Хөрсний бохирдлын шинжилгээ авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв төрийн бус байгууллагатайхамтарч нийслэлийн  зургаан  дүүрэгт авто засвар хийж буй газруудад шинжилгээ хийжээ. Авто засварын газруудын хөрс, орчин асар ихээр бохирдож, нар салхинд уушиж дэгдэн агаарыг ч багагүй хэмжээгээр бохирдуулдаг юм. Автомашинуудад засвар хийж, үйлчилгээ үзүүлдэг 17 иргэн, аж ахуйн нэгжээс хөрсний шинжилгээ авсан байна. Шинжилгээний дүн эцэслэн гараагүй. Шинжилгээг  Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хийсэн юм. Хөрсний дээжид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох гэнэ.   Хяналт шинжилгээ цаашид ч үргэлжилнэ. 

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top