31 сая доллар хожсон эр сураггүй алга болжээ

Үндэсний сугалааны ялагч болж 31 сая доллар хожсон ачааны машины жолооч  Авраам Шекспир сураггүй алга болоод байсан билээ. Түүнийг арван сар эрж байсны эцэст цагдаа нар байж болох хамгийн муу таамаглалыг дэвшүүлж эхэлжээ.

Авраам Шекспир нь 43 настай, 2012 онд Флоридагийн хонжворт сугалаанаас 31 сая ам.доллар хожих үедээ ачааны машины жолооч хийдэг байжээ. Жилийн дараа цуг ажилладаг байсан жолооч нь түүнийг хожлын сугалаа бүхий түрийвчийг булааж авсан хэмээн шүүхэд хандсан ч Авраам шүүх дээр ялалт байгуулсан юм.

А.Шекспирийн гэр бүлийнхэн түүнийг гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай Полк Каунтигийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. “Цаг өнгөрөх тусам түүний үхсэн байх магадлал нэмэгдэж байгаа” хэмээн цагдаагийн ажилтан сурвалжлагчид өгүүлсэн байна.

Түүний талаар мэдээлэл өгсөн хүнийг 5000 доллараар шагнана гэсэн зарлал ч гаргаж үзжээ.

Харин түүнтэй хамтран ажилладаг Ди Ди Мур гэгч хэлэхдээ "Авраам өөрөөс нь мөнгө хүссэн үй түмэн хүсэлтээс залхсандаа сайн дураараа хотоо орхиж явсан" гэжээ.  

Аврам сугалаанд хожсон мөнгөнөөсөө татвар төлснийхөө дараа 16.9 сая доллартай үлдсэн бөгөөд үүнээс хойш түүнд тоо томшгүй олон ах дүүс гарч ирэх болсон гэнэ. Эцэг эх нь салж, тус тусдаа хүнтэй сууснаар иймэрхүү ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байжээ.

 

С.Төгөлдөр

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Э [ 139.5.217.222 ]      |     10-р сарын 08 -нд, 20:15 минутанд

Харин тийм мөнгөтэй бол ахан дүүс шавна мөнгөгүй бол баяртай гэхдээ салсан ч бай ээж ааваа харж үзэх нь зөв шүү ээж аав шиг ачтан өөр байхгүй

зззз [ 150.129.143.247 ]      |     10-р сарын 08 -нд, 19:54 минутанд

3 сая л гэж байна

Bi [ 103.212.119.217 ]      |     10-р сарын 08 -нд, 19:47 минутанд

Mongotei bhd nz nohod ah duus ui olnooroo bn. Harin mongo bhgui bol buh um esregeeree u ch bhgui l bolnodoo.