500 гаруй хууль бус цагаачийг барьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

Латин Америк гаралтай 500 гаруй хууль бус цагаач чингэлэгтэй ачааны машинд нуугдан Мексик, АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад баригджээ. “Латин Америк болон Азийн 513 хууль бус цагаач итгэхийн аргагүй нөхцөлд хил давахыг завдсан” гэж Мексикийн Хил хамгаалах албаныхан мэдээлсэн байна. Тэдгээр хууль бус цагаачийг  хилээр гаргах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилсан байна. Мексикийн өмнөд хил хүний наймаа, хууль бус цагаачдын хил давахыг завддаг гол цэг гэнэ. Тэдний арга өдрөөс өдөрт улам нарийсч буй учир хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт хэт ягаан туяаны аппарат ашигладаг байна.

Хууль бусаар хил нэвтрүүлнэ гэж амласан этгээдүүдэд хүн тус бүр 7000 ам.доллар төлсөн нь тогтоогдсон байна. Тэдгээрийн 32 нь эмэгтэй, дөрөв нь хүүхэд байсан бөгөөд Гватемал, Эквадор, Хятад, Япон, Энэтхэгийн иргэд байсан аж.  Хууль бус цагаачдыг тээвэрлэж явсан ачааны чингэлгийг  Мексикийн хилийн Чиапас мужаас холгүй саатуулсан байна.

Мексикээс АНУ руу жил бүр хагас сая цагаач хууль бусаар хил нэвтэрдэг  гэсэн судалгаа байдаг ажээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top