Мэргэжлийн хяналтын байцаагч нар тав хоногийн сургалтад хамрагдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдад эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийх,  мэдлэг чадвар олгох сургалт болж байна. Сургалтыг Эрүүл мэндийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч  Л.Бямбасүрэн нээжээ. Эрүүл ахуйн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс мөрдөгдсөн. Хуулийг дагаж гарах Бодлогын баримт бичиг боловсруулах ажлын явц 60 хувьтай байгааг танилцууллаа.

Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсэг 28 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МХЕГ, НМХГ-ын эрүүл ахуй, тархвар судлалын хяналтын улсын ахлах байцаагчид, ахмад настнуудын төлөөлөл багтдаг байна.ДЭМБ, Монголын архитектуруудын эвлэл, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа сургалт  таван өдөр үргэлжилнэ.

Д.Дорж

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top