“Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал эхэллээ

2017 оны 10 сарын 09

“Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал Блю скай зочид буудлын Кристал танхимд 09.00 цагт эхэллээ.

Хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна.

Хууль дээдлэх ёс, хараат бус шүүх эрх мэдэл, шударга ёс бол ардчилсан улсуудын хувьд чухал үнэт зүйл боловч хэрэгжүүлэхэд хялбар биш. Энэхүү олон улсын бага хурлаар эдгээр үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд шүүгчийн ёс зүй болон сахилгын гүйцэтгэх үүргийг онол, практик талаас нь авч үзэж, Монгол Улсад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм.

Image may contain: 2 people, indoor

Image may contain: 2 people, people standing and indoor


Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top