өөрийгөө л харааж зүхэх юм. Яагаад тэр хүмүүсийг боль гэж хэлж болоогүй юм болоо. Тэгэж хэлээгүй гэж бодохоор л гол харлаад байх юм. 

-Хэргийг хэдүүлээ үйлдсэн юм бэ?
-Дөрвүүлээ. Бид дөрвүүлээ 20 жилийн ял авсан. Шүүх намайг дүүгээ захиалгаар алуулсан гэж үзсэн. Миний л буруу. Тэднийг хорьсон бол ийм хэрэг болохгүй байх байсан юм. 

Хүмүүжигч Ц: Салахын бол  ална гэж сүрдүүлдэг байсан

-Энд ирээд хэр удаж байна вэ?
-Яг дөрвөн жил болж байна.

-Хэдэн жилийн ял авсан бэ?
-Арван жил зургаан сар.

-Ямар хэргээр ирсэн бэ?
-Манай нөхөр намайг байнга зодож дарамталдаг байсан. Миний нүүр ам, бие хаа гэж авах юмгүй. 

-Хэрэг гарах үед яг юу болсон юм бэ?
-Намайг байнга зодож нүддэг байсан. Шөнөжингөө гадуур явдаг. Архины мөнгө нэхэж дарамтлаад л... Би олон арга хэмжээ авч үзсэн. Цагдаа сэргийлэхэд мэдэгдсэн нь авч хэлэлцдэггүй. Ална, хядна гэж сүрдүүлдэг байсан. 

Би найман өнчин дүүтэй. Талийгаач нөхөр маань намайг салахын бол дүү нарыг чинь ална гэж айлгадаг байсан. Дүү нараа хамгаалахын тулд би олон жил тэвчиж тэссэн ч “чи миний гарт үхэх ёстой” гэж хэлдэг байсан. 

-Хэрэг хэзээ гарсан юм бэ?
-2010 оны хоёрдугаар сарын 6-ны 12:00 цагт болсон. Тухайн үед найз нөхдүүд ирчихсэн төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Нөхөр маань нэлээд согтчихсон. 

Албан хүчээр архи өгч уулгаад л зодсон. Өөрийгөө хамгаалахын тулд л нөхрийнхөө аминд хүрсэн. Гэхдээ энэ хэрэгт одоо ч гэсэн харамсаж явдаг. 

Гэр бүлийн хүчирхийллээс болж өчнөөн олон хүүхэд өнчирч байна. Энд ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийллээс болж гэмт хэрэгтэн болсон.

Уг нь бид хохирогч шүү дээ. Олон жил эр нөхрийн гарын шүүс болж дарамтлуулсны эцэст шоронд ял эдэлж байна. 

-Хэдэн жил хамт амьдарсан билээ?

-Долоон жил хамт амьдарсан. Би салах гэж янз бүрээр үзсэн. Би сүүлдээ гэртээ ч харихаа байсан. Харивал зодуулна гэж бодохоор өвлийн хүйтэнд ч ажил дээрээ хонодог байсан. 

Тэрээр “Нэгэнт хийсэн хэргийнхээ горыг амсаж сууна. Гэхдээ залууст хандаж хэдэн үг хэлмээр байна. Хүн ганц олдох амьдралдаа хань ижлээ зөв сонгож чадахгүй бол цаашид бүдэрдэг юм байна гэдгийг ой тоондоо ортол ухаарлаа. 

Бидний энэ зовлон биднээр л дуусаг” хэмээн ярьжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
piis(27.123.212.138) 2017 оны 10 сарын 10

emegtei xvnii byryy cn baissn zob myysain doroo ynjgar ynjyylsan ymnyyd emegtei vngyi bol yxne hsde ene xvvxvnyydig gargaacnee yamarcn byryy baixgyi xariyd ni yr xvvxdii ni toryylj ogloo yalgemegtei e geed bga mbe xar vxer er sybtyngy

0  |  0
piis(27.123.212.138) 2017 оны 10 сарын 10

emegtei xvnii byryy cn baissn zob myysain doroo ynjgar ynjyylsan ymnyyd emegtei vngyi bol yxne hsde ene xvvxvnyydig gargaacnee yamarcn byryy baixgyi xariyd ni yr xvvxdii ni toryylj ogloo yalgemegtei e geed bga mbe xar vxer er sybtyngy

0  |  0
ambrosia(58.123.139.83) 2017 оны 10 сарын 09

muu hun oorchlogdono gej baihgui tiimees shuud sal. er hungui amidrah hetsuu bish mash olon emegtei gantsaaraa amidrach l baina

0  |  0
zochin(202.70.46.216) 2017 оны 10 сарын 09

Хөөрхий эмэгтэйчүүд л хохирох юм даа арчаагүй архичин балмад танхай балай эрчүүдээс болж

0  |  0
эмэгтэй(119.40.103.34) 2017 оны 10 сарын 09

ер нь бол хүчирхийлэлд удвал ийм байдал үүсэхээс аргагүй л болдог юм даа, би ч бас энэ зовлонг үзсээн, энэнд тамлуулж байснаас алчихаад шоронд орсон нь дээр гэж бодогдох үе байсаан

0  |  0
9999(103.10.23.123) 2017 оны 10 сарын 08

ЭНЭ ХҮМҮҮС ӨӨРИЙН АМЬ НАСАА ХАМГААЛСАН БАЙНА ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ МАНАЙ ХУУЛЧ ГЭЖ ДЭЭ ЧААВААС ИЙМ БАЙЖ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ХУДЛАА ХУЦААД ЯААХ ЮМ

0  |  0
pixnu(49.0.218.59) 2017 оны 10 сарын 08

emegteicnyydiin zob baidag burxan tegj zaasan

0  |  0
zaa(202.9.47.177) 2017 оны 10 сарын 08

manaih argagui hamgaalaltiin huulitai bomoor yum

0  |  0
Zochin2(202.70.46.207) 2017 оны 10 сарын 08

Ene emegteichvvded buruu bhgvi ee

0  |  0
БОЛЬ(182.160.5.33) 2020 оны 10 сарын 27

АЛУУРЧИД ХҮН АЛЧИХААД ГЭМШСЭН ШИНЖ АЛГА.ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ.

0  |  1
zochin(103.212.118.11) 2017 оны 10 сарын 08

Odoo ene emegteichuudiig suullah heregtei oorsdiigoo l hamgaalsan yum bnshde

0  |  0
shit(202.9.40.144) 2017 оны 10 сарын 07

Tsagaatgaachee

0  |  0
piiska(49.0.219.94) 2017 оны 10 сарын 07

mongol ercnyydiin ynen dyr torx dyreeree l bna hsde xar arxicnid iim baixad uaj emegtei xvn tesexiim be aluulj baibal taarsan xulgaicnuu d hsde xoxi ni gej xelnee muusain er sybtengyyd tamiin amidaralaar amdarsnaas salsan ni deer hsde salax boloxooroo salj cnaddagyi hsde gai bolj l saldag hsde med gyi bihs uamar uaj cn baisan emegtei xvnii buruu gej baixgyi xicneen xereldej zodoolddogcn gsn ercnuuud ni ebeer salj cnaddag baix estoi emegeti xvn zobj amidrax alba baixgyi salaad taiban amidardag xarin xcn byr amar baidag

0  |  0
Zochin(122.201.21.167) 2017 оны 10 сарын 07

Dahin heleltseech ee. Yal n ihedsen bna

0  |  0
Зочин(212.253.242.55) 2017 оны 10 сарын 07

Hogiin arhichdiin har mor . estoi heleh ch muu vg alga

0  |  0
иргэн(27.123.212.140) 2017 оны 10 сарын 07

хэзүү амьдрал хүнийг ийм болгодог.залуус таарч нийлэхгүй бол эртхэн салах хэрэгтэй.биё биёнийгээ хайрлаж чадахгүй бол тусдаа гай болохгүй амьдрах хэрэгтэй байнаа

0  |  0
Эхнэр(59.153.87.175) 2017 оны 10 сарын 07

Хууль ч гэж дээ чааваас ядарсан эмэгтэй дорой буурай хүмүүсийг л яллах юм да.араатан шинжтэй архичид архи уудаггүй ч арчаагүй дээрэлхүү эрчүүд хүний нүднээс далд эхнэр хүүхдээ дарамтлаал бгаа хууль нь яаж ч чадахгүй.Бурхан минь үр хүүхэд хань ижлээ зовоогсодыг яг одооноос үйлийн үрийг нь өөрийн биеэр эдлүүлж хайрлаач.Ухамсартай халамжтай хүнлэг эрчүүд минь та нарын нэрийг гутаагсадыг яавал дээрыг бодож болгоогооч

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 10 сарын 07

dandaal argagui hamgaalalt heteruulsen yum bishuu

0  |  0
Zochin(91.178.44.175) 2017 оны 10 сарын 07

Hulgai hiij luivar hiisen humuusiig urshuudug murtuu, iim humuust urshuul yagaad uzuuldeggui yum be? Mongoliin huulind argagui hamgaalat biee hamgaalsan gedeg zuil angi bdaggui yumu, gomdoltoi yuma

0  |  0
zochin(119.40.102.6) 2022 оны 10 сарын 24

ene emegteichuud ur huuhed bolon uuriiguu l hamgaalah gej l iim uildel hiisen herevee eserguutseegui bol udiud end suuhgui l bh baisan bol vuu tur zasag edgeer emegteichuudiin hergiig neg ergej harah heregtei um bolov uu odoo ch gesen huchirhiileld urtuj baigaa emegteichuud huuliin asuudlaas bolj uuriiguu ch ur huuhdee ch hamgaalj chadahgui ami nasaa aldaj bn ter araatnuud huuliin tsoorhoi ashiglaad l garaad irdeg um shig bn

1  |  0
Зочин(103.229.120.172) 2022 оны 10 сарын 24

Энэ хөөрхий эмэгтэйчүүдийг суллаасай. Эдэнд буруу байхгүй ээ. Ёстой нэг өдөр тэсэрсэн нь үнэн. Олон эмэгтэйчүүдийн төлөөлөл эд байна. Гэтэл манай хууль буруудаа ийм хатуу. Зодож нүдүүлж байхад нь гэр бүлийн асуудал гээд тоохгүй мөртлөө асуудал ийм дээрээ тулахаар хамгийн хатуу цээрлүүлдэг. Өнөөдөр арай өөр харж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гараад. Гэхдээ үүнээс өмнө ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн асуудлыг авч үзээсэй.

1  |  0
bolor(202.70.46.208) 2022 оны 10 сарын 24

Hudalaa yum tawih yum

1  |  0
Top