Ц.Сандуйгийн суудалд залрах хүн ирэх даваа гарагт тодрох уу

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 07

НИТХ энэ сарын 2-ны өдөр хуралдаж НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан боловч  МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар хойшилсон. Ингэснээр ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цагт хуралдах тов гарсан. 

НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшиж байгаа билээ.

Нэр дэвшигч С.Амарсайхан:

Төрсөн он сар өдөр : 1973.06.13

Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажлын туршлага1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Нэр дэвшигч Д.Баярсайхан:

Төрсөн он сар өдөр : 1960-07-11

Төгссөн сургууль : 1979-Дархан Политехникын сургууль, 1987-Монгол Улсын Их Сургууль, 2001- Удирдлагын академи

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, Эдийн засагч, Төрийн удирдлагын менежер, Удирдахуйн ухааны магистр

Ажлын туршлага1979-1981 онд- Мах комбинатад нормчин, чанар шалгагч, 1981-1990 онд- Зүүн баянгийн цэргийн хуарангийн трестэд орлогч дарга, 1989-1990 онд- Худалдааны 4-р конторт бригадын дарга, 1990-1991 онд 86-р дэлгүүрийн эрхлэгч, 1991-2000 онд “Их баян нуур” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, 2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооний дарга, 2008-2009 онд “Их баян нуур” ХХК-ийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТ-ийн Дарга , 2012-2016- онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016-оноос НЖДҮДТ-ын дарга

Гавъяа шагнал : Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан гадас одон, Алтан гадас одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдэг

Сонгуульт ажил : 2004, 2008, 2016 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 1992, 1996, 2000,2004 онуудад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 1998 оноос Нийслэлийн МАН хорооны гишүүн одоог хүртэл, 1998- оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн одоог хүртэл, 2004-2012 он хүртэл Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч гишүүн, 1998-оноос Сонгинохайрхан дүүргийн МАН хорооны тэргүүлэгч гишүүн, 2016 оноос НИТХ-ын тэргүүлэгч.

 

Б.Алтжин

 

Сандуйгийн суудал

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.178) 2017 оны 10 сарын 08

Энэ МАН боловсон хучин сайтай л гээд бдаг яасан энэ нэр дэвшуулж бгаа хумуусийг нь хараач хэл амаа билуудсэн хэруулч тэтгэврийн насны хун тэгээд зугээр л бизнесмен залуу ажлын туршлагагуй шахам иргэдийн хуралд энэ 2 юу л дорвитой юм хийв гэж Энэ МАН гарч ирээд л засаг дарга сонгох хуралд энэ эмэгтэйг хэруулийн онго аястай утгагуй юм яриад л эхлэхэд нь жаахан юмтай юм уу даа гэж харж бсан гэтэл энэ хун НИТХ-ын даргад орсолдоно гэхэд нь унэхээр их гайхсан бас айсан за арай2 л гэж бодсон

0  |  0
Зочин(212.253.242.55) 2017 оны 10 сарын 08

Ene avgai tetgevriinh bish yum uu.gertee suuj bmaar l haragdahii

0  |  0
irgen(202.179.24.107) 2017 оны 10 сарын 08

Batbayasgalang nemj devshuulj bolokhgui u . Deed 2 hunees emegtei dargiig songovol deer baikh daa

0  |  0
irgen(202.179.24.107) 2017 оны 10 сарын 08

Batbayasgalang nemj devshuulj bolokhgui u . Deed 2 hunees emegtei dargiig songovol deer baikh daa

0  |  0
З(103.26.194.242) 2017 оны 10 сарын 08

Өөр нэр дэвшигч байдаггүй юмуу энэ 2 хоёулаа биш л хүмүүс байна эмэгтэй нь хөгшин энэ хүнээс юу хүлээхэв дээ залуу нь Оюуны ундраагийн хар шуналын тулам болсон Отгонбаярын гар хөл болох хүн байна. ИЙМ ХҮМҮҮС ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Зочин(202.9.41.158) 2017 оны 10 сарын 08

Залуу арай биш байна.

0  |  0
ЗОЧИН(66.181.182.191) 2017 оны 10 сарын 07

ЭНЭ ЭМЭЭГ Л БИШ ШҮҮ.ЭНЭ ЭМЭЭ РОЛЬДОО ИТГЭЭД СУУГААД ХОШГИРООД БАЙНА.АМАРСАЙХАН ГЭДЭГ ЭНЭ ЗАЛУУГ СОНГООЧЭЭ.АРАЙ ЭРЧ ХҮЧТЭЙ ИЛҮҮ СЭТГЭЖ АЖИЛЛАНА ШҮҮ. НАМ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? ХАРААЛ ИДСЭН НАМУУД СӨНӨЖ ДАРГА НАР НЬ ТАРХИНЫ СААЖИЛТААР ТАТВАГНААСАЙ.ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ЮМ ХИЙХ ЗАЛУУСАА ДЭМЖИЦГЭЭЕЭ. ЭНЭ ХӨГШИН ҮНЭЭ БАЯРСАЙХАН МИЕЭ АГААТАЙ НЭГ АНГИ ГЭЭ БИЗ ДЭЭ.ИНГЭХЭЭР Л УТГАГҮЙ БАЙНА ШҮҮ. СҮҮЛЧИЙН ТҮШИЦ ГАЗРАА АЛДАХГҮЙН ТУЛД ТАС ЗУУРЧ БАЙНА ДАА. БАЯРСАЙХАН ТОМИЛОГДВОЛ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБАНЫ ГАДАА АРД ИРГЭДЭЭ ЖАГСАГТУН.ОДОО ЖААХАН ӨӨРСДИЙХӨӨ ТӨЛӨӨ ҮР ХҮҮХДИЙХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦИ

0  |  0
ЗОчин(202.72.245.205) 2017 оны 10 сарын 07

Ажиллаа хийвэл яасан юм бэ, Яаж ч бодсон АМАРСАЙХАН нь дээр шүү дээ, ажиллаа гэж бодвол зөв л сонголт хийх хэрэгтэй дээ

0  |  0
ЗОчин(202.72.245.205) 2017 оны 10 сарын 07

Амарсайханыг дэмжиж байна, төлөвхөн зөв залуу байна. Дэмжиж байна.

0  |  0
NIToloologchBgees(202.70.41.206) 2017 оны 10 сарын 07

mundag zaluu shdee manai irgediin xuraliin tuluulugchidiin dund Amarsaixan shig ondopr bolovsroltoi daruu tulv ooriin bair suuritai xyn baixgishdee bi ch gesenm xajuud ni uch bish olon xelteirurshlagatai soeltoi bolovson iiim l zaluu xotiin irgediin xural bitgii xol yvax xyn deee

0  |  0
Иргэн(103.57.95.98) 2017 оны 10 сарын 07

Эмэгтэй нь төрийн ажлын туршлагатай боловч нас нь явчихаж, эрэгтэй нь хэл устай, царайлаг боловч төрийн ажлын туршлагагүй, маш их эдийн сонирхолтой, АН-н талыг баримтлагч, 2020 онд АН-н нэр дээр нэр дэвших магадлалтай гэх тул энэ хоёроос өөр хүн, ж-нь Батбаясгаланг сонгоё, тэгэх үү найзуудаа

0  |  0
Залуу нь(66.181.186.97) 2017 оны 10 сарын 07

Залуу нь арай дээрээ.. Яааж ч бодоод. Одоо хурдан сонгоод дараагийн ажлаа боп оо хөөе

0  |  0
Top