Есдүгээр ангийн сурагч “Ид шидийн орон”-д сая төгрөг хандивлав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

 “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан Баянхошуунд хэрэгжүүлсэн “Ид шидийн орон” төсөл саяхан ашиглалтад орсон. Тус төслийн үйл ажиллагаанд одоо ч иргэд сайн дураараа хандив өргөсөөр байгаа юм.

Өчигдөр тус төвд Шинэ эхлэл сургуулийн 9А ангийн сурагч Номуна хандив өргөсөн байна. Тэрбээр уран зураг зурдаг ба түүнийхээ орлогоос сая төгрөг хандивлажээ. Арвандөрвөн настай жаахан охин үеийнхээ хүүхдүүдэд ийнхүү санаа тавьж буйд төслийг санаачлагч Ч.Ганжавхлан охиноор бахархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Би бараг шүтсэндээ та нар бод. 14 настай хүүхэд 1 сая төгрөгөөр өөртөө юу эсийг авахыг хүсэх вэ. Тэгтэл хүүхэд хүүхдийнхээ төлөө гээд ингээд ирж байна” гэжээ.

Номуна уран зураг багаасаа зурж есөн настайдаа анхны зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Энэ оны есдүгээр сард мөн хоёр дахь үзэсгэлэнгээ гаргасан байна.

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top