Амташсан хэрээ буюу 49-ийн 48...?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 

Илэрсэн 49...?

Дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан нийтэд зарлаад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. "Оффшор" хэмээн нэрлэгдэх энэхүү бүсэд данстай Монгол Улсын иргэдийн дотор  улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид багтсаныг бүгд мэдсэн. 


Тухайлбал, Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нар нууц данстай нь илрэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир болон С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр байгаа нь нэгэнт илэрсэн. 

49-ийн нэг..?

Эдгээр нэрс ил болж, Монгол Улсын оффшортнууд нийтэд зарлагдсанаас хойш "Оффшорын эсрэг хөдөлгөөн", Оффшор данстануудыг шалгах зорилготой хуулийн байгууллагын ажлын хэсгүүд байгуулагдаж ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдож гарч ирснийхээ дараа "Оффшортнууд  49 хоногийн дотор Панамийн сувагт байрлуулсан мөнгөө эх орондоо авчрах"-ыг уриалсан. Харин энэ уриалгад оффшор бүсэд данстай ганцхан иргэн л мөнгөө Монгол руугаа оруулж нэгдсэн байдаг. Ч.Давааням гэх энэ оффшор данстаны хувьд 4,3 сая ам.доллараа тус бүсээс татсан байдаг бөгөөд "Петровис" компанийг үүсгэн байгуулагч, бизнесмен хүн юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн заасан 49 хоногийн хугацаанд ганцхан оффшор данстан цочроо авсан бол үлдсэн 48 таг дүлий хэвээр 


Үлдсэн 48 дансны хэрэг хэзээ шийдэгдэх вэ?

Чамлахаар чанга атга гэгчээр нэг боловч хүн оффшор дахь мөнгөө Монгол руугаа оруулж ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ үлдсэн 48 дансны эзэн өнөөг хүртэл оффшороос мөнгөө оруулж ирэх ямар ч оролдлого хийхгүй суугааг юу гэж ойлгох вэ. Тэртусмаа их хэмжээний мөнгө оффшор бүсэд байршуулсан гэгдэх улстөрчид таг дуугүй байгаа явдал байж боломгүй санагдана. 

Амташсан хэрээ 13 нахина гэдэгчлэн оффшорт данслагдсан манай улстөрчдийн хувьд нэг бус нэлээд хэдэн компанид хувь эзэмшдэгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн мэдээлэлд дурдагдсан байдаг. Улстөрчид ганцхан өөрийнхөө  бус ах дүү, хамаатан садан, үр хүүхдийнхээ нэр дээр оффшор данс нээж, мөнгө хадгалуулсан  байх жишээтэй. Тухайлбал,  Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд төрсөн ахынхаа, Ерөнхий сайд асан С.Баяр охид Б.Нандин, Б.Бадамханд нарынхаа, Хотын дарга асан Э.Бат-Үүл хүү Э.Чулуудайгийнхаа нэр дээр гээд нэрлээд байвал нэлээд урт  жагсаалт үргэлжилнэ. 

Улстөрчид оффшор дахь дансаа ХОМ-тээ бичээгүй бол "Гэмт хэрэг" гэдгийг хуульчид маш тодорхой тайлбарлаж буй. Гадны жишгээс аваад үзсэн ч нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж үзэж, оффшор данс нь илэрсэн улстөрчдийг албан тушаалаас нь шууд огцруулж байна. Харин манай улсад төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа болон эрхэлж байсан эрхмүүдийн оффшор данснууд илрээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч ямар нэгэн хуулийн хариуцлага тооцолгүй өнөөг хүрлээ. Ямартаа ч өнөөгийн байдлаар 49 дансны эздийн нэг Ч.Давааням гэгч хэргээ хүлээж, хөрөнгөө Монгол руу татлаа. Харин үлдсэн 48 дансны эзэд хэзээ хэргээ хүлээж, оффшор дахь хөрөнгөө эх орон руугаа татах бол...Харах л үлдлээ.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 



Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.65) 2017 оны 10 сарын 10

iim humuusiig bid songood l toroo udirduulaad 25 jil bolloo ted nar n bur toohoo bolijee oor ulsad bol jagsaal tsulaan hiij eserguutseed door n ogtsoruulj bga da manai bagsh emch nar tsalingaa nemuulie gej amia argatsaan jagsaj bhaar ene heden humuuste hariutslaga tootsoe geed ard tumnee urialbal demjlege ih abah bla

0  |  0
Зочин(103.26.194.227) 2017 оны 10 сарын 09

ганц сум л хэрэгтэй

0  |  0
Монгол(103.26.192.190) 2017 оны 10 сарын 09

Энд байгаа сомментчид люмпен хувьсгалчдын ур сад бололтой. Санаа нь херенгетнуудийг харгисаар алж херенгийг нь булааж авах бодолтой л байдаг сууж байдаг бололтой

0  |  0
hen(99.13.71.208) 2017 оны 10 сарын 09

Amia hoohoilson bulainuudiig sain medeeleed bh heregtei! Medeelel olj gargaj bui humuust talarhal ilerhiilie!

0  |  0
88(139.5.219.23) 2017 оны 10 сарын 09

huvisaliin onol yaj ch bodson ulger

0  |  0
nergui(130.211.254.201) 2017 оны 10 сарын 09

Дүүдээ хэлий

0  |  0
123(100.117.76.245) 2017 оны 10 сарын 09

zaa

0  |  0
сми(66.181.185.208) 2017 оны 10 сарын 09

Одоо шинэ ЕС Хүрэлсүх эдгээр офшортонгуудтай хэрхэн тэмцэхийг харах үлдлээ.

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 09

Монголын баялагииг хэдхэн тооны хүмүүс иднэ гэж юу байхав . Бизнес эрхэлдэг ч биднии өмч шүү ..оюутолгойн гэрээг үзэглэгч нар. Буулга өмчииг нь хураа ниитиин өмчииг ниитэд нь ......

0  |  0
Зочин(139.5.218.190) 2017 оны 10 сарын 09

Эдгээр хүмүүсийн оффошор дохь мөнгө бол монголын баялаг иймд бүгдийг хураан авч ард түмэнд тарааж өгөх хэрэгтэй

0  |  0
зочин(202.179.27.68) 2017 оны 10 сарын 09

хамгийн түрүүнд тэдний Толгойлогчид болох СБаяр, Баярцогт, СүБатболд нарыг шууд шууд Шүүх Хуулийн байгууллагад шилжүүлж Хулгайлж нуусан мөнгий нь оруулж ирэх хэрэгтэй

0  |  0
dnivra(202.55.180.2) 2017 оны 10 сарын 09

Ene luivarchidiig hil garch zugtaj magad uchiraac Mongol ulciin hileer garah erhiig ni hacah heregtei tord baigaa ofshooruudiig ih hurlaac ogtsruulj huuliin hariutslagad shuud tatah heregtei tegehgui bol ard olonii amidarld muugaar noloolj baina Mongol ulciin maanii ediin zacgiin hymral zohiomol zuil ene ofshoortoi shuud holvootoi

0  |  0
Зочин(1.25.90.220) 2017 оны 10 сарын 09

шалдан орноосн танкаар хөлнөөс чирээд төв талбайд авчираад буудах хэрэгтэй

0  |  0
Top